Бичлэгийн тоо 372

Монголын ирээдүйг боддог сэтгэлтэн бүхэн үүнийг цааш сурталчлахыг чин сэтгэлээс хүсье

Архи үйлдвэрлэгч, импортлогч, архичин бол гэмт хэргийг өдөөгчид

Хүн бүрийн хүчин зүтгэлээс Монгол Улсын өдгөө хийгээд ирээдүй шууд шалтгаалах учир нэхэл хатуутай нэгэн зүйлийг чин сэтгэлээсээ гуйн хүсч, Монгол Улсын иргэн бүр ухтугай, ухаартугай хэмээн энэхүү ил захидлыг бичвэй.

Нэхэл хатуутай хэмээхийн учир нь өгүүлэх зүйл буюу «Архинаас аюул, сархадаас самуун» болсны хор хөнөөлийг хойч үе, хожмын өдөр нэн хатуу нэхэн бууж, Монгол үндэстний уг удамд гай гамшиг тохиохыг тодотгосон хэрэг буюу. Архи хэмээх аюулт хорыг хүнсний бүтээгдэхүүн хэмээн хөөргөн нэрлэж, зүйл зүйлийн өнгө зүс, нэр гуншин, сав боодолтойгоор, хэмжээ хязгааргүй үйлдвэрлэж, хилийн чанадаас хяналтгүй оруулж, дэлгүүр бүгдэд дэлгэн худалдаж, байшин бүхэнд баар хэмээх архичны газар нээсээр байтал, цөөн хэдэн монголчууд маань архинд автах бус, живж үхэж эхэлвэй.

Төр засгийн эрх мэдэлтнүүд бээр архйнд живж байгааг мэдэхгүй бус мэдэж, харахгүй бус харж байгаа атал юунд эс дуугарна вэ? Ард түмнээ хордуулж, ашиг олох нь өнөөдөртөө хэрэгтэй мэт бөловч, маргааш элэг дотрын эмгэг өвчтөнөө эмчлэх гэж хэчнээн хөрөнгө зарцуулахыг наад зах нь тооцмоор юм даа.

Буруу замаар будаа тээвэл, буцахдаа шороо тээнэ гэдэгсэн. «Азийн чоно» гэх архинаас болж, арав гаруй хүн нэгэн дор амиа алдах үед цээр хорио тогтоож, долоо хоног хэр амар амгалан байсан даа. Гэвч холыг харж, алсаа бодсон арга хэмжээ аваагүй л өнгөрсөн. Төр хэмээгч зөв юманд зөөлөн хандаж, буруу зүйлд «төмөр нүүр»-ээ харуулах ёстой бус уу. «Хүн ахтай, дээл захтай» хэмээх эртний монгол ёсоо эрхэмлэдэг тул эхлээд дээд хүмүүст цөөн үгийг зориулав.

Хүн бүхний мэдэж байгаагаар, өнөөдөр «архины аюул, сархадын самуун»-аас болж, өдөр бүр хүн амиа алдаж, аюул осолд орж, эрүүл мэнд, эд хөрөнгө, эв эе, ихийг бүтээх цаг заваа сүйдэлж байна. Нийгмийн элдэв сөрөг үр дагавар болсон хэрүүл тэмцэл, зодоон цохион, гэр бүлийн маргаан, хулгай дээрэм, биеэ худалдах, хууль бус хуйвалдаан зэргийн шууд шалтгаан нь бус гэхэд шалтаг өгүүлбэр нь архи л юм.

Бас нэгэн зүйлийг онцлон дурдахад, архи хэмээх аюулт хор хэчнээн олон сайхан авьяас билигт хүнийг орчлонгоос авч одсоныг байнга сургамж болгон санах учиртай. «Олон үг улиг, цөөн үг билиг» хэмээдэг. Архиньг шоулаас сэрэмжлэх арга тун амархан. Иргэн танаас ямар ч хөрөнгө мөнгө, цаг зав, ажил явдал, мэргэжил мэдлэг шаардахгүй, зүгээр л та өөрөө архи уухаа л больчих. Найз нөхөд чинь элдвээр шахаж шаардавч, аманд тань лав цутгахгүй шүү дээ.

Зөвхөн тэвчээр л хэрэгтэй. Зөвхөн тэвчээр! Аяндаа найз нөхөд чинь ойлгож, харин ч таны сайн үлгэр дуурайл газар авах болно. Хүн бүр архи уухаа больчихвол, архитай холбогдсон олон зүйлийн хуулъ бус үйл явдал ч аяндаа унтарна. Хамгийн эрхэм нь хойч үе маань аврагдана. Энэ бүхэн монгол зүтгэл тэвчээрээс шалтгаална.Удахгүй шинэ жил болох нь. Шинэ жилийн дараа төчнөөн хүн согтуу явж осгож үхжээ, хөлдөж хөрч эрэмдэг зэрэмдэг болжээ гэх муу ёрын мэдээ энэ жил бүү сонсогдох болтугай хэмээн захидлын үгээ төгсгөе.

Ш.Чоймаа

profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5580029/c4d/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21257

НҮБ ерөнхий нарийн бичгийн дарга улиран сонгогдлоо file [1]

  • admin
  • 2011-06-22
  • Уншсан 4468

Ямар ч шалтгаангүйгээр зоджээ

  • admin
  • 2011-09-29
  • Уншсан 4473

Оросууд эрчим хүчний салбараар дамжуулан Монголыг дарамталж байна

  • admin
  • 2011-07-29
  • Уншсан 4480

Хүүхдээс 200 төгрөг авна бас өлсгөнө, гуйлгачин болгоно, учир нь тэд сонгууль өгдөггүй

  • admin
  • 2011-09-06
  • Уншсан 4486

Сөүл Нувон гүд уул нуржээ

  • admin
  • 2011-06-29
  • Уншсан 4489

Ядуу зүдүү амьдрал минь хандив өргөхөд саад болж чадахгүй

  • admin
  • 2011-09-28
  • Уншсан 4491

교육이 몽골의 힘

  • admin
  • 2012-12-17
  • Уншсан 4494

ДӨРВӨЛЖИН ТАРВАС

  • admin
  • 2011-06-27
  • Уншсан 4503

Авилгалд автсан FIFA

  • admin
  • 2011-06-24
  • Уншсан 4504

СЭТГЭЛ НЬ ХЭТЭВЧ ШИГЭЭ ХООСОРЛОО ГЭЖ ҮҮ ДЭЭ МОНГОЛЧУУД МИНЬ [2]

  • admin
  • 2011-08-29
  • Уншсан 4505

20 настай залуу Хbox удаан тоглосноос нас барчээ

  • admin
  • 2011-09-05
  • Уншсан 4521

Харвардын сургууль номер нэг байхаа больжээ

  • admin
  • 2011-10-07
  • Уншсан 4524

Усан цэргийн ангид 4хүн нас баржээ

  • admin
  • 2011-07-05
  • Уншсан 4529

Даяана гүнж 50 : Хэрвээ тэр амьд байсан бол....

  • admin
  • 2011-06-30
  • Уншсан 4537

Автомашины төлбөртэй зогсоолын үнэ дор хаяж 300 төгрөгөөр нэмэгдлээ

  • admin
  • 2011-11-11
  • Уншсан 4540

5настай террорист

  • admin
  • 2011-07-11
  • Уншсан 4564

Японы АЦС-с үхлийн цацраг идэвхт бодис ялгарлаа.

  • admin
  • 2011-08-02
  • Уншсан 4572

Харри Поттер сүүлчийн анги file

  • admin
  • 2011-06-27
  • Уншсан 4578

Чулуун хутгаар хүний махыг идсэн байх

  • admin
  • 2011-10-04
  • Уншсан 4581

Прокурорын хайхрамжгүй байдал гурван хүний аминд хүрэв үү? [2]

  • admin
  • 2011-09-01
  • Уншсан 4595

Монголын улс төрийн 4 улирал

  • admin
  • 2011-08-04
  • Уншсан 4618

Энэ долоо хоногийн шилдэг 20 улс төрч

  • admin
  • 2011-10-24
  • Уншсан 4621

1секундын дараа....

  • admin
  • 2011-10-19
  • Уншсан 4622

2010он IQ - МОНГОЛ УЛС

  • admin
  • 2011-09-05
  • Уншсан 4625

Петровис шатахууныхаа үнийг нэмлээ

  • admin
  • 2012-01-09
  • Уншсан 4638

몽골항공이 허가 없이 ....?

  • "MK"
  • 2011-07-06
  • Уншсан 4644

"ҮлаллаСэшион" шагнал болох 500сая воныг ахлагчдаа зориуллаа

  • admin
  • 2011-11-14
  • Уншсан 4646

Япон-Солонгос арлыг тойрсон чимээгүй дайн

  • admin
  • 2011-07-15
  • Уншсан 4661

499.000воны үнэтэй LCD TV file

  • admin
  • 2011-06-23
  • Уншсан 4669

150мянган долларын үнэтэй жинсэн өмд

  • admin
  • 2011-09-28
  • Уншсан 4687

Хүн алсан МАН-ын дарга нар тэнсэн авчээ

  • admin
  • 2011-07-22
  • Уншсан 4698

"Зөвхөн чамайгаа"(‘오직 그대만’)-7секундын дотор бүх билет зарагдлаа [1]

  • admin
  • 2011-09-27
  • Уншсан 4699

БОЛОР ЦОМЫН ЭЗЭН МОНГОЛ ХЭЛ ТӨЛБӨРГҮЙ ЗААНА

  • admin
  • 2013-02-19
  • Уншсан 4704

Опра дахин шоу хөтөлнө

  • admin
  • 2011-11-29
  • Уншсан 4705

Сөүлээс Илсан орох шинэ зам ашиглалтанд орно

  • admin
  • 2011-07-13
  • Уншсан 4709

Засгийн газрын тэтгэлгээр Японд суралцахыг хүсвэл маргаашийн уулзалт яармагт зочлоорой

  • admin
  • 2011-11-04
  • Уншсан 4721

Энэ удаа орсон борооноор 2 Монгол хүн нас барлаа

  • admin
  • 2011-07-29
  • Уншсан 4724

Хууль бусаар мөрийтэй тоглож байсан Вьетнам иргэд баригджээ

  • admin
  • 2011-10-24
  • Уншсан 4731

Хүчтэй хар салхи 19 хүний аминд хүрчээ [1]

  • admin
  • 2011-09-05
  • Уншсан 4732

МИАТ нислэг хойшилсоор байх уу? [2]

  • admin
  • 2011-07-05
  • Уншсан 4732

УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнэ: Би “тэнэг” биш

  • admin
  • 2011-09-26
  • Уншсан 4738

Афганистанчуудын номер нэг дайсан болсон гурван Хазар бүсгүй Монголд цагаачлах хүсэлт гаргаад байна

  • admin
  • 2011-07-25
  • Уншсан 4739

Хүүхдээ хэт таргалуулбал өсгөн хүмүүжүүлэх эрхээ алдах магадлалтай

  • admin
  • 2011-09-07
  • Уншсан 4753

5настай хүү Манчестр Юнайтед багт орлоо

  • admin
  • 2011-11-16
  • Уншсан 4769

ЭМ-ийн даатгалын хэмжээг нэмлээ

  • admin
  • 2011-11-17
  • Уншсан 4782
배너신청
자생병원

배너신청