Бичлэгийн тоо 372


“Янхан минь ална шүү. Миний машины хаалгыг хаах чи хэн бэ...” ийн хараагаад машиныхаа хаалгыг тасхийтэл хаасан залуу, “мөрөөрөө явж байгаа хүнийг яагаад ингэж адгийн үгээр харааж байгаа юм бэ” хэмээн асуусан гэмгүй бүсгүйн асуултад “ална, хүчиндэнэ...” гэсээр машинаасаа бууж харайв... Энэ явдал 2011 оны 08 дугаар сарын 26-ны 13.40 цагийн орчим Чингэлтэй дүүргийн шүүхийн урд талын явган хүний зам, автозамтай нийлсэн бачуу зайд болов. Явган хүний зам дээр эгнүүлэн тавьсан машинуудыг өөрийн хэрэндээ л зайчлан алхах бүсгүйг хаалга нээн замыг таглан тавьсан япон машинтай залуу ийн хараасан хэрэг. Бүсгүйн хараалгах гол шалтгаан нь нарийнхан зайд багтахгүй байснаас онгорхой хаалгыг нь хагас хаан гарсан нь омогтой залууд ийн хэлүүлэх болсон байлаа...
 
Бүсгүйг адгийн хараалаар хараагаад зогсохгүй, “хүчиндэнэ” хээмэн хоолойн хэрээр хашгирах залуу, гэм зэмгүй атлаа бүхий л адгийн үд сонссондоо итгэж ядан алмайрах бүсгүй... шуудхан хэлэхэд өнөөдрийн нийгэмд хаа сайгүй таарах болсон дэндүү харамсмаар гаж зүйлүүдийн нэг гэж хэлэхэд нэг их буруудах зүйлгүй санагдана. Анзаараад байхад сүүлийн үед монголчууд маань их ууртай, бухимдуу, бас асч боссон араншинтай болчихож. Эргэхийн зуургүй асгарч дэвэрдэг сүү шиг, эгээ л эвийн сэтгэлгүй ассан араншинтай хурц хүмүүс байж болж... Уурлаж бухимдалгүй яах вэ. Гэвч аливаа зүйлд хэм хэмжээ байх ёстой санагдана. Ийн хэлэх болсон нь учиртай. Сүүлийн үеийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж байгаа мэдээллийн дийлэнх нь уураа барьж ухамсараа жолоодож сураагүй монгол залуусын талаар байх болов. Тогоо хэдий хумбан ч дэвэрч асгарсан сүүг тогтоож үл дийлнэ гэдэгсэн монголчууд. Яг л үүн шиг, өөрийгөө барьж үл дийлсэн аагтай ууртай залуус хотын гудамжаар нэг хөлхөлдөх болсон бололтой.
 
Бороотой өдөр замын дэргэдүүрхэн алхвал бодлогогүй ойворгон залуусын машины дугуйнд цацрах шалбаагтай усанд цохигдох энүүхэнд. Гэтэл энэ багадсан юм шиг замын голд нэгнийгээ мөргөх шахаж тулж зогсчихоод л хоолойныхоо хэрээр аманд орсон хараал бүхнийг урсган, нэгнийгээ заамдан авсан залуус олширов. Ийм дүр зураг хаа сайгүй болсоныг цагдаагийн байгууллагаас гаргаж байгаа өдөр бүхний мэдээллээс харж болно.
Тухайлбал, өнгөрсөн хоногт цагдаагийнханы хэлээр бол бусдын биед гэмтэл учруулсан, иргэн бидний энгийн ойлголтоор бол гэм зэмгүй нэгэндээ гарын бяр, амны хараалаа үзүүлсэн хэрэг 10 бүртгэгдсэн байв. Бүртгэгдэн шалгагдаж байгаа хэргийн дийлэнх нь архи уугаагүй атлаа уурандаа согтож, аашиндаа бахардаж, нэгнийхээ эрх чөлөөнд халдсан хэрэг эзэлж байх юм. Мэдээж аашийг нь барж, авирыг нь тодруулсан гол буруутан байж таарна. Тиймээс би вээр тэрхүү буруутанг эрж хайснаар олсон нь “замын түгжрэл, эсвэл нэг л өглөө 700 болж 200 төгрөгөөр тэнгэрт хадан, хаданд авирсан таксины километрийн үнэ” байх аж...
 
Өнгөрсөн өдрийн 90.00 цагийн орчим 10 дугаар хорооллын автобусны буудал дээр  зүс  таних  Ганбаатар гэгч УБТ 23-19 дугаатай микробусаар гүйцэж түрүүлж ирээд “яагаад шахаад байгаа юм бэ” гээд нүүрэнд цохиж, гэмтээлээ”  гэж  Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны иргэн “Тайж-Бус“ ХХК-ний жолооч А.Батнасан гэгч цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан байв. 40 настай энэ эр хүнийг цохиж зодсон залуу нь дөнгөж 20 гаруйхан насны залуу байсан нь харамсал төрүүлэв. Гэтэл энэ өдөр мөн л цагдаагийн байгууллагад нэгэн хэрэг бүртгэгдсэн нь Сонгинохайрхан дүүрэгт. Тус дүүргийн 8 дугаар хорооны нутаг  Жанцангийн буудал дээр  23:00 цагийн үед УБТ 57-60 дугаартай машины жолооч бусадтай бүлэглэн “Таксины мөнгө дутуу өгсөн байна хэмээн Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны иргэн 25 настай залуу Ч.Гантулгыг зодож, гэмтээжээ. Монголчууд ялихгүй юмнаас ямааны гарз гэдэгсэн... Энэ үгийг санаж явахад буруудахгүй л санагдах, яана даа, ууртай омогтой, бэл нь ч сэтгэл нь ч ядуурсан монгол зон минь дээ...
 
Б.Мандухай
profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5040044/d59/trackback

profile

idersuh

2011.08.30 00:12:53
*.197.210.25

Tur ni irgedee Irged ni turuu doromjlon yvaa uls manai mongol uls l bgaa bh daa huuli ni guili bolson buh yum heel hahuul mungu boljdee

j@mes

2011.10.30 10:46:52
*.166.173.84

 jargal ni dendej bhgui yu HAGAS TSEREGJILTTEI BOLGWOL TAARNA MGL-G 50SAY HUN ENE JIJEGHEN ARAL DEER AMIDRAAD BOLOOD BAIHAD

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21257
282 НҮБ ерөнхий нарийн бичгийн дарга улиран сонгогдлоо file [1] admin 2011-06-22 4468
281 Ямар ч шалтгаангүйгээр зоджээ admin 2011-09-29 4473
280 Оросууд эрчим хүчний салбараар дамжуулан Монголыг дарамталж байна admin 2011-07-29 4480
279 Хүүхдээс 200 төгрөг авна бас өлсгөнө, гуйлгачин болгоно, учир нь тэд сонгууль өгдөггүй admin 2011-09-06 4486
278 Сөүл Нувон гүд уул нуржээ admin 2011-06-29 4489
277 Ядуу зүдүү амьдрал минь хандив өргөхөд саад болж чадахгүй admin 2011-09-28 4491
276 교육이 몽골의 힘 admin 2012-12-17 4494
275 ДӨРВӨЛЖИН ТАРВАС admin 2011-06-27 4503
274 Авилгалд автсан FIFA admin 2011-06-24 4504
» СЭТГЭЛ НЬ ХЭТЭВЧ ШИГЭЭ ХООСОРЛОО ГЭЖ ҮҮ ДЭЭ МОНГОЛЧУУД МИНЬ [2] admin 2011-08-29 4505
272 20 настай залуу Хbox удаан тоглосноос нас барчээ admin 2011-09-05 4521
271 Харвардын сургууль номер нэг байхаа больжээ admin 2011-10-07 4524
270 Усан цэргийн ангид 4хүн нас баржээ admin 2011-07-05 4529
269 Даяана гүнж 50 : Хэрвээ тэр амьд байсан бол.... admin 2011-06-30 4537
268 Автомашины төлбөртэй зогсоолын үнэ дор хаяж 300 төгрөгөөр нэмэгдлээ admin 2011-11-11 4540
267 5настай террорист admin 2011-07-11 4564
266 Японы АЦС-с үхлийн цацраг идэвхт бодис ялгарлаа. admin 2011-08-02 4572
265 Харри Поттер сүүлчийн анги file admin 2011-06-27 4578
264 Чулуун хутгаар хүний махыг идсэн байх admin 2011-10-04 4581
263 Прокурорын хайхрамжгүй байдал гурван хүний аминд хүрэв үү? [2] admin 2011-09-01 4595
262 Монголын улс төрийн 4 улирал admin 2011-08-04 4618
261 Энэ долоо хоногийн шилдэг 20 улс төрч admin 2011-10-24 4621
260 1секундын дараа.... admin 2011-10-19 4622
259 2010он IQ - МОНГОЛ УЛС admin 2011-09-05 4625
258 Петровис шатахууныхаа үнийг нэмлээ admin 2012-01-09 4638
257 몽골항공이 허가 없이 ....? "MK" 2011-07-06 4644
256 "ҮлаллаСэшион" шагнал болох 500сая воныг ахлагчдаа зориуллаа admin 2011-11-14 4646
255 Япон-Солонгос арлыг тойрсон чимээгүй дайн admin 2011-07-15 4661
254 499.000воны үнэтэй LCD TV file admin 2011-06-23 4669
253 150мянган долларын үнэтэй жинсэн өмд admin 2011-09-28 4687
252 Хүн алсан МАН-ын дарга нар тэнсэн авчээ admin 2011-07-22 4698
251 "Зөвхөн чамайгаа"(‘오직 그대만’)-7секундын дотор бүх билет зарагдлаа [1] admin 2011-09-27 4699
250 БОЛОР ЦОМЫН ЭЗЭН МОНГОЛ ХЭЛ ТӨЛБӨРГҮЙ ЗААНА admin 2013-02-19 4704
249 Опра дахин шоу хөтөлнө admin 2011-11-29 4705
248 Сөүлээс Илсан орох шинэ зам ашиглалтанд орно admin 2011-07-13 4709
247 Засгийн газрын тэтгэлгээр Японд суралцахыг хүсвэл маргаашийн уулзалт яармагт зочлоорой admin 2011-11-04 4721
246 Энэ удаа орсон борооноор 2 Монгол хүн нас барлаа admin 2011-07-29 4724
245 Хууль бусаар мөрийтэй тоглож байсан Вьетнам иргэд баригджээ admin 2011-10-24 4731
244 Хүчтэй хар салхи 19 хүний аминд хүрчээ [1] admin 2011-09-05 4732
243 МИАТ нислэг хойшилсоор байх уу? [2] admin 2011-07-05 4732
242 УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнэ: Би “тэнэг” биш admin 2011-09-26 4738
241 Афганистанчуудын номер нэг дайсан болсон гурван Хазар бүсгүй Монголд цагаачлах хүсэлт гаргаад байна admin 2011-07-25 4739
240 Хүүхдээ хэт таргалуулбал өсгөн хүмүүжүүлэх эрхээ алдах магадлалтай admin 2011-09-07 4753
239 5настай хүү Манчестр Юнайтед багт орлоо admin 2011-11-16 4769
238 ЭМ-ийн даатгалын хэмжээг нэмлээ admin 2011-11-17 4782
배너신청
자생병원

배너신청