Бичлэгийн тоо 372
Опра Уинфри шоунд оролцогчидтойгоо студиэс гадуур уулзах бодолтой байна. Шоуны анхны оролцогч нь “Aerosmith” хамтлагийн гоцлол дуучин Стивен Тайлер юм. Опра түүнтэй Нью-Хемпшир дэх өөрийн эдлэндээ уулзах аж.
Тайлертай түүний мансуурах донгийн тухай, эмэгтэйчүүдийн талаар, тэрчлэн телевизийн “American Idol” шоуны хөтлөгчөөр ажиллахаар шийдсэн тухай нь ярилцах юм. Үүнээс гадна жүжигчин Шон Пен, продюсер Жорж Лукас нар Уинфригийн шоунд оролцох болжээ.
Уинфри 25 жилийн турш дэлгэцээр гарсан “The Oprah Winfrey Show” ток шоугаараа дэлхий даяар алдаршсан билээ. Шоуны сүүлийн дугаар 2011 оны тавдугаар сарын 25-нд гарсныг 16,4 сая хүн үзсэн байна.
Алдартай хөтөлбөрөө хаасныхаа дараа Уинфри 2011 оны нэгдүгээр сард үйл ажиллагааг нь эхэлсэн телевизийн OWN сувгийн ажилдаа анхаарлаа төвлөрүүлэн ажиллахаар шийдсэн билээ.
З.Амгалан