Бичлэгийн тоо 372

SBS сувгаар гарч сүүлийн үед үзэгчдийн анхаарлыг ихэд татаад буй нэвтрүүлэг бол "К-поп стар" билээ.

 

Өнгөрсөн 4ний өдөр анхны шууд нэвтрүүлэг болохын өмнөхөн 10оролцогч хүлээлгийн өрөөнд байгаа байдал бөгөөд айдас, түгшүүр, догдлол доорх зурганд тодхон үлджээ.

Юн юунаас илүү хоолны дэглэм барьж, дасгал хийн 7кг турсан ИМишел, бас ч багагүй турсан ПаркЖиМин нар үзэгчдийн анхаарлыг татаж байна. ИМишел нь топ10 шалгаруулах үед хоолой нь гэмтсэн боловч шалгаруулалтыг амжилттай давж үлдсэн билээ. Өрсөлдөгчид нэгдсэн байранд амьдарч бүх талын мэргэжлийн дасгал сургуулилтад хамрагдсанаас хойш ИМишел нь хоолойны чадвартайгаа дүйцэхүйц тэсвэр хатуужил, идэвхээрээ хамтран өрсөлдөгчдөө гайхшруулж байгаа гэнэ.

Мөн адил дунд сургуулийн сурагчид баймааргүй хүч чадалтай хоолойтой ПаркЖимин турснаар улам илүү хөөрхөн болсон гэж үзэгчид ярилцаж байна.

 Үзэгчид нэгэн дуугаар "Анх тэмцээнд оролцож байсанаасаа тэс өөр болж, улам үзэсгэлэнтэй, улам чадвартай болж хөгжиж буй оролцогчдоо үргэлж дэмжиж байдаг шүү. Мөрөөдөлдөө хүрэхийн тулд эцсээ хүртэл тэмцээрэй" хэмээн урам зориг хайрлаж байна.

3,11ний өдөр буюу ирэх бүтэн сайн өдөр топ8ын шалгаруулалт болох шууд нэвтрүүлэг ЭсБиЭс сувгаар гарах юм байна.

profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5898598/8a9/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21256
배너신청
자생병원

배너신청