Бичлэгийн тоо 372
Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр дэлхийн шилдэг сургуульд
Уншсан 4419 vote 0 2011.07.29 17:19:07Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын шийдвэрийн дагуу 2011 онд анх удаа дэлхийн тэргүүлэх их сургуулиудад инженер-технологийн чиглэлээр суралцах эрх авсан бакалавр оюутнуудыг Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр суралцуулахаар болсон.
Энэ дагуу Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 217 дугаар тогтоолоор “Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр дэлхийн шилдэг их сургуульд суралцуулах журам” батлагдан гарлаа.
Математик, физик, хими, биологи, мэдээлэл зүйн улсын олимдиадад 1, 2, 3 дугаар байр эзэлсэн эсхүл боловсролын асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүний шийдвэрээр эдгээр чиглэлийн олон улсын олимдиадад оролцсон Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1-2 дугаар дамжааны 3.5 аас доошгүй голч дүнтэй зэрэг шаардлагыг хангасан оюутнууд энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах эрхтэй бөгөөд инженер-технологийн дэлхийн тэргүүлэх 50 их сургуулиудад хандан суралцах урилга авсан байх шаардлагатай.
Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн дэлхийн шилдэг их сургуулиудын зэрэглэл тогтоодог байгууллагуудын нэг болох Томсон Ройтерсийн инженер, технологийн чиглэлийн дэлхийн шилдэг сургуулиудын зэрэглэлийн эхний 50- багтсан нэрсийг http://www.timeshighereducation.co.uk/world-university-rankings/2010-2011/engineering-and-it.html#uni-1076 веб хуудаснаас авах боломжтой.