Бичлэгийн тоо 372

 

Цахим үнэмлэхийг ирэх сарын 26-наас олгож эхэлнэ
Монгол улсын иргэний шинэчилсэн бүртгэлийг өнгөрсөн оны долоодугаар сараас улсын хэмжээнд зохион байгуулж байгаа билээ. Энэ сарын 1-ний байдлаар 16 ба түүнээс дээш насны иргэдийн 98 хувь буюу 1 925 772 иргэн Монгол Улсын иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагджээ.

Энэхүү шинэчилсэн бүртгэл нь иргэдийг цахим үнэмлэхээр хангах ажлын үндсэн бэлтгэл болсон бөгөөд иргэдийн цахим мэдээллийн сан үүсээд байна гэж Улсын бүртгэлийн ерөнхий газар мэдээлж байгаа юм.

Тодруулбал, тус газраас 2010 онд Хүний хөгжил сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд иргэний шинэчилсэн бүртгэлийг явуулж иргэний төрсний, иргэний үнэмлэхийн, байнгын оршин суугаа хаягийн бүртгэлийг  шинэчлэн бүртгэж, иргэний биеийн давхцахгүй өгөгдөл /хурууны хээ/ -ийн болон иргэний дижитал зургийн  санг үүсгэн ''Иргэний үнэмлэх'' олгох мэдээллийн дэд бүтэц, суурийг бүрдүүлсэн гэж үзэж байгаа учраас ийнхүү иргэний цахим үнэмлэхийг сонгуулиас өмнө олгохоор шийдсэн байна.

Мөн УБЕГ Монгол улсын 2.7 сая иргэний 15 483 773 архивын баримтыг иргэн бүрээр хувийн хэрэгжүүлэх ажлыг хийж гүйцэтгэжээ. Эдгээр бэлтгэл ажлыг хангасны үндсэн дээр иргэдэд иргэний цахим үнэмлэх олгох боломжтой болсон гэж үзэж байна.

“Цахим иргэний үнэмлэхийн загвар, нууцлал, тодорхойлолт, дүрмийг шинэчлэн батлах тухай” Засгийн газрын тогтоолын төслийг Засгийн газрын энэ сарын 16-ны өдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцүүлж, батлаад байна.

Цахим үнэмлэхний загвар, нууцлалыг танилцуулбал:





Энэхүү цахим үнэмлэхийг ирэх сарын 26-ны өдрөөс 2012 оны зургаадугаар сарын 20-ны өдрийн хооронд иргэний шинэчилсэн бүртгэлийн мэдээлэлд суурилан 484 бүртгэлийн анхан шатны нэгжээр дамжуулан Монгол Улсын иргэн бүрт шууд олгохоор УБЕГ төлөвлөжээ.

Цахим мэдээлэл бүхий Иргэний үнэмлэхийг иргэнд олгосноор дараах үр дүнд хүрнэ гэж холбогдох хүмүүс тайлбарлаж байгаа юм. Үүнд:

• Төрийн үйлчилгээг иргэд цахим хэлбэрээр түргэн, шуурхай, чирэгдэлгүй хүргэх боломж бүрдэнэ;
• Бүртгэл, мэдээллийн үнэн бодит сан бий болон мэдээллийн давхардал, бүртгэлийн зөрүү арилна;
• Цахим Засгийн газрын үндсэн цөм систем буюу цогц бүртгэл, мэдээллийн систем бий болно;
• Иргэний мэдээллийг агуулсан цахим ой санамж бүхий иргэний үнэмлэх нь мэдээллийн системд нэвтрэх түлхүүр болно гэж үзэж байна.

Эхний ээлжинд тус үнэмлэхэнд тухайн иргэний дараах мэдээллүүд багтах юм байна.



Одоогийн байдлаар иргэний бүртгэлийн мэдээллийн санг ХХЕГ, ТЕГ, ЦЕГ, ГИХАЭА, ҮТЕГ, байнгын ажиллагаатай хилийн 25 боомт, 21 аймгийн улсын бүртгэлийн хэлтэс, Нийслэлийн бүртгэлийн газар, есөн дүүргийн иргэний бүртгэлийн тасаг зэрэг 61 нэгж холбогдон VPN /Virtual Private Network/ сүлжээгээр холбогдон харилцан мэдээлэл солилцон ажиллаж байгаа юм байна.

Цаашид иргэний шинэчилсэн бүртгэл, иргэний цахим үнэмлэхийн бэлтгэл ажлын үр дүнд бий болсон бүртгэлийн үнэн бодит мэдээллийн санд суурилсан бүртгэлийн мэдээллийг бусад төрийн байгууллага, иргэд байгууллага ашиглаж болох дундын өгөгдлийн системийг бий болгохоор ажиллаж байгаа аж. Энэхүү дундын өгөгдлийн системийн  үндсэн мэдээлэл нь Улсын бүртгэлийн мэдээлэл байх бөгөөд энэ санд нийгмийн даатгал, татвар, халамж гэх мэт бусад төрийн байгууллага холбогдон мэдээлэл оруулж тухайн иргэний зөвшөөрлөөр мэдээлэл солилцох боломжтой болох гэнэ.

Б.Тэлмэн
profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5466896/82a/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21256

Монголбанкнаас залруулга гаргав

  • admin
  • 2012-01-03
  • Уншсан 5159

1сарын 1нээс ХУРУУНЫ ХЭЭГЭЭР НЭВТЭРНЭ

  • admin
  • 2011-12-27
  • Уншсан 10169

Цагаачдын тоогоороо Монгол иргэний дайнтай улсуудыг ч ардаа орхижээ [1]

  • admin
  • 2011-12-21
  • Уншсан 7645

Монголын ирээдүйг боддог сэтгэлтэн бүхэн үүнийг цааш сурталчлахыг чин сэтгэлээс хүсье

Хойд Солонгосын Ерөнхийлөгч КимЖонгИр нас барлаа

  • admin
  • 2011-12-19
  • Уншсан 6325

Миний татварын мөнгө хаана байна вэ?

  • admin
  • 2011-12-13
  • Уншсан 6007

2012 онд ам.доллар, төгрөг хоёрын аль нь чангарах вэ?

  • admin
  • 2011-12-13
  • Уншсан 9645

Эрх баригчдад Монголын ирээдүй сонин биш бололтой

  • admin
  • 2011-12-13
  • Уншсан 5516

ИНЧОН МЕТРО ОСОЛ ГАРЧ 5ХҮН НАС БАРЛАА

  • admin
  • 2011-12-09
  • Уншсан 8892

АМЬДРАХЫН ТУЛД [1]

  • admin
  • 2011-12-09
  • Уншсан 6204

Топ модель Э.Одгэрэл шинэ байранд оржээ

  • admin
  • 2011-12-07
  • Уншсан 7504

Дархлагдсан албадын давхардсан олон орон тоо хэрээс хэтэрчээ

  • admin
  • 2011-12-07
  • Уншсан 4422

Ц.Эрдэнэбат: Ирэх онд орон сууцны үнэ эсрэгээрээ буурч ч магадгүй

  • admin
  • 2011-12-07
  • Уншсан 5918

Есдүгээр ангийн хүүхэд архи хэтрүүлэн уугаад амиа алджээ

  • admin
  • 2011-12-06
  • Уншсан 5209

Oprah Winfrey-ийн амжилтын түүх

  • admin
  • 2011-12-02
  • Уншсан 5523

Тархины тураал- Кимүра Аяако

  • admin
  • 2011-12-01
  • Уншсан 5772

Олон удаа силикон шахуулж, хамгийн том уруултай болжээ

  • admin
  • 2011-11-29
  • Уншсан 5918

БНХАУ, БНСУ-ын нийт 17 иргэнийг Монгол Улсаас албадан гаргажээ [1]

  • admin
  • 2011-11-29
  • Уншсан 6250

Опра дахин шоу хөтөлнө

  • admin
  • 2011-11-29
  • Уншсан 4705

Хойд Солонгост цөллөг байдаг

  • admin
  • 2011-11-24
  • Уншсан 5572

Банк, санхүүгийн орчин тогтвортой болно

  • admin
  • 2011-11-22
  • Уншсан 4999

"Улаанбаатараас Архангай хүртэлх 610 км зам хатуу хучилттай боллоо"

  • admin
  • 2011-11-22
  • Уншсан 5045

Цахим үнэмлэхийг ирэх сарын 26наас эхлэн олгож эхэлнэ.

  • admin
  • 2011-11-22
  • Уншсан 5385

ЭМ-ийн даатгалын хэмжээг нэмлээ

  • admin
  • 2011-11-17
  • Уншсан 4782

“Apple”- ийн захирлаар 61 настай хүн сонгогдлоо [2]

  • admin
  • 2011-11-17
  • Уншсан 5134

Цэцэрлэгийн хүүхэд тээвэрлэж явсан машин мөргөлдөж 19 хүн амь эрсджээ

  • admin
  • 2011-11-17
  • Уншсан 5322

Автобусан дотор...

  • admin
  • 2011-11-16
  • Уншсан 5404

5настай хүү Манчестр Юнайтед багт орлоо

  • admin
  • 2011-11-16
  • Уншсан 4769

"ҮлаллаСэшион" шагнал болох 500сая воныг ахлагчдаа зориуллаа

  • admin
  • 2011-11-14
  • Уншсан 4646

Японд салалтын ёслол моодонд оржээ

  • admin
  • 2011-11-14
  • Уншсан 5095

Тайваны хуурамч СунеШидэ хамтлаг

  • admin
  • 2011-11-14
  • Уншсан 4885

Автомашины төлбөртэй зогсоолын үнэ дор хаяж 300 төгрөгөөр нэмэгдлээ

  • admin
  • 2011-11-11
  • Уншсан 4540

Жирэмсэн байсан ч Бейонси өндөр өсгийтөөс салаагүй

  • admin
  • 2011-11-11
  • Уншсан 5087

Леди Гага “MTV Europe Music Awards”-ын дөрвөн номинацийн эзэн болжээ

  • admin
  • 2011-11-08
  • Уншсан 4346

Амьдралынхаа сүүлийн өдрүүдэд Каддафи үлдэгдэл хоолоор амиа зогоож байжээ

  • admin
  • 2011-11-08
  • Уншсан 4850

Хайраа илчлэх арга

  • admin
  • 2011-11-08
  • Уншсан 6567

Эргэлзээтэй зүйлийг тодорхойлж өгдөг залуу "애정남'

  • admin
  • 2011-11-07
  • Уншсан 4823

Засгийн газрын тэтгэлгээр Японд суралцахыг хүсвэл маргаашийн уулзалт яармагт зочлоорой

  • admin
  • 2011-11-04
  • Уншсан 4721

Монгол залуу Барак Обамагийн дизайнераар ажиллаж байна [1]

  • admin
  • 2011-11-04
  • Уншсан 5956

Гурван настай охин зуурдаар өнгөрсөн ээжтэйгээ хоёр хоножээ [4]

  • admin
  • 2011-11-04
  • Уншсан 7208

10мянгын дэвсгэртэд нуугдсан байгалын зураг

  • admin
  • 2011-11-02
  • Уншсан 5933

Хэлмэгдсэн хүүгээ өмөөрсөн нүцгэн эх

  • admin
  • 2011-11-02
  • Уншсан 5485

АРГАГҮЙ Л ОРЧИН ЦАГИЙН ХОТЫН МЭР

  • admin
  • 2011-11-01
  • Уншсан 4281

Бартай ярилцаж буй 2настай хүү

  • admin
  • 2011-11-01
  • Уншсан 5496

Сонирхолтой Энэтхэг математик [1]

  • admin
  • 2011-11-01
  • Уншсан 6255
배너신청
자생병원

배너신청