Бичлэгийн тоо 372

Өөдлөх айл үүднээсээ гэдэг. Нэг сая гаруй хүн амтай нийслэл Улаанбаатар хотын автозамын сүлжээг нэмэгдүүлэх, хүчин чадлыг нь сайжруулах ажил нэн тэргүүний шаардлага болоод байна гэж Ерөнхий сайд С.Батболд хэллээ. Тэрбээр Засгийн газрын тэргүүний хувьд энэ салбарт хөрөнгө хүч зарцуулах ажлыг урагшлуулахад онцгойлон анхаарал тавьж ирсэн. Тиймээс ч нийслэл Улаанбаатар хотод хийж хэрэгжүүлж байгаа хөрөнгө оруулалтын багагүй хувийг автозамын салбар эзэлж, энэ салбарт сүүлийн жилүүдэд томоохон ажлууд хийгдэж эхэлсэн. Эдгээрийн нэг нь өнөөдөр Яармагийн гүүрнээс нисэхийн товчоо хүрэх замд хийж буй замын ажил юм гэдгийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр хэллээ. 



Яармагийн гүүрнээс Нисэхийн товчоо, Сонсголонгийн уулзвараас Яармагийн товчоо хүртлэх 13,7 км автозамын ажил өнөөдрөөс эхэллээ.



Нисэх онгоцны буудлаас хотын төврүү хүргэх автозам удахгүй олон улсын стандартад нийцсэн, Монгол Улс дэлхийн жишигт нийцсэн стандарт руу явж байгаа юм байна гэдгийг нотлох зам болно гэдэгт итгэлтэй байгаагаа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хэллээ. Ингэхдээ хамгийн гол нь иргэд маань түгжрэлгүй, ачаалал багатай замаар шуурхай зорчих нөхцөлийг энэ зам хангаж өгөх юм гэдгийг ч Засгийн газрын тэргүүн онцоллоо.



Хот гадагшаа тэлж байна. Үүний нэг илэрхийлэл нь Хөшигийн хөндийд олон улсын онгоцны шинэ буудал барихаар саяхан шавыг нь тавьсан. Яармагийн энэ зам цаашдаа шинэ онгоцны буудалтай холбогдох учиртай. Тиймээс ч энэ чиглэлд олон улсын жишигт нийцсэн хурдны зам онцгой шаардлагатай байгаа гэдгийг Засгийн газрын тэргүүн С.Батболд тэмдэглээд энэ ажлын эхлэл болсон автозамын ажил өнөөдөр эхэлж байна гэж хэллээ.



Урин дулаан цаг ирж, зам барилгын ажил эхлэх ид цагаар зам, барилгын ажлын тендер зарлаж хугацаа алддаг байдал ард хоцорсон. Тендерийг эрт зарлаж, дүгнэдэг болсон нь зам барилгын ажлын үргэлжлэх хугацааг уртасгаж чадсан арга хэмжээ болсон гэдгийг Ерөнхий сайд энэ үеэр тэмдэглэхийн зэрэгцээ улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэх энэхүү автозамын ажлыг чанартай гүйцэтгэж, цаг хугацаанд нь бүрэн дуусгаж хүлээлгэж өгөхийг нийслэлийн удирдлагууд болоод гүйцэтгэгч компанийнханд үүрэг болголоо.



Автозамын ажилд шаардлагатай хөрөнгийн асуудлыг Засгийн газар шуурхай шийдэж өгч байгаад талархаж байгаагаа Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр энэ үеэр Ерөнхий сайд С.Батболдод илэрхийлээд энэ автозамын ажлыг төлөвлөсөн хугацаанд нь хүлээлгэж өгөхөө амлалаа.



Өнөөдөр улаан шугамаа хүлээн авч, ажил нь эхэлж байгаа энэ зам 13,7 км урт, хоёр урсгалтай, 6 эгнээтэй, 28-46 м өргөн  далантай байхаар зураг төсөл хийгдсэн бөгөөд ирэх оны 10 дугаар сард хүлээлгэн өгөх юм байна. Замын уртын дагуу 13 цэгт ус зайлуулах хоолой, 3 цэгт гүүр, ус зайлуулах байгууламж, гадна гэрэлтүүлэг, явган хүний зам, ногоон байгууламж зэрэг ажлууд хийгдэх юм байна. Энэ ажлыг “Шинжаан Лу Тун”, “Эйч Кей Би интернэшнл холдинг” компаниуд гүйцэтгэх ажээ.

Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба

profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/6157694/f34/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21256
282 Хойд Солонгосын сураг admin 2011-07-18 4329
281 ИХюРи хуримаа хийнэ? admin 2011-07-19 4439
280 Гаднаа гяланцаг дотороо? admin 2011-07-19 4350
279 Нарны зам ашиглалтанд орно admin 2011-07-20 4278
278 Шинжаанд дахин дажин болжээ 7,19нд admin 2011-07-20 4328
277 2020он хүртэл өрх бүр шуудангийн хайрцагтай болно admin 2011-07-20 4185
276 Невадагийн цөмийн хаягдлыг хэрхэн авч ирэх тухай туршлага судлахаар мордлоо admin 2011-07-21 4428
275 Эрдэнэт”-ийн Ганзориг, “Ажнай”-н Бат-Эрдэнэ “түрүү, магнай”, жирийн ард иргэд “баян ходоод” нь болсон наадам admin 2011-07-21 4437
274 Солонгосын нарийн мэргэжлийн эмч нар үнэгүй үзлэг хийнэ admin 2011-07-21 4249
273 Хөх толбоны учир admin 2011-07-22 5015
272 Хүн алсан МАН-ын дарга нар тэнсэн авчээ admin 2011-07-22 4698
271 Жомолунгма уулыг хэмжиж эхэлжээ. admin 2011-07-22 4336
270 Афганистанчуудын номер нэг дайсан болсон гурван Хазар бүсгүй Монголд цагаачлах хүсэлт гаргаад байна admin 2011-07-25 4739
269 Ирэх жилээс оюутнууд тэтгэлэг авна admin 2011-07-25 4232
268 Хятадад хурдны галт тэрэг осолдлоо admin 2011-07-25 4284
267 Харилцан буулт хийж чаддаггүй хосууд амархан салдаг admin 2011-07-26 4191
266 Ослогийн гудамжинд гашуудлын ёслол боллоо admin 2011-07-26 4445
265 Азияана Боинг-747 онгоц осолдлоо admin 2011-07-28 4294
264 Ажлын харилцааны сэтгэл судлал admin 2011-07-28 4828
263 Хьюндай компани нүүрс тээвэрлэх шинэ машиныг нийлүүллээ admin 2011-07-28 4863
262 Энэ удаа орсон борооноор 2 Монгол хүн нас барлаа admin 2011-07-29 4724
261 Оросууд эрчим хүчний салбараар дамжуулан Монголыг дарамталж байна admin 2011-07-29 4480
260 Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр дэлхийн шилдэг сургуульд admin 2011-07-29 4419
259 Хятад карманы хулгайчийн бичлэг admin 2011-08-01 4845
258 MУИС төлбөрөө 30% нэмэхээр боллоо admin 2011-08-01 4966
257 Хадгаламж банкыг сонгохоос өөр арга байгаагүй admin 2011-08-01 4288
256 Майкрософт компаны үйлдвэрлэсэн тоглоом хүний аминд хүрчээ admin 2011-08-02 4850
255 Японы АЦС-с үхлийн цацраг идэвхт бодис ялгарлаа. admin 2011-08-02 4572
254 Монголчууд ходоодондоо захирагдан мөхөх аюулд нэрвэгдэх нь admin 2011-08-03 5240
253 Ижил хүйст найзыгаа өмгөөлсөн тухай асуудал сөхөгдөн....Ерөнхийлөгчид нэр дэвшихээс татгалзжээ admin 2011-08-03 4253
252 Хятад улсад болсон явдал admin 2011-08-03 5298
251 Монголын улс төрийн 4 улирал admin 2011-08-04 4618
250 Монголчууд хэнд ч хэрэггүй онгоц худалдан авсанд Америкчууд гайхжээ [1] admin 2011-08-05 5246
249 Цалинг хэрхэн боддог вэ? admin 2011-08-05 7735
248 Тэр яах бол? admin 2011-08-08 4269
247 Олон улсын жишигт нийцсэн татварын албатай болно admin 2011-08-24 4120
246 Тоглоомын талбайг ингэж л хиймээрсэн дээ [4] admin 2011-08-24 4956
245 Кэти Перри, Майкл Жексоны амжилтыг эвджээ admin 2011-08-24 4301
244 2012оны SorentoR худалдаанд гарна admin 2011-08-25 4156
243 Өмссөн хувцсаараа хараал хэлжээ [1] admin 2011-08-25 5406
242 21 000 төгрөг admin 2011-08-26 4283
241 Дэлхийн банк инфляцид SOS зарлалаа admin 2011-08-26 4365
240 8.27нд Монголд хүчтэй газар хөдлөлт болжээ admin 2011-08-29 4976
239 СЭТГЭЛ НЬ ХЭТЭВЧ ШИГЭЭ ХООСОРЛОО ГЭЖ ҮҮ ДЭЭ МОНГОЛЧУУД МИНЬ [2] admin 2011-08-29 4505
238 МОНГОЛ УЛС- ХАЯГДСАН ДИВААЖИН [1] admin 2011-08-29 5035
배너신청
자생병원

배너신청