Бичлэгийн тоо 372
-Цөмийн дайны ирмэгт тулчихаад байгаа Солонгост манай хэдэн иргэн байгааг ГХЯ мэдэж байгаа юм болов уу-


Сирид ерөнхийлөгч Башар Асадаа эсэргүүцсэн жагсаал цуглаан болж тэр нь иргэний дайн болж өргөжөөд хоёр жилийн нүүр үзлээ. Энэ хугацаанд 70 мянга орчим хүний амь нас үрэгдлээ. За энэ ч одоо яана гэхэв, ёстой хар нүднээс хөмсөг гадна гэдэг шиг хаа тэртээ юм. Манай монголоос тэнд хүн байдаг ч юм уу, үгүй ч юм уу, бүү мэд. Манай энхрий хайрт төр засгийн Гадаад харилцааны яам ажин түжин байхыг бодоход аюул осолгүй л юм байх гэж бодож суухаас.
Одоо гадаадад амьдардаг монголчуудын маань дийлэнх оршин суудаг Солонгос улс оршин байдаг Солонгосын хойгийн байдал улам хурцадчихлаа.

“Нэг үндэстэн, нэг улс” гэж бараг л 70 жил ярьсан энэ хоёр улс өнөөдөр дэлхий нийтийг түгшээсэн цөмийн дайны ирмэгт тулж ирээд байна. Үүнийг БНАСАУ буюу Умард Солонгосын засгийн газраас НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд илгээсэн захидал нотолж байна. Энд “Солонгосын хойг дэлбэрэхэд бэлэн болоод байна. Хэзээ ч цөмийн дайн эхэлж магадгүй боллоо гэдгийг БАНАСАУ албан ёсоор мэдэгдэж байна” гэжээ.

Умардын залуу удирдагч Ким Чен Ун цэргийн ангиуддаа байн байн очиж, старатегийн пуужинт цэрэгтээ Өмнөд Солонгос, Гаум, Хавайн арал дахь АНУ-ын цэргийн баазууд, бүр эх газарт нь, Өмнөд Солонгост цохилт өгөхөд бэлэн байхыг тушаалаа. Өмнөд Солонгос ч Умардын зүгээс ямар нэгэн халдлага гарах юм бол хариу цохилт өгөхөд бэлэн байхыг зэвсэгт хүчиндээ даалгаад байна.
Барууны орнууд, энхийг хүсэгчид энэ бүхэнд үнэхээр түгшиж байна. Үнэхээр зүүн өмнөд Ази, Солонгосын хойг цөмийн дайны ирмэг дээр ирчихэж. Цөмийн дайн болж атомын бөмбөг дэлбэрдэггүй юм гэхэд өчүүхэн л шалтаг гарвал буудалцахад бэлэн байх шиг.    Хамгийн сүүлд Ким Чен Ун пуужинт болон артиллерийн цэргийн удирдах албуаныхантай өнгөрсөн шөнө шуурхай хуралдаад  "АНУ түрэмгийлэлд бэлтгэж буйг БНАСАУ зүгээр ажиглан суух бодолгүй" бөгөөд "АНУ-ын цөмийн өдөөн хатгалгад цөмийн хайр найргүй довтолгооноор хариу барина" гэж гэсэн байна.

Харь оронд очиж амьдралаа дээшлүүлэхээр явсан хүмүүсийн маань олонхи нь амьдардаг энэ улс, бүс нутгийн байдал ийм болж байхад манай төр засаг тэнд аж төрж байгаа хүмүүсээ анхаарч анзаарч байна уу. Дипломат ёсоо бодоод олон улс гүрэнд зар цуу болж “Хүүе, хаая” гэж чимээ дуулиан болдоггүй юм гэхэд ер нь энэ бүсэд, Өмнөд Солонгост хэдэн хүн маань бий билээ, хаана хаана, ямар хотод байгаа юм бол гээд сураглаж байгаа болов уу.

Гадаадад амьдраад ажил хөдөлмөр хийж гэр орноодоо хэдэн доллар явуулдаг, энэ нь монгол оронд минь хөрөнгө оруулалт болж байна хэмээн магтахаас цаашгүй, гадаад оронд айлчилсан өндөр албаны хүмүүс очиж баахан худал ярьж нүдэнд нь нулимс хуруулдгаас хэтэрдэггүй, сүүлийн үед харин сонгуулиар саналыг чинь авна гэдэг төдий л байсаар байх уу.

Яг нарийндаа манай төр засаг гадаад оронд байгаа иргэдийнхээ нарийн тоог ч мэдэхгүй л дээ. Эндээ байгаа иргэдийнхээ тоог гаргаж чаддаггүй юм чинь арга ч байж уу. Тэгэхээр тоог нь мэдэхгүй юм чинь аль хотод, хэдэн монгол хүн байгааг, юу хийж яаж амьдарч байгааг  бол бүр ч таг чиг. Ялангуяа хоёр солонгосын хил залгаа бүсэд хэдэн монгол хүн байгаа юм бол.

Монгол Улсын Гадаад хэргийн яам, консулын газрын хийж байх ажил чухам энэ л баймаар. Сайд нь зүгээр л гадаадаар хэсээд, ажилтнууд нь энд хэрхэн яаж албан тушаал ахихаа бодоод, дипломат паспорт, визийн наймаа хийгээд суух биш нэгийг ч нэг гэхгүй гадаад оронд амьдарч байгаа иргэдийнхээ төлөө санаа тавьж байх ёстой биш үү.

Манай хойд хөрш ОХУ гэхэд л иргэний дайн болж байгаа Сириэс  өөрийнхөө иргэдийг тусгай онгоцоор ээлж дараалан зөөн авчирч байна.
Энд тэнд томоохон гамшиг, авто осол гарах бүрийд Гадаад харилцааны яам нь юун түрүү тэнд Оросын иргэн байв уу хэмээн сураглаж, энэ талаараа хэвлэлээр яаралтай зарлаж байна. Гамшиг ослын мэдээ бүрийн дор тэр дотор ОХУ-ын иргэн байсангүй гэсэн үг зүүлттэй байна. Байсан бол хаана ямар байдалтай байгаа гэдгийг тодорхойлоод нэрийг нь зарлаж байдаг. Үнэхээр хаа нэгтээ жуулчид осолдлоо, гамшиг осол боллоо гэхэд аль ч улсын Гадаад харилцааны яамны эн тэргүүнээ хийх ёстой ажил нь энэ баймаар. Гэтэл манай ГХЯ гэж таг чиг. Ерөөсөө л айлчлал...айлчлал гээд л гүйгээд байдаг. Буруу ч биш л дээ. Гэхдээ энэ бол ажлынх нь нэг л хэсэг баймаар....

Өөрсдөө энэ талаар, иргэдийнхээ төлөө сэтгэхгүй, ажиллахгүй, сураад очиж байгаа хүнд мэдээлэл өгөхгүй, таг чиг.....хаалттай байгаад л байх уу. Өмнөх Засаг нь л лав ийм байсар ирсэн, өнөөгийн шинэчлэлийн Засгийн газар нь ямар юм бол доо.....харж л байна.
Хоёр Солонгос тун хүнд байдалд байна даа хэмээн дэлхий нийтээрээ сэтгэл зовнин харцгааж байна. Харин манай төр засаг тэнд байгаа хүмүүсийнхээ талаар юу бодож байдаг юм бол доо.
Эх сурвалж: www.assa.mn

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7176404/40e/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21256
282 Хойд Солонгосын сураг admin 2011-07-18 4329
281 ИХюРи хуримаа хийнэ? admin 2011-07-19 4439
280 Гаднаа гяланцаг дотороо? admin 2011-07-19 4350
279 Нарны зам ашиглалтанд орно admin 2011-07-20 4278
278 Шинжаанд дахин дажин болжээ 7,19нд admin 2011-07-20 4328
277 2020он хүртэл өрх бүр шуудангийн хайрцагтай болно admin 2011-07-20 4185
276 Невадагийн цөмийн хаягдлыг хэрхэн авч ирэх тухай туршлага судлахаар мордлоо admin 2011-07-21 4428
275 Эрдэнэт”-ийн Ганзориг, “Ажнай”-н Бат-Эрдэнэ “түрүү, магнай”, жирийн ард иргэд “баян ходоод” нь болсон наадам admin 2011-07-21 4437
274 Солонгосын нарийн мэргэжлийн эмч нар үнэгүй үзлэг хийнэ admin 2011-07-21 4249
273 Хөх толбоны учир admin 2011-07-22 5015
272 Хүн алсан МАН-ын дарга нар тэнсэн авчээ admin 2011-07-22 4698
271 Жомолунгма уулыг хэмжиж эхэлжээ. admin 2011-07-22 4336
270 Афганистанчуудын номер нэг дайсан болсон гурван Хазар бүсгүй Монголд цагаачлах хүсэлт гаргаад байна admin 2011-07-25 4739
269 Ирэх жилээс оюутнууд тэтгэлэг авна admin 2011-07-25 4232
268 Хятадад хурдны галт тэрэг осолдлоо admin 2011-07-25 4284
267 Харилцан буулт хийж чаддаггүй хосууд амархан салдаг admin 2011-07-26 4191
266 Ослогийн гудамжинд гашуудлын ёслол боллоо admin 2011-07-26 4445
265 Азияана Боинг-747 онгоц осолдлоо admin 2011-07-28 4294
264 Ажлын харилцааны сэтгэл судлал admin 2011-07-28 4828
263 Хьюндай компани нүүрс тээвэрлэх шинэ машиныг нийлүүллээ admin 2011-07-28 4863
262 Энэ удаа орсон борооноор 2 Монгол хүн нас барлаа admin 2011-07-29 4724
261 Оросууд эрчим хүчний салбараар дамжуулан Монголыг дарамталж байна admin 2011-07-29 4480
260 Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр дэлхийн шилдэг сургуульд admin 2011-07-29 4419
259 Хятад карманы хулгайчийн бичлэг admin 2011-08-01 4845
258 MУИС төлбөрөө 30% нэмэхээр боллоо admin 2011-08-01 4966
257 Хадгаламж банкыг сонгохоос өөр арга байгаагүй admin 2011-08-01 4288
256 Майкрософт компаны үйлдвэрлэсэн тоглоом хүний аминд хүрчээ admin 2011-08-02 4850
255 Японы АЦС-с үхлийн цацраг идэвхт бодис ялгарлаа. admin 2011-08-02 4572
254 Монголчууд ходоодондоо захирагдан мөхөх аюулд нэрвэгдэх нь admin 2011-08-03 5240
253 Ижил хүйст найзыгаа өмгөөлсөн тухай асуудал сөхөгдөн....Ерөнхийлөгчид нэр дэвшихээс татгалзжээ admin 2011-08-03 4253
252 Хятад улсад болсон явдал admin 2011-08-03 5298
251 Монголын улс төрийн 4 улирал admin 2011-08-04 4618
250 Монголчууд хэнд ч хэрэггүй онгоц худалдан авсанд Америкчууд гайхжээ [1] admin 2011-08-05 5246
249 Цалинг хэрхэн боддог вэ? admin 2011-08-05 7735
248 Тэр яах бол? admin 2011-08-08 4269
247 Олон улсын жишигт нийцсэн татварын албатай болно admin 2011-08-24 4120
246 Тоглоомын талбайг ингэж л хиймээрсэн дээ [4] admin 2011-08-24 4956
245 Кэти Перри, Майкл Жексоны амжилтыг эвджээ admin 2011-08-24 4301
244 2012оны SorentoR худалдаанд гарна admin 2011-08-25 4156
243 Өмссөн хувцсаараа хараал хэлжээ [1] admin 2011-08-25 5406
242 21 000 төгрөг admin 2011-08-26 4283
241 Дэлхийн банк инфляцид SOS зарлалаа admin 2011-08-26 4365
240 8.27нд Монголд хүчтэй газар хөдлөлт болжээ admin 2011-08-29 4976
239 СЭТГЭЛ НЬ ХЭТЭВЧ ШИГЭЭ ХООСОРЛОО ГЭЖ ҮҮ ДЭЭ МОНГОЛЧУУД МИНЬ [2] admin 2011-08-29 4505
238 МОНГОЛ УЛС- ХАЯГДСАН ДИВААЖИН [1] admin 2011-08-29 5035
배너신청
자생병원

배너신청