Бичлэгийн тоо 372

 

   Уншигч та бүхэн хүний насны ангилалыг өндрөөр нь тодорхойлдог гэж сонссон уу? Цаана чинь Говь саун хүний насыг өндрөөр нь тодорхойлдог болжээ. Өнгөрсөн амралтын өдрөөр говиор  үйлчлүүлж байхад хэд хэдэн зөрчил дутагдал анзаарсан юм. Говь сауны үүдээр ороход хүний өндөр хэмжигч байдаг. Түүнд өндрөө хэмжүүлж, хүмүүс насаа тодорхойлуулан төлбөрөө хийж байсан. Хүүхдээ дагуулсан нэг хүний хүүхдийн өндрийг нь хэмжээд насанд хүрсэн байна гэж тодорхойлж, насанд хүрэгчдийн төлбөр авлаа. Яагаад гэвэл тухайн хүүхэд метр 20-той байсан учир насанд хүрчихэж. Говийнхны насанд хүрсэн гээд байгаа тухайн хүүхэд нь 7 настай.
 
   Ямар ч тэнэг хүн хүүхдийг хараад мэдмээр л юм. Хүүхэд насанд хүрэгчийг нь ялгаж, салгаж чадахгүй байгаа бол, төрсний гэрчилгээг нь үзэж болдоггүй л юм байх даа. Ялангуяа 7 настай хүүхэд насанд хүрэгч шиг харагдана гэж байхгүй.  Насанд хүрэгч, хүүхэд хоёр зүс царайд, дуу хоолой, зан араншингаараа ч ялгагдмаар л юм. Хүүхэд ямар ч өндөртэй байж болно.
 
    Эндээс харахад Монголын толгой баячуудын үйлчлүүлдэг саун хүүхдийн эрхийг зөрчиж байгаа нь илт байна. Дэлхийн хаана ч байхгүй ийм “тэнэг ч гэмээр жишгийг” Говь саун Монголд анх удаа нэвтрүүллээ. Үүгээр ч тогтохгүй говийн хоёр бассейн нь ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангахгүй байсан юм. Тухайн өдөр бассейнд орсон хэн хүнгүй үүнийг анзаарсан байх.

   2006 онд Говь сауныг ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөл шаардлага хангахгүй байсан учир Мэргэжлийн хяналтын газраас үйл ажиллагааг нь түр зогсоох шийдвэр хүртэл гаргаж байсан байна. Тэгвэл энэ байгууллага өнөөдөр ч гэсэн ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөл шаардлага хангахгүй, үйлчилгээ үзүүлсээр байгааг холбогдох газрууд анхааралдаа авна биз ээ.
 
   Бассейн саун, хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлөх, бохир заваан байх ёсгүй. Дээд зэргийн ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангаж байх ёстой. Үйлчилгээний байгууллага мөнгөний төлөө, ашгийн төлөө ажилладаг ч гэлээ, үйлчлүүлэгчийн эрх ашгийг үргэлж дээдэлж явах ёстойг ямар ч бизнесмэнүүд мэднэ.  Говь саун нь үйлчлүүлэгчид сэтгэлд нь нийцсэн, сайн үйлчилгээ үзүүлэх байтал их мөнгө л салгахыг хүслээ. Энэ нь долоон настай хүүхдээс насанд хүрэгчийн төлбөр авч байгаагаас илт байна.
 
   Говь саун нь өөрсдийгөө “Монгол түмэндээ байгалийн чулуун сауны үйлчилгээг үзүүлж байна. Мана, гартаам, болор мөн давсан өрөөнүүд нь хүний эрүүл мэндэд тааламжтай нөлөөг үзүүлдэг. Энэ нь бараг бүх төрлийн өвчин бас ядаргаанд сайн эмчилгээ болон ашиглагдаж байгаа. Манай Говь саун үйлчлүүлэгчдэдээ тав тухтай амралтын болоод эмчилгээт үйлчилгээ үзүүлж байна” гэж рекламдах боловч хэрэглэгчийн эрх ашгийг зөрчиж байна. “Говь саун” хэрэглэгчийн эрх ашгийг хөндөж байхад “Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар” юу хийж байна вэ? Хүүхдийг өндрөөр нь насанд хүрэгч гэж тодорхойлж болно гэж үү. Ийм ёс хаана байна вэ?  
 
Н.Батаа
profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5057798/def/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21257
237 Лэди Гага хүйсээ солин гайхшруулжээ admin 2011-08-30 4974
236 Асрагч эмэгтэй, хүүхдүүдийн нүүр, хүзүүг хутгаар хэрчжээ admin 2011-08-30 5138
235 “Хар арьстнуудын анчин”-г эрэн сурвалжилж эхлэв admin 2011-08-30 5266
234 Apple- CEO Жобсын төрсөн эцэг тодроод байна admin 2011-08-31 4423
233 Хятад Пандамэн - Сугалаанд хожиж хандив өргөлөө admin 2011-08-31 4433
232 Прокурорын хайхрамжгүй байдал гурван хүний аминд хүрэв үү? [2] admin 2011-09-01 4595
231 Агаар чийгшүүлэгч чимээгүй үхэл авчирч байна [1] admin 2011-09-01 9275
» “Говь саун”–ны үйлчлүүлэгчээсээ илүү мөнгө татах гэсэн башир арга admin 2011-09-02 6934
229 Жастин Бибер, Селена Гомез нар хайр дурлалаа баталгаажуулсан байна admin 2011-09-02 5644
228 20 настай залуу Хbox удаан тоглосноос нас барчээ admin 2011-09-05 4521
227 Хүчтэй хар салхи 19 хүний аминд хүрчээ [1] admin 2011-09-05 4732
226 2010он IQ - МОНГОЛ УЛС admin 2011-09-05 4625
225 Хүүхдээс 200 төгрөг авна бас өлсгөнө, гуйлгачин болгоно, учир нь тэд сонгууль өгдөггүй admin 2011-09-06 4486
224 Өвөрхангайд анхны цас орлоо admin 2011-09-06 4446
223 13инч бэлхүүстэй загвар өмсөгч admin 2011-09-07 5172
222 Хүүхдээ хэт таргалуулбал өсгөн хүмүүжүүлэх эрхээ алдах магадлалтай admin 2011-09-07 4753
221 Эр нөхрийнхөө үүргийг гүйцэтгээгүй хэмээн торгуулжээ [1] admin 2011-09-08 4867
220 Оросын шилдэг хоккейчид онгоцны ослоор нас нөгчив admin 2011-09-08 4894
219 Хүний хөгжил сангийн сая төгрөгөө орон сууцны урьдчилгаанд өгч болно admin 2011-09-15 4934
218 Дөрвөн хүнийг сүхдэж хөнөөжээ admin 2011-09-15 5428
217 Хорт хавдар үүсгэдэг буруу зуршлууд admin 2011-09-15 4921
216 Тайландад үерийн улмаас 112 хүн амь үрэгдээд байна admin 2011-09-19 3983
215 Америкт агаарын нислэгийн шоуны үеэр онгоц осолдож, гурван хүн нас барав admin 2011-09-19 4283
214 “Хүн төрөлхтний гоо бүсгүй” Роналдиньод татгалзжээ admin 2011-09-21 4339
213 Кейт Миддлтон Диана гүнжийн замаар оров admin 2011-09-21 4293
212 Итгэмээргүй нүүр будалтын техник admin 2011-09-22 5773
211 КАРА хамтлаг- будаггүй зураг "Хэн нь хэн бэ?" admin 2011-09-22 5229
210 Цэцэрлэгт унтаж байсан тэнүүлчин - тэрбумтан admin 2011-09-22 4885
209 УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнэ: Би “тэнэг” биш admin 2011-09-26 4738
208 Саудын Арабт эмэгтэйчүүд сонгуульд оролцох, нэр дэвших эрхтэй боллоо admin 2011-09-26 3962
207 AUE : Авана автын ослоор нас барлаа. admin 2011-09-27 4371
206 ПакШиЁн 11сарын 19нд хуримаа хийнэ admin 2011-09-27 4374
205 "Зөвхөн чамайгаа"(‘오직 그대만’)-7секундын дотор бүх билет зарагдлаа [1] admin 2011-09-27 4699
204 150мянган долларын үнэтэй жинсэн өмд admin 2011-09-28 4687
203 Ядуу зүдүү амьдрал минь хандив өргөхөд саад болж чадахгүй admin 2011-09-28 4491
202 Ямар ч шалтгаангүйгээр зоджээ admin 2011-09-29 4473
201 11жилийн турш алхаж дэлхийг тойрчээ admin 2011-09-29 4288
200 Чулуун хутгаар хүний махыг идсэн байх admin 2011-10-04 4581
199 Нэг ч төгрөгийн татвар төлөөгүй тэрбумтан зөвхөн монголд байдаг admin 2011-10-04 4853
198 Apple-г үүсгэн байгуулагч - Стив Жобс таалал төгслөө admin 2011-10-06 5224
197 Харвардын сургууль номер нэг байхаа больжээ admin 2011-10-07 4524
196 Шакира Обамагийн зөвлөх болов admin 2011-10-07 4284
195 Хятад тарвас химийн бордоо ийм л аймаар даа [1] admin 2011-10-10 5150
194 Гялгар уут хэрэглэхийг хориглосон захирамж бас л.. замхрах вий admin 2011-10-10 5166
193 ОРОН ОРНЫ ГЭРЛЭН ДОХИО. admin 2011-10-13 4833
배너신청
자생병원

배너신청