Бичлэгийн тоо 372
 

Манай өвөг дээдэс ямар агуу хүмүүс байсан юм бэ гэдэг нь цаг хугацаа өнгөрч, техник технологи хөгжих тусам тодрон харагдах болов. Монголчуудын амьдралын арга ухаан тэр чигтээ байгаль дэлхийтэйгээ шүтэлцсэн, одоогийнхоор бол эко технологид суурилж ирсэн байдаг. Тухайлбал, монгол хүн хогоо хэзээ ч гэрийнхээ хойно хаядаггүй, зүүн урд зүгт гаргадаг байсан. Энэ нь зүүн урд зүг хийн зүг бөгөөд ертөнцийн оршлоороо салхи үргэлж баруун хойноос гарах тул хор аюулгүй гэдгийг сайтар мэддэг байсных аж. Хаяхдаа бас учиртай, булж, хуучин хувцас хэрэгслээ шатааж, үнсийг нь шороогоор мөн дардаг байсан. Ерөнхийдөө хог хаягдалгүй шахам амьдарч ирсэн гэхэд болно. Мэдээж өндөр хөгжс өн өнөөгийн нийгмийг хог гүй гээр төсөөлж, тэр үеийн амьдралтай зүйрлэх аргагүй. Гэтэл бид юун уламжлал, хогийн цэгээ салхиныхаа дээр байрлуулаад зогсохгүй хог хаях учраа ч олохоо больсон.

Дэлхий нийтээрээ хогийг баялаг болгон ашигладаг, аюулгүй, цэвэр технологи хангалттай бий болгочихоод байгаа энэ үед бид хогондоо дарагдан, түүнээсээ хордон амьдарсаар байгаа нь эмгэнэлтэй. Хөлд тээглэсэн, ашиглахаа больсон болгоныг хог хэмээн ойлгох нь хэтэрхий өрөөсгөл болжээ. Орчин үеийн хогны бүтэц, найрлага хүртэл тэр чигтээ өөрчлөгдсөн гэж болно. Тухайлбал, манайд сүүлийн арван жилд хотын хөгжлийг дагаад олон байшин барилга, зам талбай шинээр баригдсан. Үүнтэй холбоотойгоор будгийн, лааз, хар цаас, шилэн хөвөн, асфальт, цемент зэрэг барилгын хог хаягдал эрс нэмэгдсэн. Хүн амын өсөлтөөс хамаараад ахуйн хог хаягдал ч ихсэж, гадаа гудамж талбайд хаа сайгүй хаясан хог нүдэнд торох болов.

Ялангуяа гэр хорооллынхны ил задгай хаясан хог, үнс, угаадас хэрээс хэтэрч, гуу жалга, нүх сүв тэр чигтээ хогийн цэг болсон. Манай улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 3459.5 га талбай бүхий 450 цэгт ил задгай хог байна гэсэн тойм судалгаа өмнө минь байна. Хот, аймаг, сум, суурингийн төв орчим, уул уурхайн компаниудын бохирдуул сан газрыг оролцуулбал бүр 10 мянга гаруй га газар хог хаягдлаар, 4000 га газар химийн бодис, нефтийн бүтээгдэхүүнээр бохирджээ. Тэгэхээр хогны асуудал ямар болсон нь ойлгомжтой байх. Харин хаягдлын цэсэнд шинээр нэмэгдсэн нэг зүйл нь цахилгаан барааны сэг буюу и-хог. Энэ нь манайд ч нэмэгдээд байгаа биш, ерөөс дэлхий нийтийн асуудал болчихоод байгаа юм. Учир нь хөргөгч, компьютер, тоос сорогч, гар утас зэрэг шинэ төрлийн хог хаягдалд байдаг элдэв химийн бодисууд орчныг бохирдуулахын зэрэгцээ хүний эрүүл мэндэд ихээхэн хор учруулаад байгаа юм.

Арваад жилийн өмнө өндөр хөгжилтэй орнуудын буцалтгүй тусламжаар хуучин компьютер 100, 100- гаараа ирэхэд манай сайд, дарга нар баярлан, хадаг сүү барих нь холгүй хүлээн авдаг байж билээ. Гэтэл үнэн хэрэгтээ хуучирч муудсан хаягдлаа Монголд “оршуулах” тусламж нэртэй хог байсныг өнөөдөр л бид гадарлаж байна. Компьютерээ байя л даа. Гар утсыг аваад үзье. Бидний хамгийн өргөн хэрэглэдэг, ойрхон сольдог цахилгаан бараа бол гар утас. Финландын “Nokia” компанийн гаргасан “3310” хэмээх загварыг үйлдвэрлэхээ болиод 10 гаруй жил болчихоод байхад манайд өнөөдөр зарагдсаар л байна. Утсаа хаяж гээсэн болон хө- дөөнөөс ирсэн хүмүүсийн хам гийн ихээр авдаг гар утас гэж байгаа. Дэлхий дээр байгаа “3310”-уудын үлдэгдлүүд Монголын хөдөө хээр хаягдаж дуусаж байгаа гэхэд ба раг хилсдэхгүй байх. Ингээд бодохоор хортой хаягдалд багтдаг, хуучирч муудсан, хүний эрүүл мэндэд хортой, хоцрогдсон хэчнээн ч төр лийн цахилгаан бараа Монголд ирж, булшлагдаж байгаа юм бүү мэд.

Цаашлаад олон арван жил задардаггүй хортой бодисууд энэ бүхнээс ялгарч, хэдий хэмжээний хөрс, агаар, усыг бохирдуулж байгаа бол гэдэг бодох л асуудал. Импортоор манай улсад орж ирж байгаа цахилгаан барааны тоо ширхгийг хүснэгтээс хараарай. Өнөөдөр дэлхий нийтээрээ хог хаягдлаа ашиглан, эрчим хүч болгохыг нь болгож, дахин боловсруулахыг нь боловсруулж, болохооргүйг нь хоргүйжүүлэн хаях олон шинэ технологи хэдийнэ гарчихаад байхад манай улс яагаад зөвхөн ЖАЙКА, КОЙКА-гийн буцалтгүй тусламж харж суух ёстой гэж. Үнэндээ ландфил хэмээн нэрлээд буй хөрсөн дор хог булах технологиос хөгжилтэй орнууд хэдийнэ татгалзаад эхэлчихсэн. Ялангуяа, манайх шиг хогоо хортой, хоргүйгээр нь ангилалгүй тэр чигт булж байгаа оронд энэ технологи маш аюултай. Үнэндээ бол хогныхоо нарийн ширийн, хортой, хоргүйг нь мэддэг хүн ховор тул гар утас, зурагтны удирдлагынхаа зайг ч, хоол хүнснийхээ хогийг ч нэг саванд хийцгээж байна. Цаашлаад үйлдвэрүүдийн хог хаягдал холилдон Улаанчулуут, Нарангийн энгэрийн цэгт хаягддаг. Гэтэл зөвхөн малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрүүдийн технологид хэрэглэдэг химийн хортой бодисын хаягдлыг ахуйн хогтой хамт ил задгай хаяснаас гурван валенттай хром агаарт исэлдэж зургаа, найман валенттай болон тархдаг байна. Хром хорт хавдар үүсгэдэг аюултай бодис гэдгийг арьс шир ний үйлдвэрүүдийн ачаар манайхан сайн мэддэг болсон байх. Ингээд хогноос ялгарч буй ганцхан бодисыг аваад үзэхээр монголчууд хорт хавдраар өвчлөхгүй байх нөхцөл алга.

Ядахад хогийн цэг нь салхины дээр байрлалтай. Одоогоор Улаанбаатар хотод жилд дунджаар ахуйн 340 мянга, барилгаас 50 мянга, аюултай болон химийн 10 мянга, эмнэлгийн мянган тонн гээд нийт 411 мянган тонн хог зайлуулдаг гэсэн тооцоо байна.Энэ тоог нийслэлийн Захирагчийн ажлын албанаас гаргасан. Тэгвэл Хот тохижилтын газрын мэдээллээр Нарангийн энгэрийн төв цэгт 340-438 мянган тн хог хүлээн авч булдаг бол эмнэлгийн 1000 тн хогийг шууд шатааж, үлдсэн нь хууль бус хог болон үлддэг гэжээ. Харин хувийн компанийн хийсэн судалгаагаар байнгын оршин суугчдаас л гэхэд жилд 640-925 мянган тонн хаягдал гардаг гэсэн байх юм. Гуу жалга, гудамжин дахь ил задгай хогийг оруулалгүйгээр шүү дээ. Аргагүй дээ. Зөвхөн нийслэлийн ч биш, Монгол орны төв суурин газар тэр чигтээ хогонд дарагдаж, хаа сайгүй гялгар цаас хийссэн хэвээр байгаа нь нүдний өмнө ил байгаа юм чинь. Иргэдийг айлгаж, хэн нэгний мууг үзэх гэсэн юм биш шүү. Гагцхүү бодит байдал ийм байхад яах ёстой юм бэ? Олон улсын байгууллагынхны төсөл царайчлаад байгаль ор чин, хүн амаа эрүүл мэндээр нь хохироогоод суух уу, хогны талаарх иргэдийн боловсролыг дээшлүүлж шинэ технологи нэвтрүүлэх үү гэдэг асуулт гарч ирж байна. Нэгэнт томоохон орнууд хор уршигтайг нь батлаад, хэрэглээнээс халж байгаа технологийг бид үргэлжлүү- лэн ашиглаж, алдааг нь давтах хэрэг баймааргүй санагдана. Үүний тулд эхлээд бид зайлшгүй бодлогоо эргэн харах хэрэгтэй. Хогоо ангилан хаядаг системийг яг одоо нэвтрүүлж, хэрэгжүүлж яагаад болохгүй байна вэ. Хог нэг талаараа ашигтай болохыг улс орнууд хангалттай харуулж байна.

Тухайлбал, цахилгаан бараанд орсон үнэтэй металлуудыг ялган авч дахин ашиглаж, хаягдал ашиглан олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа жишээ чамгүй байна. Манайд л гэхэд үйлдвэрүү- дийн хаягдлыг ашигтайгаар хэрэглэх боломж байгааг “Эх орон цэвэр байгаль” компанийнхан тооцоолон гаргасан байна. “Харгиа”, Төв цэвэрлэх байгууламжийн хаягдлыг ашиглан жилдээ 8.1 мВт цахилгаан, 120 тн био хий, 540 мянган тонн шим бордоо гаргахаас гадна хоногт ашиглаж буй 160-200 мянган тонн усыг цэвэршүүлж, ашиглах гэнэ. Учир нь монголчууд жилийн дөрвөн улирал махаа иддэг тул бохирыг нь ийнхүү ашиглахад тохиромжтой байдаг гэнэ. Зүгээр нэг хувийн компани ийм судалгаа гаргаад ТЭЗҮ- ийг нь боловсруулаад байхад яагаад нийслэл, улсаас хогны менежментийг боловсронгуй болгоход дорвитой ажил хийхгүй байна вэ.

Хог зөвхөн нийслэлийн ч ажил биш, нийтээрээ шийдэх асуудал. Бидний аж амьдралдаа хэрэглэж буй химийн бодисууд хүн, амьтанд ямар нэг байдлаар сөрөг нөлөө үзүүлдэг, 200 гаруй бодис нь хорт хавдар, өмөн үү өвчний эх үүсвэр болдог гэдгийг дэлхийн эрдэмтэд нэгэнт бат лаад байгаа. Өнөөдөр Монголд төрж буй таван эх тутмын нэгээс гурвынх нь хүүхэд ямар нэгэн өвчтэй байгаа нь ч эмх замбараагүй энэ хогны асуудлаас шалтгаалж буйг үгүйсгэх аргагүй. Ирээдүй хойч үе нь хэвлийдээ бохир агаараар амьсгалж, төрсөн хойноо хортой хог бүхий орчинд амьдарч, таван хүн тутмын нэг нь хорт хавдартай, хүн амын дундаж наслалт нь 60 байхад монгол үндэстэн аюулгүй байна гэж ярих үндэс алга. Энэ их өвчлөл зөвхөн утаа биш, хог хаягдлаас агаарт дэгдсэн хортой бодисуудаар амьсгалж байгаатай ч хамаатай. Тиймээс үндэсний аюулгүй байдлыг хангахын тулд хогны менежмент, бодлогыг эргэж харах л ёстой. Үгүй бол бид өөрсдийн тарьсан хогондоо хорлуулахаар болчихоод байна шүү.

 

 

profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5923589/d8a/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21256
282 Хойд Солонгосын сураг admin 2011-07-18 4329
281 ИХюРи хуримаа хийнэ? admin 2011-07-19 4439
280 Гаднаа гяланцаг дотороо? admin 2011-07-19 4350
279 Нарны зам ашиглалтанд орно admin 2011-07-20 4278
278 Шинжаанд дахин дажин болжээ 7,19нд admin 2011-07-20 4328
277 2020он хүртэл өрх бүр шуудангийн хайрцагтай болно admin 2011-07-20 4185
276 Невадагийн цөмийн хаягдлыг хэрхэн авч ирэх тухай туршлага судлахаар мордлоо admin 2011-07-21 4428
275 Эрдэнэт”-ийн Ганзориг, “Ажнай”-н Бат-Эрдэнэ “түрүү, магнай”, жирийн ард иргэд “баян ходоод” нь болсон наадам admin 2011-07-21 4437
274 Солонгосын нарийн мэргэжлийн эмч нар үнэгүй үзлэг хийнэ admin 2011-07-21 4249
273 Хөх толбоны учир admin 2011-07-22 5015
272 Хүн алсан МАН-ын дарга нар тэнсэн авчээ admin 2011-07-22 4698
271 Жомолунгма уулыг хэмжиж эхэлжээ. admin 2011-07-22 4336
270 Афганистанчуудын номер нэг дайсан болсон гурван Хазар бүсгүй Монголд цагаачлах хүсэлт гаргаад байна admin 2011-07-25 4739
269 Ирэх жилээс оюутнууд тэтгэлэг авна admin 2011-07-25 4232
268 Хятадад хурдны галт тэрэг осолдлоо admin 2011-07-25 4284
267 Харилцан буулт хийж чаддаггүй хосууд амархан салдаг admin 2011-07-26 4191
266 Ослогийн гудамжинд гашуудлын ёслол боллоо admin 2011-07-26 4445
265 Азияана Боинг-747 онгоц осолдлоо admin 2011-07-28 4294
264 Ажлын харилцааны сэтгэл судлал admin 2011-07-28 4828
263 Хьюндай компани нүүрс тээвэрлэх шинэ машиныг нийлүүллээ admin 2011-07-28 4863
262 Энэ удаа орсон борооноор 2 Монгол хүн нас барлаа admin 2011-07-29 4724
261 Оросууд эрчим хүчний салбараар дамжуулан Монголыг дарамталж байна admin 2011-07-29 4480
260 Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр дэлхийн шилдэг сургуульд admin 2011-07-29 4419
259 Хятад карманы хулгайчийн бичлэг admin 2011-08-01 4845
258 MУИС төлбөрөө 30% нэмэхээр боллоо admin 2011-08-01 4966
257 Хадгаламж банкыг сонгохоос өөр арга байгаагүй admin 2011-08-01 4288
256 Майкрософт компаны үйлдвэрлэсэн тоглоом хүний аминд хүрчээ admin 2011-08-02 4850
255 Японы АЦС-с үхлийн цацраг идэвхт бодис ялгарлаа. admin 2011-08-02 4572
254 Монголчууд ходоодондоо захирагдан мөхөх аюулд нэрвэгдэх нь admin 2011-08-03 5240
253 Ижил хүйст найзыгаа өмгөөлсөн тухай асуудал сөхөгдөн....Ерөнхийлөгчид нэр дэвшихээс татгалзжээ admin 2011-08-03 4253
252 Хятад улсад болсон явдал admin 2011-08-03 5298
251 Монголын улс төрийн 4 улирал admin 2011-08-04 4618
250 Монголчууд хэнд ч хэрэггүй онгоц худалдан авсанд Америкчууд гайхжээ [1] admin 2011-08-05 5246
249 Цалинг хэрхэн боддог вэ? admin 2011-08-05 7735
248 Тэр яах бол? admin 2011-08-08 4269
247 Олон улсын жишигт нийцсэн татварын албатай болно admin 2011-08-24 4120
246 Тоглоомын талбайг ингэж л хиймээрсэн дээ [4] admin 2011-08-24 4956
245 Кэти Перри, Майкл Жексоны амжилтыг эвджээ admin 2011-08-24 4301
244 2012оны SorentoR худалдаанд гарна admin 2011-08-25 4156
243 Өмссөн хувцсаараа хараал хэлжээ [1] admin 2011-08-25 5406
242 21 000 төгрөг admin 2011-08-26 4283
241 Дэлхийн банк инфляцид SOS зарлалаа admin 2011-08-26 4365
240 8.27нд Монголд хүчтэй газар хөдлөлт болжээ admin 2011-08-29 4976
239 СЭТГЭЛ НЬ ХЭТЭВЧ ШИГЭЭ ХООСОРЛОО ГЭЖ ҮҮ ДЭЭ МОНГОЛЧУУД МИНЬ [2] admin 2011-08-29 4505
238 МОНГОЛ УЛС- ХАЯГДСАН ДИВААЖИН [1] admin 2011-08-29 5035
배너신청
자생병원

배너신청