Бичлэгийн тоо 372

 

Миний татварын мөнгө хаана байна вэ?
Төрөх нь үнэн
үхэх нь үнэн    
татвараа төлөх нь үнэн хэмээн ярьцгаадаг.

Та төлсөн татвараа хянаж чаддаг уу? Таны төлсөн татвар хэнд очдог вэ?

Монгол улсын 2700000 иргэн бүгд л их бага ямар нэг хэмжээгээр татвар төлж байдаг. Таны өмсөж буй гутал, барьж буй утас, идэж буй хоол гээд л хэрэглэж буй бүхий л зүйлд чинь татвар ямар нэгэн байдлаар шингэж өгдөг. Эхээс төрөхөөс эхлээд насан эцэслэх хүртлээ хүн татвар үргэлж төлж байдаг. Харин бид төлсөн татвараа тийм ч их ойшоодоггүй. Зарим хүн татвар төлөөд байгаа гэдгээ ч мэддэггүй. Иргэдийг татварын талаар мэдлэг, мэдээлэлтэй болгохгүй бол энэ ойлголт хоосон боллоо. Татвар гэдэг зүгээр л хэн нэг нь өгөөд нэг хэсэг нь аваад байдаг тийм зүйл биш. Татварын ард улс үндэстнүүдийн аюулгүй байдал, эдийн засгийн чадвар агуулагддаг.

Татвар бол улс орны төсвийг бүрдүүлэгч, эдийн засгийг авч явдаг хамгийн гол хүчин зүйл. Та Монгол улсын иргэн л мөн бол Монгол улсад төрсөн цагаасаа эхлүүлээд Монгол улсын хөгжлийн төлөө татвар төлнө гэсэн үг. Эхээс төрөөд өлгий, памперс хэрэглэнэ, цэцэрлэг, ЕБС, их дээд сургуульд сурна. Сургуулиа төгсөөд ажиллаж амьдарна. Амьдралынхаа энэ хугацаанд та ямар нэг хэмжээгээр бараа, бүтээгдэхүүн хэрэглэнэ. Тэр хэрэглэсэн, худалдаж авсан, бэлэглэсэн аяга шаазан, ундаа шүүс, утасны төлбөр гээд л энэ бүх хэрэглээний ард үргэлж татвар уяастай байдаг.

Татвараа төлөх нь иргэн хүний журамт үүрэг. Тийм ч учраас аливаа улсын иргэд татвараа төлөхдөө эх орныхоо хөгжил дэвшилд оруулж буй миний хувь нэмэр хэмээн бодож аз жаргалтай байдаг. Тэдний төлсөн татвар улс эх орны хөгжилд, хойч үеийн ирээдүйн сайн сайханд зарцуулагддаг болохоор татварт төлж буй мөнгө хий дэмий зүйл биш, харин ч хамгийн хэрэгтэй хүнд нь очдог амь тариа л гэсэн үг. Зөв утгаараа татвар туйлаас хэрэгтэй зүйл. Харин буруу замаар явбал үнэн цэнээ алддаг.

Монгол улсын иргэн Дорж таны төлсөн татвар хэний халаасанд ордог вэ? Таны үр хүүхдийн ирээдүйн баталгаа болдог уу? Монгол улсын хөгжил дэвшилд зориулагддаг уу? Эсвэл хэн нэг эрхмийн зугаа цэнгэл болоод дуусдаг уу? Энэ асуултуудыг нээлттэй орхиё. Та ч бас нэг хариулаад үзээрэй.  

Хөлс хүчээ гаргаж, хөдөлмөрлөж байж олсон таван төгрөгөө зүгээр л цацаад байдаг хүн энэ хорвоо дээр нэгээхэн ч үгүй. Харин буруу замаар олдсон мөнгөндөө хүмүүс хайр гамгүй ханддаг гэсэн. Та өөрийн орлогоо хэрхэн бүрдүүлэх нь таны л асуудал. Гэхдээ нэг зүйлийг асууя. Та бусдыг хохироолгүйгээр өөрийн амьдралаа авч явж чаддаг уу? Таны зүгээр олж буй мөнгө хэн нэгний шударга хөдөлмөрийг шулж байгаа гэдгийг анхаараарай.

Амьдрал мэдээж үргэлжийн төлөвлөгөө бас тооцоо биш хүн л юм чинь хааяа алдана. Алдлаа гээд харамсаад суух биш засах гэж бид амьдардаг. Өнөөдөр гаргасан алдаагаа, гэмшлээ маргааш засаж сайжруулахын төлөө, гомдоосон нэгнийгээ тэтгэж тайтгаруулах гэж бид амьдардаг. Хэн нэгнийгээ шулж амьдрана гэдэг хүний ёсонд баймгүй үйлдэл. Бусдын хөлс хүчээ дуслуулан байж олсон мөнгийг өөрийн хувийн эрх ашигт зарцуулна гэдэг товчхондоо нүгэл.

Үлгэр: амьдралын боломж тааруу, ядуугийн эрхээр нэгэн хүү гуйлга гуйна. Тэр хүү энэ гудманд гуйлга гуйгаад даруй 3 жил өнгөрчээ. Энэ 3 жилд 3 өвөл даарсан, 3 хавар шуурганд нүдүүлсэн, 3 зун халууцсан, зовсон бас хэрсүүжсэн гэж бодохоор бяцхан хүүд дэндүү ахадсан 3 жил өнгөрчээ. Өдрийн орлогоороо бяцхан хүү ээждээ цайны сүү, гэр бүлийнхэндээ хоол хүнс авч орой хотын захад уулын орой дээр байх гэртээ харина. Харин маргааш нь өглөө эртлэн босож өнөөх л гудам руугаа зовхи нь унжсан, нийгмээ үзэн ядсан бяцхан хүү дургүйхэн алхална. Хүүгийн гуйлга гуйж олсон мөнгө гурил, будаа, давс болж хувиран гэр бүлийнх нь амин зуулга болно. Ядуу бас бяцхан хүү гээд түүний зовж олсон мөнгөнөөс татвар авахгүй байна гэж үгүй. Хүүгийн гуйлга гуйж олсон мөнгөний багадаа 10% нь татварын мөнгө болон хураагдана. Хүү хэдий зовж байж олсон ч гэсэн Монгол улсын иргэн гэдгээ ухамсарлан татвараа төлнө. Хүүгийн зовж олсон мөнгө хэн нэгэн эрх мэдэлтний халаасанд орж шил архины мөнгө болон битгий л хувираасай. Харин хүүгийн зовлонг гэрэлт ирээдүйгээр солих тэр аз жаргалын түлхүүр байгаасай. Эрхэм таны буруу замаар биеийн амрыг харж олсон мөнгө үүнтэй л адил бяцхан хүүгийн зовж олсон мөнгө гэдгийг санагтун. Та тэр бяцхан хүүгийн ирээдүйн сайн сайхныг, аз жаргалыг, итгэх итгэлийг нь бүү булаагаач.

Энэ үлгэр гэхдээ амьдрал дээр биеллээ олсон үлгэр.      
 
Та татвар төлсөн л бол, төлсөн татвараа хянах нь таны эрхийн асуудал. Татвараа хэнд юунд өгөөд байгаагаа мэдэхгүй байгаа бол мэддэг болох хэрэгтэй. Таны төлсөн татварыг хэн юунд зарцуулаад буйг хянадаг болох хэрэгтэй. Товчхондоо өөрийнхөө болон эх орныхоо ирээдүйд хийж буй хөрөнгө оруулалтаа хянаж шалгах хэрэгтэй. Хэрвээ татвар эргээд Монгол улсын хөгжлийн төлөө зарцуулагддаг бол хэн ч гэсэн татвараа өгөхдөө дуртай байхсан. Харин бидний төлсөн татварын мөнгө буруу замаар хэн нэгний хувийн хөрөнгө болчихоод байгаад л хамаг учир байгаа юм.     

Би бусдын амьдралыг хулгайлагч бэртэгчингүүдэд нэг төгрөг ч өгмөөргүй байна. Харин тэнд сэтгэл нь хоосроод, өвлийн хүйтэнд даараад, амьдралын эрхээр гуйлга гуйн, аав ээжийн хайр энэрлийг хүртэж чадаагүй алгын чинээ хүүд л, түүний  ирээдүй гэрэлтэй байг хэмээн гараа сунгамаар байна. Хүн энэ хорвоод ганцаараа л ухаантай хэмээн бусдаасаа өөрийгөө товойлгодог. Ганцаараа л ухаантай болохоор дэлхийн эзэн хэмээн өөрсдийгөө нэрлэдэг.  Гэтэл бидний элдвээр хэлдэг амьтад хүртэл нэгнийхээ хөдөлмөрийг бас олзыг булаагаад байдаггүй шүү дээ.

Д.Санчир
profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5551974/395/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21257
282 НҮБ ерөнхий нарийн бичгийн дарга улиран сонгогдлоо file [1] admin 2011-06-22 4468
281 Ямар ч шалтгаангүйгээр зоджээ admin 2011-09-29 4473
280 Оросууд эрчим хүчний салбараар дамжуулан Монголыг дарамталж байна admin 2011-07-29 4480
279 Хүүхдээс 200 төгрөг авна бас өлсгөнө, гуйлгачин болгоно, учир нь тэд сонгууль өгдөггүй admin 2011-09-06 4486
278 Сөүл Нувон гүд уул нуржээ admin 2011-06-29 4489
277 Ядуу зүдүү амьдрал минь хандив өргөхөд саад болж чадахгүй admin 2011-09-28 4491
276 교육이 몽골의 힘 admin 2012-12-17 4494
275 ДӨРВӨЛЖИН ТАРВАС admin 2011-06-27 4503
274 Авилгалд автсан FIFA admin 2011-06-24 4504
273 СЭТГЭЛ НЬ ХЭТЭВЧ ШИГЭЭ ХООСОРЛОО ГЭЖ ҮҮ ДЭЭ МОНГОЛЧУУД МИНЬ [2] admin 2011-08-29 4505
272 20 настай залуу Хbox удаан тоглосноос нас барчээ admin 2011-09-05 4521
271 Харвардын сургууль номер нэг байхаа больжээ admin 2011-10-07 4524
270 Усан цэргийн ангид 4хүн нас баржээ admin 2011-07-05 4529
269 Даяана гүнж 50 : Хэрвээ тэр амьд байсан бол.... admin 2011-06-30 4537
268 Автомашины төлбөртэй зогсоолын үнэ дор хаяж 300 төгрөгөөр нэмэгдлээ admin 2011-11-11 4540
267 5настай террорист admin 2011-07-11 4564
266 Японы АЦС-с үхлийн цацраг идэвхт бодис ялгарлаа. admin 2011-08-02 4572
265 Харри Поттер сүүлчийн анги file admin 2011-06-27 4578
264 Чулуун хутгаар хүний махыг идсэн байх admin 2011-10-04 4581
263 Прокурорын хайхрамжгүй байдал гурван хүний аминд хүрэв үү? [2] admin 2011-09-01 4595
262 Монголын улс төрийн 4 улирал admin 2011-08-04 4618
261 Энэ долоо хоногийн шилдэг 20 улс төрч admin 2011-10-24 4621
260 1секундын дараа.... admin 2011-10-19 4622
259 2010он IQ - МОНГОЛ УЛС admin 2011-09-05 4625
258 Петровис шатахууныхаа үнийг нэмлээ admin 2012-01-09 4638
257 몽골항공이 허가 없이 ....? "MK" 2011-07-06 4644
256 "ҮлаллаСэшион" шагнал болох 500сая воныг ахлагчдаа зориуллаа admin 2011-11-14 4646
255 Япон-Солонгос арлыг тойрсон чимээгүй дайн admin 2011-07-15 4661
254 499.000воны үнэтэй LCD TV file admin 2011-06-23 4669
253 150мянган долларын үнэтэй жинсэн өмд admin 2011-09-28 4687
252 Хүн алсан МАН-ын дарга нар тэнсэн авчээ admin 2011-07-22 4698
251 "Зөвхөн чамайгаа"(‘오직 그대만’)-7секундын дотор бүх билет зарагдлаа [1] admin 2011-09-27 4699
250 БОЛОР ЦОМЫН ЭЗЭН МОНГОЛ ХЭЛ ТӨЛБӨРГҮЙ ЗААНА admin 2013-02-19 4704
249 Опра дахин шоу хөтөлнө admin 2011-11-29 4705
248 Сөүлээс Илсан орох шинэ зам ашиглалтанд орно admin 2011-07-13 4709
247 Засгийн газрын тэтгэлгээр Японд суралцахыг хүсвэл маргаашийн уулзалт яармагт зочлоорой admin 2011-11-04 4721
246 Энэ удаа орсон борооноор 2 Монгол хүн нас барлаа admin 2011-07-29 4724
245 Хууль бусаар мөрийтэй тоглож байсан Вьетнам иргэд баригджээ admin 2011-10-24 4731
244 Хүчтэй хар салхи 19 хүний аминд хүрчээ [1] admin 2011-09-05 4732
243 МИАТ нислэг хойшилсоор байх уу? [2] admin 2011-07-05 4732
242 УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнэ: Би “тэнэг” биш admin 2011-09-26 4738
241 Афганистанчуудын номер нэг дайсан болсон гурван Хазар бүсгүй Монголд цагаачлах хүсэлт гаргаад байна admin 2011-07-25 4739
240 Хүүхдээ хэт таргалуулбал өсгөн хүмүүжүүлэх эрхээ алдах магадлалтай admin 2011-09-07 4753
239 5настай хүү Манчестр Юнайтед багт орлоо admin 2011-11-16 4769
238 ЭМ-ийн даатгалын хэмжээг нэмлээ admin 2011-11-17 4782
배너신청
자생병원

배너신청