Бичлэгийн тоо 372


Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар хүн амын өвчлөлийн 80 гаруй хувь нь хоол хүнснээс үүдэлтэй болохыг нь нотолсон байна. Тэгэхлээр хүнсний аюулгүй байдал гэдэг нь тухайн улсын Үндэсний аюулгүй байдалд нөлөөлдөг хүчин зүйлсийн нэг гэсэн үг. Тиймээс хүнсний аюулгүй байдлын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр Монгол Улсын Засгийн газраас 2008 оныг “Хүнсний хаягамж, аюулгүй байдлын жил” болгон зарлаж, маш их ажил хийж байгаагаа тухайн үед хэвлэл мэдээллийн бүхий л хэрэгслээр цацаж байв.
 
  Харамсалтай нь үүнээс хойш гурван жилийг үдээд байгаа ч цаасан хараар бичигдсэн ажил амьдрал дээр үл хэрэгждэг арчаагүй байдлаас үүдэлтэйгээр өнөөдөр монголчууд хортой байх магадлал өндөртэй хүнсний бүтээгдэхүүнийг  хэрэглэсээр байна. Хамгийн гол нь ТЕГ-аас гаргасан ажлын хэсгийн судалгаагаар манай улсад худалдаанд байгаа импортын бүтээгдэхүүний 10 хурэхгүй хувийг шинжилгээнд хамруулдаг гэж байгаа. Гэтэл Улсын мэргэжлийн хяналтын газрын дэргэдэх төв лабораторийн шинжилгээгээр жимс, жимсгэний 55, хүнсний ногооны 40 орчим хувь нь хүнд металл, хор, нян судлалын үзүүлэлтээр эрүүл ахуйн шаардлага хангахгүй байгаа нь нотлогдсон байна.
 
Түүнчлэн чанаргүй хүнсний бүтээгдэхүүнээс болж монголчууд маш ихээр хорт хавдар, тэжээлийн гаралтай өвчинд нэрвэгдэх болжээ.Манай улсад импортын хүнсний бүтээгдэхүүний хяналт сул, тээвэрлэлт, хадгалалт, борлуулалтын нөхцөл маш муу байдаг хүнсний бүтээгдэхүүний чанарын аюулгүй байдлыг алдагдуулдаг байна. Мөн хүнсний бүтээгдэхүүнийг худалдаалдаг супермаркет, дэлгүүрийн 9.3, худалдааны төв, хүнсний захын 12,5, мухлаг, ТҮЦ-ийн 21,7 хувь ньзориулалтын бус тээврийн хэрэгслээр тээвэрлэдэг болохыг тогтоожээ.
 
Хүн амын нийт өвчлөлийн дотор хоол боловсруулах эрхтэн тогтолцооны эмгэг хоёрдугаарт орж, элэг ходоодны хорт хавдрын тохиолдол 10 мянган хүнд ногдох үзүүлэлтээр хамгийн их хувийг эзэлж, жилээс жилд уг өвчнөөр өвчлөх залуусын тоо нэмэгдсэн байна. Түүнчлэн ЭМЯ-наас жил бүр гаргадаг тайланд нийт халдварт өвчний 30 гаруй хувийг хоол хүнс, орчны бохирдол, ариун цэврийн шаардлага хангаагүйтэй холбоотой гэдэсний халдварт өвчин, хордлогот халдвар эзэлж байгааг онцолсон байх аж.
 
 Сүүлийн жилүүдэд манай улсад мэргэжлийн бус хүмүүс ихээр хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх болсон нь бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлт, боруулалтын горим алдагдах болж. Уг горимыг байнга зөрчдөгөөс хөгц, мөөгөнцөрийн бохирдолтой бүтээгдэхүүн худалдаалах нь ихэссэн байна. Тухайлбал УМХГ-ын ажлын хэсэг 97451 дээжийг судлахад 16455 буюу 17 хувь нь хүнсний түүхий эдийн, 463 дээжээс 9.6 хувь нь бохирдолтой гарчээ. Харин Хүнсний нян судлалын шинжилгээнд хамрагдсан 70926 дээжийн 9.6 хувь нь ямар нэгэн нянтай гарсан байна. Хүнсний химийн шинжилгээгээр дөрвөн хувь нь хордолттой гарсан бол хор судлалын шинжилгээгээр 10 хувь нь хүнд металлын бохирдолтой гарсан байх юм.
 
Энэ бүхнээс гадна нэг зүйлийг онцлоход сүүлийн үед урд хөршид үйлдвэрлэсэн хүнсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүнээс хүнд металл маш ихээр илрэх болсон. Хамгийн сүүлд л гэхэд өнгөрсөн долоо хоногт хүүхэд залуусын хамгийн ихээр хэрэглэдэг “kit kat”, “snikers”, “мaps” шоколадад хүнд металл байх ёстой төвшнөөс даруй 30 дахин ихээр илэрсэн нь шалгалтынханыг хирдхийлгээд байгаа гэсэн. Мөн сүүлийн жилүүдэд монголчууд маш ихээр хэрэглэх болсон сүү, сүүн бүтээгдэхүүнүүдэд хүний бөөрийг чулуужуулж, хорт хавдрыг үүсгэдэг меламин хэмээх хорт бодис илрээд байгаа. Гэтэл монголчууд бид л анзаардаггүй болохоос хятадад үйлдвэрлэсэн сүү сүүн бүтээгдэхүүнээс 2006 онд хүнд металл илэрч байсныг мартаж болохгүй юм.
 
 2003 онд манай улсад албан ёсны худалдаагаа эхлүүлж, үйлдвэрээ нээж хоёр төрлийн сүү, дөрвөн төрлийн тараг үйлдвэрлэж эхэлсэн “Семпре” ХХК. БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай энэхүү үйлдвэрийн бүтээгдэхүүнээс 2006 оны арванхоёрдугаар сард дээж авч шинжилгээ хийхэд сүүнд хар тугалга зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс даруй 7.4 дахин их, тарганд хар тугалга дөрөв дахин их буюу кадми 1.6 дахин их байсан аж. Сүүнд хар тугалгын агууламж их байгаа нь хүний амь нас, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Харин тарганд хар тугалга, кадмийн агууламж их байгаа нь энэхүү бүтээгдэхүүнийг удаан хугацаагаар хэрэглэсэн хүний биеийн дархлааг сулруулж, хорт хавдрыг үүсгэх шалтгаан болдог байна.
 
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас ил задгай гудамжинд худалдаалж байгаа 110 төрлийн жимс, жимсгэнэ, хүнсний бүтээгдэхүүнээс дээжлэн хими, хор, нян судлалын шинжилгээ хийхэд хүнсний бүтээгдэхүүн, жимсний хлорт органик пестицид зөвшөөрөгдөх хэмжээнээсээ 15.4 дахин их. 21.6 хувь нь хөгц, мөөгөнцөртэй гэсэн дүгнэлт гарсан байна. Пестицид, нитратын агууламж жимс, жимсгэнэ хүнсний бүтээгдэхүүнд их байгаа нь хүнийг архаг хордлогод оруулж, хавдар үүсгэх хүчин зүйл болдог ажээ.
 
Дашрамд дурдахад, монгол-чуудад хоол хүнсний шим тэжээлийн талаар тогтсон узэл баримтлал байдаггүй юм байна. Мөн хүн амын эмзэг бүлэг, эх хүүхдийн дунд хоол тэжээлтэй холбоотой архаг өвчлөл ихээр нэмэгдэх болж, сүүлийн жилүүдэд. /ялангуяа зүрх судасны өвчин, таргалалт, чихрийн шижин, хоол боловсруулх болон бусад эрхтэний хорт хавдар зэрэг өвчин/ Бага насны хүүхдүүд хоол тэжээлийн дутагдлаас үүдэлтэй уураг, илчлэг дутагдал зэрэг эмгэгт илүү өртөх болсон байна. Эдүгээ Монгол Улсад маань тав хүртэлх насны дөрвөн хүүхэд тутмын нэг нь өсөлт нь хоцрогдсон, найман хүүхэд тутмын нэг нь тураалтай. 32.1 хувь нь сульдаатай, 43.6 хувь нь төмөр дутагдалтай, 14 хувь нь цус багадалтаар өвчилсөн болохыг нь ЭМЯ-наас гаргасан судалгаа харуулжээ.
 
Б.Мандухай    
profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4933152/e51/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21258
282 Хойд Солонгосын сураг admin 2011-07-18 4329
281 ИХюРи хуримаа хийнэ? admin 2011-07-19 4439
280 Гаднаа гяланцаг дотороо? admin 2011-07-19 4350
279 Нарны зам ашиглалтанд орно admin 2011-07-20 4278
278 Шинжаанд дахин дажин болжээ 7,19нд admin 2011-07-20 4328
277 2020он хүртэл өрх бүр шуудангийн хайрцагтай болно admin 2011-07-20 4185
276 Невадагийн цөмийн хаягдлыг хэрхэн авч ирэх тухай туршлага судлахаар мордлоо admin 2011-07-21 4428
275 Эрдэнэт”-ийн Ганзориг, “Ажнай”-н Бат-Эрдэнэ “түрүү, магнай”, жирийн ард иргэд “баян ходоод” нь болсон наадам admin 2011-07-21 4437
274 Солонгосын нарийн мэргэжлийн эмч нар үнэгүй үзлэг хийнэ admin 2011-07-21 4249
273 Хөх толбоны учир admin 2011-07-22 5015
272 Хүн алсан МАН-ын дарга нар тэнсэн авчээ admin 2011-07-22 4698
271 Жомолунгма уулыг хэмжиж эхэлжээ. admin 2011-07-22 4336
270 Афганистанчуудын номер нэг дайсан болсон гурван Хазар бүсгүй Монголд цагаачлах хүсэлт гаргаад байна admin 2011-07-25 4739
269 Ирэх жилээс оюутнууд тэтгэлэг авна admin 2011-07-25 4232
268 Хятадад хурдны галт тэрэг осолдлоо admin 2011-07-25 4284
267 Харилцан буулт хийж чаддаггүй хосууд амархан салдаг admin 2011-07-26 4191
266 Ослогийн гудамжинд гашуудлын ёслол боллоо admin 2011-07-26 4445
265 Азияана Боинг-747 онгоц осолдлоо admin 2011-07-28 4294
264 Ажлын харилцааны сэтгэл судлал admin 2011-07-28 4828
263 Хьюндай компани нүүрс тээвэрлэх шинэ машиныг нийлүүллээ admin 2011-07-28 4863
262 Энэ удаа орсон борооноор 2 Монгол хүн нас барлаа admin 2011-07-29 4724
261 Оросууд эрчим хүчний салбараар дамжуулан Монголыг дарамталж байна admin 2011-07-29 4480
260 Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр дэлхийн шилдэг сургуульд admin 2011-07-29 4419
259 Хятад карманы хулгайчийн бичлэг admin 2011-08-01 4845
258 MУИС төлбөрөө 30% нэмэхээр боллоо admin 2011-08-01 4966
257 Хадгаламж банкыг сонгохоос өөр арга байгаагүй admin 2011-08-01 4288
256 Майкрософт компаны үйлдвэрлэсэн тоглоом хүний аминд хүрчээ admin 2011-08-02 4850
255 Японы АЦС-с үхлийн цацраг идэвхт бодис ялгарлаа. admin 2011-08-02 4572
» Монголчууд ходоодондоо захирагдан мөхөх аюулд нэрвэгдэх нь admin 2011-08-03 5240
253 Ижил хүйст найзыгаа өмгөөлсөн тухай асуудал сөхөгдөн....Ерөнхийлөгчид нэр дэвшихээс татгалзжээ admin 2011-08-03 4253
252 Хятад улсад болсон явдал admin 2011-08-03 5298
251 Монголын улс төрийн 4 улирал admin 2011-08-04 4618
250 Монголчууд хэнд ч хэрэггүй онгоц худалдан авсанд Америкчууд гайхжээ [1] admin 2011-08-05 5246
249 Цалинг хэрхэн боддог вэ? admin 2011-08-05 7735
248 Тэр яах бол? admin 2011-08-08 4269
247 Олон улсын жишигт нийцсэн татварын албатай болно admin 2011-08-24 4120
246 Тоглоомын талбайг ингэж л хиймээрсэн дээ [4] admin 2011-08-24 4956
245 Кэти Перри, Майкл Жексоны амжилтыг эвджээ admin 2011-08-24 4301
244 2012оны SorentoR худалдаанд гарна admin 2011-08-25 4156
243 Өмссөн хувцсаараа хараал хэлжээ [1] admin 2011-08-25 5406
242 21 000 төгрөг admin 2011-08-26 4283
241 Дэлхийн банк инфляцид SOS зарлалаа admin 2011-08-26 4365
240 8.27нд Монголд хүчтэй газар хөдлөлт болжээ admin 2011-08-29 4976
239 СЭТГЭЛ НЬ ХЭТЭВЧ ШИГЭЭ ХООСОРЛОО ГЭЖ ҮҮ ДЭЭ МОНГОЛЧУУД МИНЬ [2] admin 2011-08-29 4505
238 МОНГОЛ УЛС- ХАЯГДСАН ДИВААЖИН [1] admin 2011-08-29 5035
배너신청
자생병원

배너신청