Бичлэгийн тоо 372

Өнгөрөгч баасан гаригийн 22.00 цагт бүх төрлийн автобензин, дизелийн түлшний үнэ 235-260 төгрөгөөр нэмэгдэж АИ-80 автобензин 1550 төгрөг, АИ-92 автобензин 1850 төгрөг, АИ-95 автобензин 2000 төгрөг, дизелийн түлш 1885 төгрөг болсон. Үүнээс үүдэн нийтийн тээвэр, өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, иргэдийн дунд бухимдал үүсч, амьжиргааны түвшинд сөргөөр нөлөөлж эхэлсэн. Энэхүү үнийн өсөлтийн сургаар иргэд, байгууллага, аж ахуйн нэгжүүд автобензин, дизелийн түлшийг их хэмжээгээр нөөцөлж хомсдол үүсэх шалтгааныг бий болгож байгаа тул автобензин, дизелийн түлшний үнийн өсөлттэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1.13 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтоос УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Сүхбаатар нар асуулга тавьсан байна. Уг асуулгад,

  1. Автобензин, дизелийн түлшний үнийн өсөлтийн учир шалтгааныг холбогдох лавлагаа, судалгааг үндэслэн бодитой тайлбарлах,
  2. Оросын Холбооны Улс 2011 оны 8 дугаар сараас хойш нефтийн бүтээгдэхүүний үнэ болон экспортын гаалийн албан татвараа нэмээгүй байхад шатахууны үнийг хэдэн удаа, хэдэн төгрөгөөр нэмсэн талаар,
  3. Автобензин, дизелийн түлшний үнэ нэмэгдсэн шалтгаан нь ам.долларын ханш нэмэгдсэнтэй холбоотой нь үндэслэлтэй эсэх,
  4. Нефтийн бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгжүүд Өрсөлдөөний тухай хуулийг зөрчин үгсэн хуйвалдаж давамгай байдлаа хууль бусаар ашиглан тодорхой шалтгаангүйгээр үнээ нэмэх асуудал ихэсч байна. Өрсөлдөөний тухай хуульд үгсэн хуйвалдаж, зохиомлоор хомсдол үүсгэн бараа, бүтээгдэхүүний үнийг хууль бусаар нэмсэн бол олсон орлогыг хурааж, орлогын 4 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулах хуулийн заалт байдаг. Энэ хуулийн хэрэгжилтийн талаар,
  5. Автобензин, дизелийн түлшний үнэ нэмэгдсэнээр бүх төрлийн  бараа, үйлчилгээний үнэ нэмэгддэг. Харин нэмэгдэхдээ шатахууны үнийн өсөлтийг далимдуулж үнийн хөөрөгдөл бий болгодог. Үүнийг таслан зогсоох талаар,
  6. Алслагдсан болон төвийн бүс нутгийн шатахууны үнийн ялгаа их байдаг. Энэхүү үнийн өсөлтөөс шалтгаалан алслагдсан бүсийн шатахууны үнэ хэдэн төгрөгөөр нэмэгдэх вэ? Эрчим хүчний 1 Кв-ын өртөг бүс нутгаас хамаарч ялгаатай байдаг ч бид улсын хэмжээнд ижил үнээр худалддаг тогтолцоог бий болгож чадсан тул шатахууны үнийг энэ жишгээр ижил байлгах талаар,
  7.  Үндэсний аюулгүй байдалтай холбоотой стратегийн ач холбогдол бүхий автобензин, дизелийн түлшийг төр тодорхой хэмжээгээр хяналтдаа байлгах шаардлага сүүлийн үед ихээхэн гарсаар байна. Цаашид энэ асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь ямар арга хэмжээ авах, түүнчлэн эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар хийж буй ажлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг хүсье гэжээ.
profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5658375/66f/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21255
배너신청
자생병원

배너신청