Бичлэгийн тоо 372

Эхнэрүүдийг нь шалгаач

Уншсан 9703 vote 0 2012.04.25 10:25:40
Төрийн өндөр албан тушаалтнууд ээлжит ёсоор хөрөнгө орлогоо мэдүүлснийг албан ёсоор олон нийтэд танилцуулаад байна. Үүнд, Монголын төрийн түшээдийн хамгийн ядуу нь л жилдээ 12 сая төгрөгийн орлого олсон гэж мэдүүлж. Сайн эрчүүдийн ард сайн хань, сайн үр хүүхэд байдаг гэдэг үнэн бололтой. Бага орлоготой төрийн түшээдийн гэр бүлийнх нь орлого хэдэн тэрбумаар тоологдож байна. Сонирхуулах үүднээс жишээлэхэд, Монголын хамгийн ядуу иргэн жилдээ 252 мянган төгрөгийн орлоготой, сар тутам өгдөг 21 мянган төгрөгийн орлого нь гэсэн үг. Хамгийн бага орлоготой төрийн эрхэм албат жирийн нэгэн иргэн хоёрын орлогын зөрүүг харьцуулаад харна биз.

Өмнөх жилүүдэд УИХ-ын гишүүд, сайд нарын хөрөнгө орлогын мэдүүлгийг харахад ганц, нэг хувийн компанитай, тэр нь тогтмол шахуу орлоготой байсан бол энэ удаад өөрчлөгджээ. Үнэтэй, чамин цаг тэргүүтнээр гангардаг асан төрийн түшээд өдгөө томоохон компаниудын хувьцаагаар бэл бэнчингээ тодорхойлдог болчихож. Бүр насаараа төрийн албанд ажилласан хүн хүртэл томоохон компанийн хувьцаа эзэмшигч болчихдог болсон нь нэн хачирхалтай. Тэглээ гээд хэн ч, хүний урманд “жов” гэхгүй шүү. Оюутолгойн гэрээг баталсан жил 2008 онд тухайн үеийн Ерөнхий сайдын орлого л гэхэд 20 дахин, гэрээг батлалцсан сайдуудын орлого 6-7 дахин өсч байсан, хэсэг хачирхаад л өнгөрсөн. Ер нь өмнөх жилүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгүүдээс харахад улстөрчдийн орлого үл мэдэгдэх шалтгаанаар байнга л өсч арвижиж байсан байдаг. 

Харин одоо байдал өөрчлөгджээ. Улстөрчдийн орлого навс унаж. Юун өсөх. Харин ч эсрэгээрээ заримынх нь орлого гурваас зургаа дахин буурсан тоо зурайж байна. Тэд хэтэрхий их орлого олж байгаа мэтээр харагдахаас цэрвэдэг болсон бололтой. Тэгээд ч бэлэн мөнгөө хувьцаа болгох нь ашигтай гэж үзжээ. Хөрөнгө орлогоо мэдүүлэгсдээс Хууль зүй, дотоод хэргийн сайд л ганцаархнаа шахуу хувьцаагүй юмсанж. Тэгвэл нэг ч талх зарж үзээгүй ч нийслэлийн газраар хөлжсөн гэгддэг Шадар сайд М.Энхболд IPO нь ч гараагүй байгаа “Эрдэнэс Тавантолгой”-н 2144 хувьцааг эзэмшдэг гэжээ. Уг нь “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаанаас Монгол Улсын иргэн бүрт 1072 хувьцаа эзэмшүүлнэ гэсэн ч шалгаад үзэхээр жирийн иргэдэд “536 ширхэг хувьцаа байна” гэсэн мэдээлэл гарч ирдэг.  Тэр талаас нь харвал Шадар сайд хэзээний өөр нэгэн хүнийхийг нэр дээрээ бичүүлж дөнгөсөн мэт. Батлан хамгаалахын сайд ч 1072 хувьцаатай гэж мэдүүлсэн байна лээ.

Иргэн бүрт олгоно гэсэн тоо ч мөн л дөө. Харин Сангийн сайд Д.Хаянхярваа 2650 ширхэг “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаатай гэж мэдүүлжээ. Одоогоор мань хүн биднээс 1578 ширхэг хувьцаа илүү авчихсан яваа аж. Энэ мэтээр худал мэдүүлэг мэдүүлсэн эрхэм түшээдэд АТГ хариуцлага тооцно гэдэг найдаад орхиё.

Тэгвэл зах зээлийнх нь ханшаар тооцвол ам.метр нь 6000-7000 орчим ам.долларын үнэтэй орон сууцанд амьдардаг УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн өнгөрсөн жилийн орлого 12,5 сая төгрөг, гэр бүлийнх нь орлого 8,6 сая төгрөг байжээ. Нийлээд 20 сая төгрөгийн орлоготой энэ өрх өөр ямар эх үүсвэрээр тухайн байраа авсан бэ гэдэг нь Х.Баттулга гишүүний хэлээд байгаачлан бодох л асуудал.

Энэ удаагийн хөрөнгө орлогын мэдүүлгээс анзаарагдаж байгаа өөр бас нэгэн зүйл нь хөрөнгө орлогоо мэдүүлэгчдийн өөрийнх нь орлого буурч, өрхийн орлого өссөн явдал гэдгийг дээр дурдсан. Өмнөх жилийн хөрөнгө орлогынхоо мэдүүлгээр бол өөрөө 200 орчим сая төгрөг, гэр бүл нь түүнээс хоёр дахин бага орлоготой байсан Ерөнхий сайд Сү.Батболд өнгөрсөн жилд 51 сая төгрөг, гэр бүл нь түүнээс гурав дахин их буюу 151 сая төгрөгийн орлого олсон гэж мэдүүлжээ. Харин Д.Арвин гишүүн 2010 онд хөрөнгө орлогоо мэдүүлэхдээ, өөрөө 12,8 сая төгрөгийн, гэр бүл нь 84,4 сая төгрөгийн орлоготой гэж мэдүүлсэн байж. Тэгвэл энэ удаад хатагтай гишүүн өмнөхөөсөө дөрвөн сая төгрөгөөр илүү орлого олсон бол гэр бүл нь өнгөрсөн жилийнхээсээ дөрөв дахин илүү орлого олсон гэжээ. Харин өмнөх мэдүүлгээр 405 сая төгрөгийн орлоготой байсан УИХ-ын гишүүн Х.Баттулга энэ удаад 17 сая төгрөгийн л орлого олсон байх юм. Тэгвэл 2010 оны мэдүүлэгтээ 10 сая төгрөгийн орлоготой, гэр бүл нь 20 сая төгрөгийн орлоготой байсан Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтийн өөрийнх нь орлого дөрвөн саяар, харин өрх гэрийнх нь арав дахин нэмэгдүүлжээ.

Иймэрхүү байдлаар Монголын эдийн засгийн өсөлтийг дагаад төрийн түшээдийн гэр бүлийн орлого хэд дахин өсч байна. Харин иргэдийн орлого өссөн билүү үгүй юу гэдгийг та бүхэн өөрсдөө тунгаана биз. 

Өмнө нь зөвхөн сайд, гишүүдийн өөрийнх нь орлого л 3-20 дахин өсдөг байсан бол өдгөө гэр бүлийнх нь орлого өсдөг болсон нь нэгийг өгүүлээд байгаа бус уу. Мэдээж тухайн сайдын орлого гэнэт нэмэгдвэл олонд хар төрүүлнэ гэж болгоомжлон өрхийнхөө орлогыг нэмэгдүүлдэг болсон бололтой. Тэгээд ч төрийн албанд ажилд орж буй залуус АТГ-т ирээдүйд авах авлигаа мэдэгдүүлэхгүйн тулд анхнаасаа ихээхэн өмчтэй мэтээр мэдүүлж, ажлынхандаа чинээлэг харагдах гэж үнэтэй ресторанд хооллож, ганган тэрэг хөлөглөх болсон гэнэ лээ. Түүн шиг л юм болоод байгаа юм биш биз дээ. Анхнаасаа баяжих “бэлтгэл”-ээ ийн хангасан “ухаантнууд” ямар нэгэн асуудал үүслээ гэхэд “Ар гэрийн буян, анхнаасаа л би ажилд орохдоо өдий дайны хөрөнгөтэй байсан шүү дээ” гэж таахалзах гэж байгаа хэрэг. Харин улстөрчдийн хувьд “Миний гэр бүл, эхнэр хүүхдийн маань орлого нэмэгдэж болохгүй юу” гэж тунирхах, эсвэл “Эхнэр хүүхдийнхээ буянаар л бага цалинтай төрийн ажлыг хоёргүй сэтгэлээр залгуулж байна даа” гэж өрөвдөлт царай гаргах дүрээ ийнхүү сонгуулийн жил угтуулан баталгаажуулж байгаа бололтой.

Уг нь Монгол Улс төрийн албан тушаалтнуудын Хөрөнгө орлогын мэдүүлгийг өдгөө дөрөв дэх жилдээ гаргаж буй. Гэвч хамгийн сонирхолтой нь энэ мэдүүлгээр хэн хэрхэн хоосорсон, эсвэл хагартлаа баяжив гэдгийг огт тоодоггүй, хэвлэлийнхэн л хэсэгтээ шуугиад өнгөрдөг бөлгөө. Хардлага, сэрдлэг төрлөө ч түүнийг нь шалгах нь үгүй. Бүр цаашилбал эрхмүүд хөрөнгө орлогоо үнэн зөвөөр нь мэдүүлсэн эсэх нь ч эргэлзээтэй хэвээр. Ер нь тэгээд жил бүр л хэн нь хэрхэн “хагартлаа” баяжиж байгааг харах гэдэг юм шиг хөрөнгө орлогын мэдүүлгийг гаргуулаад байх хэрэг байгаа ч үү, үгүй ч үү.

Нэгэнтээ л Хөрөнгө орлогын мэдүүлгийг нь гаргуулж байгаа юм бол инфляци өсөөд буй энэ үед тэдний гэр бүлийн орлого яагаад буурах бус хэдэн арав дахин нэмэгдээд байгааг тодруулах хэрэгтэй болов уу.

Авлаж чадахгүй юм бол АТГ байгаад ч яах билээ.

Л.НАРАНТӨГС
profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/6084343/ef4/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21251
282 Нийгэмд зайлшгүй шийдвэрлэх ёстой хоёр зүйл бол хог, нөгөө нь хог түүж амьдардаг иргэд [1] admin 2012-06-08 6220
281 Болормаа бүдүүн бүсгүйд дургүй admin 2012-06-05 8024
280 Монголын намуудын типологи [1] admin 2012-06-05 5046
279 Х.Баттулгын анхны бөгөөд албан ёсны эхнэр Ц.Энхтуяа УИХ-д нэр дэвшинэ [1] admin 2012-06-05 7422
278 Нийслэлийн замын ачааллыг багасгах хурдны замын ажил эхэллээ admin 2012-05-17 6548
277 КАРИБЫН ДАЛАЙН ДЭЭРЭМЧДИЙН ҮНЭН ДҮР ТӨРХ admin 2012-05-17 6877
276 Сахиусан тэнгэрийн баг өмссөн чөтгөр admin 2012-05-03 7540
» Эхнэрүүдийг нь шалгаач admin 2012-04-25 9703
274 Төр нь төрийнхөө эсрэг ажиллав admin 2012-04-16 6582
273 МАХН-ын ХМОНХА-аас мэдэгдэх нь: [1] admin 2012-04-16 6792
272 Авилгатай тэмцэх газрын албан ёсны мэдээлэл [1] admin 2012-04-16 6701
271 Сая төгрөгийг өнөөдрөөс олгож эхэлнэ admin 2012-04-16 7300
270 Girls Generation Биеийн өндөр admin 2012-04-13 6987
269 КОЛУМБИД 10 НАСТАЙ ОХИН, ОХИН ТӨРҮҮЛЖЭЭ. admin 2012-04-06 9966
268 Самандын Жавхлан элэглэл admin 2012-04-05 10764
267 Монголын баячууд яагаад филлипин үйлчлэгчийг сонирхдог вэ? [4] admin 2012-04-05 12133
266 “Голомт” банкны таван хувийг авсан “Трафигура” ямар компани вэ? admin 2012-04-05 6748
265 “Юнител” маягийн залилан №2 admin 2012-04-05 6356
264 Индонезд мини юбка өмсөхийг хориглоно admin 2012-04-04 6401
263 20настан уу? Хэт фотошоп NG admin 2012-03-28 7185
262 Харийн нутагт төрсөн Монгол бүсгүй хүүхдээсээ татгалзжээ [6] admin 2012-03-19 11902
261 Махлаг цагдаа нарыг ажлаас халж магадгүй admin 2012-03-19 7237
260 БИДНИЙ ТАРЬСАН ХОГ үхлийн тун болж байна admin 2012-03-15 8264
259 Цалин нэмэгдлээ. admin 2012-03-09 10879
258 *K-Поп стар* Toп8-д хэн үлдэх бол? admin 2012-03-09 6837
257 КОЛЛА ХӨЛДӨӨЖ БОЛОХГҮЙ admin 2012-03-06 7609
256 Ажилгүйдэл нэмэгдэж байгаад хэн буруутай вэ admin 2012-02-16 7631
255 “Хүүхдийн утас 1979”-д 1031 хүүхэд ханджээ [1] admin 2012-02-16 8107
254 Зургаан хувийн хүүтэй зээлийг шийднэ [1] admin 2012-02-16 7401
253 Инчоны нисэх онгоцны буудал хамгийн шилдэг нь admin 2012-02-15 9836
252 Гүмид Монгол тамирчид ирнэ admin 2012-02-15 6188
251 Япончууд шоколадтай гоймон үйлдвэрлэв admin 2012-02-14 6238
250 Уитни Хьюстон - Сүүлчийн зоог admin 2012-02-14 7997
249 Утаагүй зуухтай зэрэгцэж утаанаас хамгаалах баг ашигтай бизнес болжээ admin 2012-02-09 7008
248 Ирээдүйд хамгийн эрэлттэй болох 10 мэргэжил admin 2012-02-09 11371
247 Гутал нь сугарсан ч.... admin 2012-02-02 7466
246 Ёидо-Бизнес Мэдээллийн Төв- Бизнесийн Солонгос Хэлний Сургалт /төлбөргүй/ file [1] business center 2012-01-26 7301
245 Ёидо-Бизнес Мэдээллийн Төв нээгдлээ. business center 2012-01-20 7651
244 OPEN MEETING 2012 Seoul, South Korea Korea News 2012-01-18 7250
243 Төрсөн бол......хихихи admin 2012-01-16 7592
242 Мэдээллийн дайнд Монгол үндэстэн ялж үлдэх ёстой [1] admin 2012-01-10 7006
241 Н.Золжаргал: Шатахууны үнэ валютын ханшнаас болж өсөөгүй гэдгийг баталгаатай хэлье admin 2012-01-10 5453
240 Шатахууны үнэ үндэслэлтэй нэмэгдсэн эсэхийг Д.Зоригт сайдаас асуулаа admin 2012-01-09 5660
239 Петровис шатахууныхаа үнийг нэмлээ admin 2012-01-09 4638
238 Арилжааны банкууд зээл олгохгүй гэдэг үнэн үү? admin 2012-01-03 5468
배너신청
자생병원

배너신청