Бичлэгийн тоо 372

Монголын ирээдүйг боддог сэтгэлтэн бүхэн үүнийг цааш сурталчлахыг чин сэтгэлээс хүсье

Архи үйлдвэрлэгч, импортлогч, архичин бол гэмт хэргийг өдөөгчид

Хүн бүрийн хүчин зүтгэлээс Монгол Улсын өдгөө хийгээд ирээдүй шууд шалтгаалах учир нэхэл хатуутай нэгэн зүйлийг чин сэтгэлээсээ гуйн хүсч, Монгол Улсын иргэн бүр ухтугай, ухаартугай хэмээн энэхүү ил захидлыг бичвэй.

Нэхэл хатуутай хэмээхийн учир нь өгүүлэх зүйл буюу «Архинаас аюул, сархадаас самуун» болсны хор хөнөөлийг хойч үе, хожмын өдөр нэн хатуу нэхэн бууж, Монгол үндэстний уг удамд гай гамшиг тохиохыг тодотгосон хэрэг буюу. Архи хэмээх аюулт хорыг хүнсний бүтээгдэхүүн хэмээн хөөргөн нэрлэж, зүйл зүйлийн өнгө зүс, нэр гуншин, сав боодолтойгоор, хэмжээ хязгааргүй үйлдвэрлэж, хилийн чанадаас хяналтгүй оруулж, дэлгүүр бүгдэд дэлгэн худалдаж, байшин бүхэнд баар хэмээх архичны газар нээсээр байтал, цөөн хэдэн монголчууд маань архинд автах бус, живж үхэж эхэлвэй.

Төр засгийн эрх мэдэлтнүүд бээр архйнд живж байгааг мэдэхгүй бус мэдэж, харахгүй бус харж байгаа атал юунд эс дуугарна вэ? Ард түмнээ хордуулж, ашиг олох нь өнөөдөртөө хэрэгтэй мэт бөловч, маргааш элэг дотрын эмгэг өвчтөнөө эмчлэх гэж хэчнээн хөрөнгө зарцуулахыг наад зах нь тооцмоор юм даа.

Буруу замаар будаа тээвэл, буцахдаа шороо тээнэ гэдэгсэн. «Азийн чоно» гэх архинаас болж, арав гаруй хүн нэгэн дор амиа алдах үед цээр хорио тогтоож, долоо хоног хэр амар амгалан байсан даа. Гэвч холыг харж, алсаа бодсон арга хэмжээ аваагүй л өнгөрсөн. Төр хэмээгч зөв юманд зөөлөн хандаж, буруу зүйлд «төмөр нүүр»-ээ харуулах ёстой бус уу. «Хүн ахтай, дээл захтай» хэмээх эртний монгол ёсоо эрхэмлэдэг тул эхлээд дээд хүмүүст цөөн үгийг зориулав.

Хүн бүхний мэдэж байгаагаар, өнөөдөр «архины аюул, сархадын самуун»-аас болж, өдөр бүр хүн амиа алдаж, аюул осолд орж, эрүүл мэнд, эд хөрөнгө, эв эе, ихийг бүтээх цаг заваа сүйдэлж байна. Нийгмийн элдэв сөрөг үр дагавар болсон хэрүүл тэмцэл, зодоон цохион, гэр бүлийн маргаан, хулгай дээрэм, биеэ худалдах, хууль бус хуйвалдаан зэргийн шууд шалтгаан нь бус гэхэд шалтаг өгүүлбэр нь архи л юм.

Бас нэгэн зүйлийг онцлон дурдахад, архи хэмээх аюулт хор хэчнээн олон сайхан авьяас билигт хүнийг орчлонгоос авч одсоныг байнга сургамж болгон санах учиртай. «Олон үг улиг, цөөн үг билиг» хэмээдэг. Архиньг шоулаас сэрэмжлэх арга тун амархан. Иргэн танаас ямар ч хөрөнгө мөнгө, цаг зав, ажил явдал, мэргэжил мэдлэг шаардахгүй, зүгээр л та өөрөө архи уухаа л больчих. Найз нөхөд чинь элдвээр шахаж шаардавч, аманд тань лав цутгахгүй шүү дээ.

Зөвхөн тэвчээр л хэрэгтэй. Зөвхөн тэвчээр! Аяндаа найз нөхөд чинь ойлгож, харин ч таны сайн үлгэр дуурайл газар авах болно. Хүн бүр архи уухаа больчихвол, архитай холбогдсон олон зүйлийн хуулъ бус үйл явдал ч аяндаа унтарна. Хамгийн эрхэм нь хойч үе маань аврагдана. Энэ бүхэн монгол зүтгэл тэвчээрээс шалтгаална.Удахгүй шинэ жил болох нь. Шинэ жилийн дараа төчнөөн хүн согтуу явж осгож үхжээ, хөлдөж хөрч эрэмдэг зэрэмдэг болжээ гэх муу ёрын мэдээ энэ жил бүү сонсогдох болтугай хэмээн захидлын үгээ төгсгөе.

Ш.Чоймаа

profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5580029/661/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21255
282 20настан уу? Хэт фотошоп NG admin 2012-03-28 7185
281 Хойд Солонгос анх удаа “Кэсон” бүсийн үйл ажиллагааг сэргээх асуудлаар санал тавив Levi`s 2013-05-30 7162
280 Тахир дутуугийн тэтгэмж нэхэмжлэх "MK" 2011-04-10 7046
279 Утаагүй зуухтай зэрэгцэж утаанаас хамгаалах баг ашигтай бизнес болжээ admin 2012-02-09 7008
278 Мэдээллийн дайнд Монгол үндэстэн ялж үлдэх ёстой [1] admin 2012-01-10 7006
277 Girls Generation Биеийн өндөр admin 2012-04-13 6987
276 Android Kitkat (4.4) with Mongolian Language Levi`s 2013-12-09 6962
275 “Говь саун”–ны үйлчлүүлэгчээсээ илүү мөнгө татах гэсэн башир арга admin 2011-09-02 6934
274 КАРИБЫН ДАЛАЙН ДЭЭРЭМЧДИЙН ҮНЭН ДҮР ТӨРХ admin 2012-05-17 6877
273 *K-Поп стар* Toп8-д хэн үлдэх бол? admin 2012-03-09 6837
272 МАХН-ын ХМОНХА-аас мэдэгдэх нь: [1] admin 2012-04-16 6792
271 “Голомт” банкны таван хувийг авсан “Трафигура” ямар компани вэ? admin 2012-04-05 6749
270 Авилгатай тэмцэх газрын албан ёсны мэдээлэл [1] admin 2012-04-16 6702
269 Ерөнхийлөгчийг мэтгэлцээнд дууджээ Levi`s 2013-05-06 6680
268 Үүдээ нээгээч Ерөнхийлөгч өө !!! [2] Levi`s 2013-07-09 6662
267 Ядуу солонгос эрчүүд гадаад эмэгтэйтэй гэрлэж чадахааргүй болжээ [1] Newstogs 2014-02-08 6601
266 Монгол эрдэмтэн Нобелийн шагнал хүртэх нь тодорхой болжээ Levi`s 2013-05-15 6596
265 Төр нь төрийнхөө эсрэг ажиллав admin 2012-04-16 6582
264 Хайраа илчлэх арга admin 2011-11-08 6567
263 Нийслэлийн замын ачааллыг багасгах хурдны замын ажил эхэллээ admin 2012-05-17 6548
262 Солонгост байгаа монгол иргэдийнхээ талаар санаа тавьж байгаа хүн байна уу... Levi`s 2013-04-04 6443
261 Индонезд мини юбка өмсөхийг хориглоно admin 2012-04-04 6401
260 “Юнител” маягийн залилан №2 admin 2012-04-05 6356
259 Хойд Солонгосын Ерөнхийлөгч КимЖонгИр нас барлаа admin 2011-12-19 6325
258 БНСУ-ын иргэдийг албадан гаргав [7] Levi`s 2013-04-05 6289
257 Сонирхолтой Энэтхэг математик [1] admin 2011-11-01 6255
256 БНХАУ, БНСУ-ын нийт 17 иргэнийг Монгол Улсаас албадан гаргажээ [1] admin 2011-11-29 6250
255 Япончууд шоколадтай гоймон үйлдвэрлэв admin 2012-02-14 6238
254 ҮС АРЧЛАХ АРГА admin 2011-07-11 6230
253 Сөүл дэх сонгогчид идэвхитэй байна [1] Levi`s 2013-06-15 6229
252 Нийгэмд зайлшгүй шийдвэрлэх ёстой хоёр зүйл бол хог, нөгөө нь хог түүж амьдардаг иргэд [1] admin 2012-06-08 6220
251 АМЬДРАХЫН ТУЛД [1] admin 2011-12-09 6204
250 Гүмид Монгол тамирчид ирнэ admin 2012-02-15 6188
249 Өөрийнхөө оршуулгыг харсан бүсгүй [1] admin 2011-06-24 6104
248 Далай лам Монгол дахь Солонгос номлогчдод сануулга өглөө Levi`s 2014-01-14 6062
247 Супер маркетаас эм худалдан авч болно file admin 2011-06-16 6061
246 "Asiana Airlines "Ослоор хоёр Хятад эмэгтэй нас баржээ Levi`s 2013-07-08 6038
245 Хадгаламж банкны санхүү хоёр жилийн өмнөөс хүндэрчээ Levi`s 2013-07-22 6017
» Монголын ирээдүйг боддог сэтгэлтэн бүхэн үүнийг цааш сурталчлахыг чин сэтгэлээс хүсье huslen2011 2011-12-20 6011
243 Миний татварын мөнгө хаана байна вэ? admin 2011-12-13 6007
242 Би зэр зэвсгийн наймаатай ямар ч холбоогүй Levi`s 2013-05-06 5981
241 Б:Баттулга: Би сургуулиа төгсөөд “Google”-д ажиллая гэж шийдсэн [1] Levi`s 2013-07-26 5966
240 Монгол залуу Барак Обамагийн дизайнераар ажиллаж байна [1] admin 2011-11-04 5956
239 10мянгын дэвсгэртэд нуугдсан байгалын зураг admin 2011-11-02 5933
238 Бүх Төрлийн шинжилгээ (Зөвхөн Монгол хүмүүсд) file [1] Levi`s 2014-04-18 5928
배너신청
자생병원

배너신청