Бичлэгийн тоо 372
Б.Баттүвшин ахлагчтай чөлөөт бөхийнхөн Азийн аваргад өрсөлдөнө
2012-02-15 10:05:24 - Спорт
Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш БНСУ-ын Гуми хотод эхэлнэ. Гурав хоног үргэлжлэх тэмцээнд манай улсаас эрэгтэй долоо, эмэгтэй долоон тамирчин өрсөлдөнө. Манай багийг Монголын чөлөөт бөхийн холбооны дэд ерөнхийлөгч, "Эрдэнэбулган" компанийн захирал
Б.Баттүвшин ахалж байгаа бол дасгалжуулагчаар гавьяат А.Цэдэнсодном болон Б.Баяраа, Б.Батбаяр, шүүгчээр олон улсын нэгдүгээр зэрэглэлийн шүүгч Л.Болормаа, Х.Ганболд, Б.Төмөрбаатар нар тус тус ажиллах аж