Бичлэгийн тоо 372

Арилжааны банкууд зээл олгохгүй гэдэг үнэн үү?

Монголд одоо арилжааны 14 банк ажиллаж байна. Нэг нь төрийн, нөгөө 13 нь хувийн банк. Эдгээр банкны олонхи нь аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд их хэмжээгээр зээл олгохоо гурван сараар больж байгаа талаар мэдээлэл тархаад буй.

Арилжааны банкууд зээл олгох мөнгөний нөөцгүй болж дампуурахад хүргэв үү эсвэл манайхан зээл авахаа больж байгаа юм уу. Энэ хэр бодитой мэдээлэл вэ. Арилжааны банкууд зээл олгохоо түр хугацаагаар ийн зогсоохоор яригдаж байгаа нь юунаас болсон талаар Монголын томоохон банкны удирдах албаны хүмүүсээс тодрууллаа.

Голомт банкны төв салбарын харилцааны хэлтсийн ахлах мэргэжилтэн У.Бямбасүрэн:
-Манай банкны хувьд зээл олгохгүй гэсэн асуудал яригдаагүй. Өмнө яаж олгож байсан тэр дагуу зээлээ олгоод, хүүгээ тооцоод явж байна. Бидний хувьд энэ талаар мэдсэн юм алга.

Худалдаа хөгжлийн банкны маркетинг, бүтээгдэхүүн хөгжлийн газрын захирал А.Мөнхбаясгалан:
-Ёстой сонсоогүй юм байна. Манай банк зээл олгодог шалгуурыг өндөрсгөсөн. Харин зээл олгохоо больж байгаа юм одоогоор алга байна. Шалгуур өндөр болсон гэдгийг хэлмээр байна.

Төрийн банкны маркетингийн ажилтан Г.Болорсүх:
-Энэ мэдээлэл хаанаас гарсныг мэдэхгүй. Манай банк зээлээ хэвийн олгосон хэвээр байгаа. Шалгуур, хүү нь өмнө ямар байсан яг тэр хэвээрээ байгаа. Бусад банк тийм асуудал гаргасан юм болов уу. Мэдсэн зүйл алга байна.

Улаанбаатар банкны дэд захирал Ж.Эрдэнэбилэг:
-Энэ талаар мэдсэн юм алга. Манайх зээлээ хэвийн олгож байгаа. Энэ яриа хаанаас гарсныг мэдэхгүй байна.

Энэ мэт бусад арилжааны банкууд адилхан хариулт өгч байлаа. Зарим мэргэжилтнүүд нэгэн таамаг дэвшүүлээд байгаа нь үнэний ортой болов уу. Юу гэвэл, Монголбанк бодлогын хүүгээ 12.25 хувь болгосон. Өнгөрсөн сард 11.75 байсныг 0.5 хувиар нэмэгдүүлсэн гэсэн үг.

Өөрөөр хэлбэл Монголбанк үнэт цаас гаргаад түүнийгээ арилжааны банкуудад ийм хүүтэй худалдаж байгаа хэрэг юм. Ингэхээр он гараад зээл олгохоо болихгүй ч гэсэн зээлийн хүү өсөх магадлал бий болоод байна гэсэн үг. Цаашдаа энэ байдлаар бодлогын хүүгээ өсгөөд байвал өнөөдрийн энэ хэлээд байгаа зээл олгохгүй гэх асуудал жинхэнээсээ биеллээ олохыг үгүйсгэх аргагүй.

Б.Тогтох

profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5633058/416/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 19907
282 Нийгэмд зайлшгүй шийдвэрлэх ёстой хоёр зүйл бол хог, нөгөө нь хог түүж амьдардаг иргэд [1] admin 2012-06-08 6121
281 Болормаа бүдүүн бүсгүйд дургүй admin 2012-06-05 7925
280 Монголын намуудын типологи [1] admin 2012-06-05 4939
279 Х.Баттулгын анхны бөгөөд албан ёсны эхнэр Ц.Энхтуяа УИХ-д нэр дэвшинэ [1] admin 2012-06-05 7313
278 Нийслэлийн замын ачааллыг багасгах хурдны замын ажил эхэллээ admin 2012-05-17 6449
277 КАРИБЫН ДАЛАЙН ДЭЭРЭМЧДИЙН ҮНЭН ДҮР ТӨРХ admin 2012-05-17 6784
276 Сахиусан тэнгэрийн баг өмссөн чөтгөр admin 2012-05-03 7439
275 Эхнэрүүдийг нь шалгаач admin 2012-04-25 9546
274 Төр нь төрийнхөө эсрэг ажиллав admin 2012-04-16 6478
273 МАХН-ын ХМОНХА-аас мэдэгдэх нь: [1] admin 2012-04-16 6685
272 Авилгатай тэмцэх газрын албан ёсны мэдээлэл [1] admin 2012-04-16 6599
271 Сая төгрөгийг өнөөдрөөс олгож эхэлнэ admin 2012-04-16 7196
270 Girls Generation Биеийн өндөр admin 2012-04-13 6884
269 КОЛУМБИД 10 НАСТАЙ ОХИН, ОХИН ТӨРҮҮЛЖЭЭ. admin 2012-04-06 9786
268 Самандын Жавхлан элэглэл admin 2012-04-05 10590
267 Монголын баячууд яагаад филлипин үйлчлэгчийг сонирхдог вэ? [4] admin 2012-04-05 11963
266 “Голомт” банкны таван хувийг авсан “Трафигура” ямар компани вэ? admin 2012-04-05 6636
265 “Юнител” маягийн залилан №2 admin 2012-04-05 6250
264 Индонезд мини юбка өмсөхийг хориглоно admin 2012-04-04 6286
263 20настан уу? Хэт фотошоп NG admin 2012-03-28 7083
262 Харийн нутагт төрсөн Монгол бүсгүй хүүхдээсээ татгалзжээ [6] admin 2012-03-19 11725
261 Махлаг цагдаа нарыг ажлаас халж магадгүй admin 2012-03-19 7126
260 БИДНИЙ ТАРЬСАН ХОГ үхлийн тун болж байна admin 2012-03-15 8157
259 Цалин нэмэгдлээ. admin 2012-03-09 10697
258 *K-Поп стар* Toп8-д хэн үлдэх бол? admin 2012-03-09 6732
257 КОЛЛА ХӨЛДӨӨЖ БОЛОХГҮЙ admin 2012-03-06 7501
256 Ажилгүйдэл нэмэгдэж байгаад хэн буруутай вэ admin 2012-02-16 7524
255 “Хүүхдийн утас 1979”-д 1031 хүүхэд ханджээ [1] admin 2012-02-16 7997
254 Зургаан хувийн хүүтэй зээлийг шийднэ [1] admin 2012-02-16 7295
253 Инчоны нисэх онгоцны буудал хамгийн шилдэг нь admin 2012-02-15 9638
252 Гүмид Монгол тамирчид ирнэ admin 2012-02-15 6083
251 Япончууд шоколадтай гоймон үйлдвэрлэв admin 2012-02-14 6139
250 Уитни Хьюстон - Сүүлчийн зоог admin 2012-02-14 7896
249 Утаагүй зуухтай зэрэгцэж утаанаас хамгаалах баг ашигтай бизнес болжээ admin 2012-02-09 6904
248 Ирээдүйд хамгийн эрэлттэй болох 10 мэргэжил admin 2012-02-09 11173
247 Гутал нь сугарсан ч.... admin 2012-02-02 7361
246 Ёидо-Бизнес Мэдээллийн Төв- Бизнесийн Солонгос Хэлний Сургалт /төлбөргүй/ file [1] business center 2012-01-26 7197
245 Ёидо-Бизнес Мэдээллийн Төв нээгдлээ. business center 2012-01-20 7544
244 OPEN MEETING 2012 Seoul, South Korea Korea News 2012-01-18 7138
243 Төрсөн бол......хихихи admin 2012-01-16 7489
242 Мэдээллийн дайнд Монгол үндэстэн ялж үлдэх ёстой [1] admin 2012-01-10 6902
241 Н.Золжаргал: Шатахууны үнэ валютын ханшнаас болж өсөөгүй гэдгийг баталгаатай хэлье admin 2012-01-10 5336
240 Шатахууны үнэ үндэслэлтэй нэмэгдсэн эсэхийг Д.Зоригт сайдаас асуулаа admin 2012-01-09 5554
239 Петровис шатахууныхаа үнийг нэмлээ admin 2012-01-09 4538
» Арилжааны банкууд зээл олгохгүй гэдэг үнэн үү? admin 2012-01-03 5365
배너신청
배너신청
자생병원

배너신청