Бичлэгийн тоо 372

Нарны зам ашиглалтанд орно

Уншсан 4278 vote 0 2011.07.20 15:44:33

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Улаанбаатар хотын зүүн хэсгийн үерийн хамгаалалт, далангийн шинэчлэл, Улиастай, Шархадны автобусны эцсийн буудлуудад баригдаж буй цогцолборуудын ажлын явцыг хотын дарга өнөөдөр газар дээр нь явж шалгалаа.
 
    Усархаг борооны дараа асуудал үүсч байдаг Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу “Сүнжин гранд” зочид буудал орчимд шинээр үерийн ус зайлуулах хоолой татаж, Өгөөмөр захын зүүн эргийн даланг урагш нь төмөр зам доогуур нэвтлэх ажлыг хийж эхлээд байгаа.
 
Баяр наадмын үеэр Нарантуул, Өгөөмөр зах зэрэг томоохон худалдааны төвүүдийн амралттай байгааг далимдуулан Нарны зам доогуурхи үерийн ус зайлуулах хоолойг тавих ажлыг хийх шийдвэрийг хотын дарга гаргасан. Хариуцсан компаниуд ч замын ачаалал багатай үед ажлаа гүйцэтгэж, маргааш өглөө гэхэд Нарны замын хөдөлгөөнийг бүрэн нээхэд бэлэн болжээ. Төмөр зам доогуурх ус зайлуулах хоолойг төмөр замынхан богино хугацаанд хийж гүйцэтгэсэн агаад Нарны замын шугам тавьсан хэсгийг өнөөдөртөө асфальдаж бэлэн болгох юм. Мөн “Сүнжингранд” зочид буудлын баруун талын даланг мөн урагш нь сэтэлж, зам доогуур гаргах хэсгийн ажил ч  маргааш гэхэд дуусч, замын хөдөлгөөнд саадгүй болох юм. Эхний ээлжинд замыг яаралтай чөлөөлөх ажлыг хийж, нийтдээ 12,8 км далангийн шинэчлэлийн ажил 10 дугаар сарын 1 гэхэд дуусах юм.
Эдгээр ажлуудын зарим нэг хэсэгт газрын асуудал гарч байгаа талаар хотын дарга сонсоод, олон хүний амь настай холбоотой, иргэдээ хамгаалахаар хот төлөвлөлтийн дагуу хийгдэж буй ажил гэдгийг сайтар ойлгуулж, ямар нэгэн саадгүйгээр ажлаа төлөвлөгөөний дагуу чанартай, шуурхай гүйцэтгэхийг даалгалаа.
 

Энэ жилээс хотын даргын санаачлан хэрэгжүүлж буй нэг томоохон ажил болох автобусны эцсийн буудлуудын тохижилтын ажил төлөвлөгөөнийхөө дагуу хийгдэж байна. Өнөө жил автобусны эцсийн буудал 10-ыг тохижуулахаар төлөвлөж байсан ч хөрөнгө санхүүгийн байдлаас шалтгаалж, Баянхошуу, Дэнжийн 1000, Шархад, Улиастай гэсэн 4 газрынхыг тохижуулахаар болсон. Халуун ус, душтэй, хоолны газар, амралтын өрөө гээд жолооч, кондукторуудын ая тухтай амрах орчныг бүрдүүлсэн цогцолбор байгууламж нь тэднээс гадна гэр хорооллын иргэдэд ч үйлчилгээ үзүүлэх юм. Улиастай, Шархадны эцсийн буудлуудад баригдаж буй үйлчилгээний төвийн гүйцэтгэгч нар 8 дугаар сарын 15 гэхэд барилгын ажил бүрэн дуусч, тууз хайчлан хүлээлгэж өгнө гэдгээ хотын даргад амлалаа.

profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4873149/086/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21256

Хойд Солонгосын сураг

  • admin
  • 2011-07-18
  • Уншсан 4329

ИХюРи хуримаа хийнэ?

  • admin
  • 2011-07-19
  • Уншсан 4439

Гаднаа гяланцаг дотороо?

  • admin
  • 2011-07-19
  • Уншсан 4350

Нарны зам ашиглалтанд орно

  • admin
  • 2011-07-20
  • Уншсан 4278

Шинжаанд дахин дажин болжээ 7,19нд

  • admin
  • 2011-07-20
  • Уншсан 4328

2020он хүртэл өрх бүр шуудангийн хайрцагтай болно

  • admin
  • 2011-07-20
  • Уншсан 4185

Невадагийн цөмийн хаягдлыг хэрхэн авч ирэх тухай туршлага судлахаар мордлоо

  • admin
  • 2011-07-21
  • Уншсан 4428

Эрдэнэт”-ийн Ганзориг, “Ажнай”-н Бат-Эрдэнэ “түрүү, магнай”, жирийн ард иргэд “баян ходоод” нь болсон наадам

  • admin
  • 2011-07-21
  • Уншсан 4437

Солонгосын нарийн мэргэжлийн эмч нар үнэгүй үзлэг хийнэ

  • admin
  • 2011-07-21
  • Уншсан 4249

Хөх толбоны учир

  • admin
  • 2011-07-22
  • Уншсан 5015

Хүн алсан МАН-ын дарга нар тэнсэн авчээ

  • admin
  • 2011-07-22
  • Уншсан 4698

Жомолунгма уулыг хэмжиж эхэлжээ.

  • admin
  • 2011-07-22
  • Уншсан 4336

Афганистанчуудын номер нэг дайсан болсон гурван Хазар бүсгүй Монголд цагаачлах хүсэлт гаргаад байна

  • admin
  • 2011-07-25
  • Уншсан 4739

Ирэх жилээс оюутнууд тэтгэлэг авна

  • admin
  • 2011-07-25
  • Уншсан 4232

Хятадад хурдны галт тэрэг осолдлоо

  • admin
  • 2011-07-25
  • Уншсан 4284

Харилцан буулт хийж чаддаггүй хосууд амархан салдаг

  • admin
  • 2011-07-26
  • Уншсан 4191

Ослогийн гудамжинд гашуудлын ёслол боллоо

  • admin
  • 2011-07-26
  • Уншсан 4445

Азияана Боинг-747 онгоц осолдлоо

  • admin
  • 2011-07-28
  • Уншсан 4294

Ажлын харилцааны сэтгэл судлал

  • admin
  • 2011-07-28
  • Уншсан 4828

Хьюндай компани нүүрс тээвэрлэх шинэ машиныг нийлүүллээ

  • admin
  • 2011-07-28
  • Уншсан 4863

Энэ удаа орсон борооноор 2 Монгол хүн нас барлаа

  • admin
  • 2011-07-29
  • Уншсан 4724

Оросууд эрчим хүчний салбараар дамжуулан Монголыг дарамталж байна

  • admin
  • 2011-07-29
  • Уншсан 4480

Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр дэлхийн шилдэг сургуульд

  • admin
  • 2011-07-29
  • Уншсан 4419

Хятад карманы хулгайчийн бичлэг

  • admin
  • 2011-08-01
  • Уншсан 4845

MУИС төлбөрөө 30% нэмэхээр боллоо

  • admin
  • 2011-08-01
  • Уншсан 4966

Хадгаламж банкыг сонгохоос өөр арга байгаагүй

  • admin
  • 2011-08-01
  • Уншсан 4288

Майкрософт компаны үйлдвэрлэсэн тоглоом хүний аминд хүрчээ

  • admin
  • 2011-08-02
  • Уншсан 4850

Японы АЦС-с үхлийн цацраг идэвхт бодис ялгарлаа.

  • admin
  • 2011-08-02
  • Уншсан 4572

Монголчууд ходоодондоо захирагдан мөхөх аюулд нэрвэгдэх нь

  • admin
  • 2011-08-03
  • Уншсан 5240

Ижил хүйст найзыгаа өмгөөлсөн тухай асуудал сөхөгдөн....Ерөнхийлөгчид нэр дэвшихээс татгалзжээ

  • admin
  • 2011-08-03
  • Уншсан 4253

Хятад улсад болсон явдал

  • admin
  • 2011-08-03
  • Уншсан 5298

Монголын улс төрийн 4 улирал

  • admin
  • 2011-08-04
  • Уншсан 4618

Монголчууд хэнд ч хэрэггүй онгоц худалдан авсанд Америкчууд гайхжээ [1]

  • admin
  • 2011-08-05
  • Уншсан 5246

Цалинг хэрхэн боддог вэ?

  • admin
  • 2011-08-05
  • Уншсан 7735

Тэр яах бол?

  • admin
  • 2011-08-08
  • Уншсан 4269

Олон улсын жишигт нийцсэн татварын албатай болно

  • admin
  • 2011-08-24
  • Уншсан 4120

Тоглоомын талбайг ингэж л хиймээрсэн дээ [4]

  • admin
  • 2011-08-24
  • Уншсан 4956

Кэти Перри, Майкл Жексоны амжилтыг эвджээ

  • admin
  • 2011-08-24
  • Уншсан 4301

2012оны SorentoR худалдаанд гарна

  • admin
  • 2011-08-25
  • Уншсан 4156

Өмссөн хувцсаараа хараал хэлжээ [1]

  • admin
  • 2011-08-25
  • Уншсан 5406

21 000 төгрөг

  • admin
  • 2011-08-26
  • Уншсан 4283

Дэлхийн банк инфляцид SOS зарлалаа

  • admin
  • 2011-08-26
  • Уншсан 4365

8.27нд Монголд хүчтэй газар хөдлөлт болжээ

  • admin
  • 2011-08-29
  • Уншсан 4976

СЭТГЭЛ НЬ ХЭТЭВЧ ШИГЭЭ ХООСОРЛОО ГЭЖ ҮҮ ДЭЭ МОНГОЛЧУУД МИНЬ [2]

  • admin
  • 2011-08-29
  • Уншсан 4505

МОНГОЛ УЛС- ХАЯГДСАН ДИВААЖИН [1]

  • admin
  • 2011-08-29
  • Уншсан 5035
배너신청
자생병원

배너신청