Бичлэгийн тоо 372

Хөх толбоны учир

Уншсан 5015 vote 0 2011.07.22 16:22:08

Монголчууд хөх толботой төрдөг учир нь оршин тогтнож байгаа газар нутагтай холбоотой. Түүний учрыг эртнээс судалж учир зүйг нь тайлахыг хичээж ирсэн боловч тодорхой үр дүнд хараахан хүрээгvй байгаа билээ.

Дэлхий Нарны аймгийн есөн гаригийн гурав дахь гариг нь гүн хөх өнгөтэй байдаг бол бусад гаригууд нь шар, улаан, саарал, цагаан, хүрэн гэх мэт өнгөтэй байдаг аж. Дэлхий дээрх олон арьст хүмүүсээс зөвхөн Төв Азийн монгол туургатан буюу
1. Орос улсын Буриад, Тува, Халимагийн иргэд
2. Монгол Улсын иргэд
3. Хятад улс дахь өвөр монгол иргэд
4. Шинжан, Казакстан дахь Дөрвөн Ойрадын иргэд
5. Солонгос, Манж нутаг, Афганистан, Унгар зэрэг улсын зарим хүмүүст хөх толбо байдаг гэнэ.

Төв Азиас нvvж очсон эдгээр хүмүүс эцэг, эхээс мэндлэхдээ л нуруу, бөгс, хонлой дээрээ хөх толботой төрдөг юм байна.
Төв Азийн өндөрлөг хэсэг далайн төвшнөөс 1000 метр, түүнээс дээш өргөгдсөн газар нутагт, мөн антициклон хэмээх хөдлөшгvй тунгалаг хех цэнхэр агаартай нутагт оршдог.
Монголчууд бид хөх өнгийг эрхэмлэдэг. Хөх өнгө нь Дорнийн гүн ухааны үзэл онолоор, эвдэн сүйтгэх болон бүтээн туурвихын билэгдэл тэр эрч хүчийг өгөгч агуу их далд увдистай гэж хэлцэгдсэн байдаг төдийгүй биднийг нэгэн үе дэлхийд хүчирхэг болгож, ирээдүйд ч хүчирхэг болохыг билэгдэж байдаг юм.
Эх дэлхийг амьд махбод гэж “Буддын гүн ухаанд” Дорнын гүн ухаанд үздэг.
Дэлхий үүссэн тухайд, хүчит салхин давхаргын дунд хийн мандал үүсч түүн дээр усан мандал тогтоно. Шинжлэх ухааны үзлээр орчлон нь агуу их тэсрэлтээс үүссэн гэдэг. Эхийн хэвлийд үр бүрэлдэж байгаатай адил усан, шороон, хийн мандлууд бий болж сансрын арван сapaa гүйцээсний даpaа усан мандлаасаа /эхийн хэвлийгээс/ хамгийн анхны хуурай газар зулай мэлмий нь цоорхой гарч өсч өндийн бүх л үе шатыг өөрөөр хэлбэл, газрын бүх элемент бий болох, арьс үс нь зузаарах, хөрс ургамал бий болох, таван цул эрхтэн, таван тив, зургаан сав эрхтэн, зургаан далай үүсэн бий болно. Тивvvд нь салах буюу rap хөлөө тэнийлгэж, ирээдvйд хөгшрөхдөө эргэж нийлэх, бүх л энергээ дуусч, голууд хатаж хуурайшиж төгсөх тавилан туулна. Бид ч энэ хуулийн дагуу үүсч бий болж сав ертөнцийн үр нь болж заяасан шим ертөнцийн алтан хэвлий буюу азоны давхарга дотор өсөн бойжиж байгаа хүмүүн билээ гэж бичсэн байдаг.
Манай дэлхийд Атлант, Энэтхэг, Хойд мөсөн, Номхон, өмнөд мөсөн, Газар дундын тэнгис далай гэж зургаан том ус байдаг. Тэгвэл хүний таван цул эрхтэнд уушиг, ходоод, элэг, цөс, дэлүү, зvрх, бөөр гэх мэт ордог. Дэлхийн тивүүд нь уг эрхтнүүдтэй хэлбэр хэмжээ, бүтцээрээ төстэй бйдаг.
Ази тивийн төв хэсгийн газарзүй нь амьд биет хүний толгойн хэсэгтэй төстэй байдаг байна. Дээр дурьдсан дэлхийн анхны хуурай газар зулай мэлмий нь цоорхой гарч ирэн улмаар тэлж өсөн бойждог гэж бичсэнийг санавал одоогийн Орос улсад байгаа Байгаль нуур нь дэлхийн хамгийн гүн буюу 1642 метр цэнгэг устай. Тус ус дэлхийн цэнгэг усны 25 хувийг эзэлдэг нуур юм.
Тус нуурын гүн цэгээс доош хоёр тийш тэнцүү хэмжээтэй газарт Хөвсгөл нуур, Далай нуур /Хятад улсын/ хоёр дэлхийн нvд мэт оршдог. Хоёр нуурын дээд талд тахирлан хөмсөг мэт Саяны нуруу, Керчмийн уул нурууд байдаг.
Ийм гурвалжилсан тэгш хэмтэй гурван цэнгэг нуур өөр бусад тивийн алинд нь ч байдаг нь сонин.
Мөн Байгаль нуурын доор хамар гэсэн нэртэй Хамар давааны нуруу уул байдаг. Байгаль нуурын гүн цэгээс эгц доош шугам татахад Хэнтий нурууны ноён оргил Асралт хайрхан/2800 метр-ээр дайрдаг. Энэ нь хүний хамрын хянган яс шиг мөн доошлон Дундговь аймаг дахь Их газрын чулуу уулаар дэлхийн хамар нь тогтдог байна. Бас дэлхийн гурван их усны /Номхон далай, Хойд мөсөн далай, Эх газрын/ ай савын огтлолцол, гурван цэгийн уулзварыг шулуун дайрдаг аж. Мөн Сvхбаатар аймгийн Шилийн Богд уул /1777 метр/, Хангайн нурууны ноён оргил Отгон тэнгэр хайрхан уул /3905 метр/ нь дээрх хоёр нүдтэй тэгш хэмтэй байрласан ба хүний хацрын хоёр товгор мэт байрласан байдаг.
Монгол нутгийн Алтай, Хангай нуруудын хоорондох Орог, Улааны нуурын төв цэгийг дайруулан зүүн тал руу шулуун татахад Замын-Үүд хvртэлх нутаг хоёр талаасаа эвтэйхэн хотгор газарт байрласан хүний ам мэт оршдог.
Өмнөговь аймгийн “Ёлын ам” гэдэг газар үргэлж хүйтэн мөстэй байдаг. Энэ амны доод талын төв цэг орчны хонхорхой шиг оршдог юм. Нэгэн домогт Монгол Улсын хааныг хятад түшмэл өдөхөд ерөөсөө уурлахгvй байв. Гэтэл оочных нь сахлаас зулгаасанд тэрээр маш их уурласан гэж өгүүлсэн байдаг.
Байгаль нуураас дээш орших Сибирь /Шивэр, шигүү ой/ битүү ой байдаг нь хүний толгойн үстэй адилхан мэт.
Хүний толгойн нүүр царайны хэсэг ямагт ил байж цэвэр тунгалаг агаараар амьсгалж, бусдыг харж тэдэнтэй харилцаж, оюун ухааны төв болж байх ёстой. Хөх цэнхэр гаригийн хөх цэнхэр тэнгэртэй, хөх толботой хүмүүс болсон Монгол туургатан бидэнд омогшил, бахархал, бардамнал байх ёстой.
Хөх толбо нь биднийг дэлхийн толгойн хэсэг, нүүр царай, ирээдүй цаг, гэгээрлийн /гэгээг эрэх/ хүч, билэгдэл мөн шүү гэдгийг заадаг билээ.
Төрөхөд маань байдаг хөх толбо арилан алга болдог бус арван нас хүрэхэд бидний цусанд шингэж, биеэр тарж эрч хүч, эр зориг, оюун ухааны эрчим хүч энерги болдог бэйна. Тэгээд ч манай улсад Дэлхийн энергийн төв, ноён хутагт Данзанравжаагийн Хамрын хийд нь энэ хамар, ам болсон газарзүйн байрлалын төв дотор ойролцоо байдаг аж.
profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4882266/ad6/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21256
282 Хойд Солонгосын сураг admin 2011-07-18 4329
281 ИХюРи хуримаа хийнэ? admin 2011-07-19 4439
280 Гаднаа гяланцаг дотороо? admin 2011-07-19 4350
279 Нарны зам ашиглалтанд орно admin 2011-07-20 4278
278 Шинжаанд дахин дажин болжээ 7,19нд admin 2011-07-20 4328
277 2020он хүртэл өрх бүр шуудангийн хайрцагтай болно admin 2011-07-20 4185
276 Невадагийн цөмийн хаягдлыг хэрхэн авч ирэх тухай туршлага судлахаар мордлоо admin 2011-07-21 4428
275 Эрдэнэт”-ийн Ганзориг, “Ажнай”-н Бат-Эрдэнэ “түрүү, магнай”, жирийн ард иргэд “баян ходоод” нь болсон наадам admin 2011-07-21 4437
274 Солонгосын нарийн мэргэжлийн эмч нар үнэгүй үзлэг хийнэ admin 2011-07-21 4249
» Хөх толбоны учир admin 2011-07-22 5015
272 Хүн алсан МАН-ын дарга нар тэнсэн авчээ admin 2011-07-22 4698
271 Жомолунгма уулыг хэмжиж эхэлжээ. admin 2011-07-22 4336
270 Афганистанчуудын номер нэг дайсан болсон гурван Хазар бүсгүй Монголд цагаачлах хүсэлт гаргаад байна admin 2011-07-25 4739
269 Ирэх жилээс оюутнууд тэтгэлэг авна admin 2011-07-25 4232
268 Хятадад хурдны галт тэрэг осолдлоо admin 2011-07-25 4284
267 Харилцан буулт хийж чаддаггүй хосууд амархан салдаг admin 2011-07-26 4191
266 Ослогийн гудамжинд гашуудлын ёслол боллоо admin 2011-07-26 4445
265 Азияана Боинг-747 онгоц осолдлоо admin 2011-07-28 4294
264 Ажлын харилцааны сэтгэл судлал admin 2011-07-28 4828
263 Хьюндай компани нүүрс тээвэрлэх шинэ машиныг нийлүүллээ admin 2011-07-28 4863
262 Энэ удаа орсон борооноор 2 Монгол хүн нас барлаа admin 2011-07-29 4724
261 Оросууд эрчим хүчний салбараар дамжуулан Монголыг дарамталж байна admin 2011-07-29 4480
260 Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр дэлхийн шилдэг сургуульд admin 2011-07-29 4419
259 Хятад карманы хулгайчийн бичлэг admin 2011-08-01 4845
258 MУИС төлбөрөө 30% нэмэхээр боллоо admin 2011-08-01 4966
257 Хадгаламж банкыг сонгохоос өөр арга байгаагүй admin 2011-08-01 4288
256 Майкрософт компаны үйлдвэрлэсэн тоглоом хүний аминд хүрчээ admin 2011-08-02 4850
255 Японы АЦС-с үхлийн цацраг идэвхт бодис ялгарлаа. admin 2011-08-02 4572
254 Монголчууд ходоодондоо захирагдан мөхөх аюулд нэрвэгдэх нь admin 2011-08-03 5240
253 Ижил хүйст найзыгаа өмгөөлсөн тухай асуудал сөхөгдөн....Ерөнхийлөгчид нэр дэвшихээс татгалзжээ admin 2011-08-03 4253
252 Хятад улсад болсон явдал admin 2011-08-03 5298
251 Монголын улс төрийн 4 улирал admin 2011-08-04 4618
250 Монголчууд хэнд ч хэрэггүй онгоц худалдан авсанд Америкчууд гайхжээ [1] admin 2011-08-05 5246
249 Цалинг хэрхэн боддог вэ? admin 2011-08-05 7735
248 Тэр яах бол? admin 2011-08-08 4269
247 Олон улсын жишигт нийцсэн татварын албатай болно admin 2011-08-24 4120
246 Тоглоомын талбайг ингэж л хиймээрсэн дээ [4] admin 2011-08-24 4956
245 Кэти Перри, Майкл Жексоны амжилтыг эвджээ admin 2011-08-24 4301
244 2012оны SorentoR худалдаанд гарна admin 2011-08-25 4156
243 Өмссөн хувцсаараа хараал хэлжээ [1] admin 2011-08-25 5406
242 21 000 төгрөг admin 2011-08-26 4283
241 Дэлхийн банк инфляцид SOS зарлалаа admin 2011-08-26 4365
240 8.27нд Монголд хүчтэй газар хөдлөлт болжээ admin 2011-08-29 4976
239 СЭТГЭЛ НЬ ХЭТЭВЧ ШИГЭЭ ХООСОРЛОО ГЭЖ ҮҮ ДЭЭ МОНГОЛЧУУД МИНЬ [2] admin 2011-08-29 4505
238 МОНГОЛ УЛС- ХАЯГДСАН ДИВААЖИН [1] admin 2011-08-29 5035
배너신청
자생병원

배너신청