Бичлэгийн тоо 372
Тэрээр эхээс заяасан уруулаа муухайд тооцон уруулдаа 100 удаа силикон шахуулсан байна. Рей энэ талаар ярихдаа, “Би өөрийгөө гайхалтай харагдаж байгаа гэж бодож байна. Сэтгэл хангалуун байна. Заримдаа хүмүүс намайг хараад “даравгар уруулт” гэх зэрэг янз бүрээр хэлдэг л дээ. Гэхдээ тэр надад хамаагүй. Би илүү том уруултай, яг хүүхэлдэйн киноны баатар шиг болохыг хүсэж байна. Нэг үгээр хэлбэл би үүнд донтсон ч гэж болно” гэсэн байна.
Тэрээр бүр дөрөвхөн настай байхаасаа уруулаа бамбагар том болгохыг хүсдэг байсан бөгөөд анх 17 настайдаа силикон шахуулснаасаа хойш зогсохоо мэдэхгүй донтсоноор нэг л мэдэхэд зуун удаадаа хүрсэн байжээ.
Одоо ч тэрээр зогсох бодолгүй байгаа бөгөөд “Том уруултай байх нь надад төвөгтэй биш, харин ч сайхан байна. Уруул минь том байх тусам би өөртөө илүү итгэлтэй байдаг. Эцэг эх маань ч миний өмнөөс баяртай байгаа. Найзууд маань одоо үүнээс томруулах хэрэггүй л гэдэг юм. Гэхдээ миний сэтгэл ханах болоогүй байна” гэжээ. Үүгээр ч зогсохгүй Рей хөх, хамартаа мөн гоо сайхны мэс засал хийлгэж, чихээ үлгэр, кинонд гардаг эльфүүдийнхтэй адилхан болгохыг хүсдэг гэнэ.
Б.Тамир