Бичлэгийн тоо 372
Засгийн газрын тэтгэлгээр Японд суралцахыг хүсвэл маргаашийн уулзалт яармагт зочлоорой
Уншсан 4721 vote 0 2011.11.04 17:41:47
Монголын хүүхдийн ордонд маргааш 10-12 цаг, 13:30-15:30 цагийн хооронд японд суралцах тухай семинар болно. Семинараар Японд хэрхэн суралцах, Засгийн газрых нь тэтгэлгийн тогтолцооны тухай, наран улсын Засгийн газрын тэтгэлгийн шалгалтын тухай мөн тус улсад суралцаж байсан монгол оюутнууд туршлагаа хуваалцах юм байна. Харин Монгол-Японы төвд Японы улсын гэх томоохон есөн их сургууль сургуулиа танилцуулах өдөрлөг мөн болно. Өглөө 10 цагт эхлэх бол оройн 17 цаг хүртэл хүлээн авч, хүсвэл наран улсаас ирсэн зочин төлөөлөгчтэй ганцаарчлан уулзаж, хүссэн асуултынхаа хариуг авах боломжтой гэлээ. Нэг өдөр болж байгаа хоёр өдөрлөгт амжиж оролцохыг хүсвэл Монголын хүүхдийн ордноос Монгол-Японы төв хүртэл 12:15-12:45, 15:45-16.15 цагуудад, Монгол-Японы төвөөс Монголын хүүхдийн ордон хүртэл 13:00-13:30 цагт үнэгүй хүргэж үйлчлэх юм байна.