Бичлэгийн тоо 372
Өчигдөр орой Норвегийн нийслэл Ослогийн төв гудамжинд 150 мянга орчим хүн гарч, Андерс Брейвикийн үйлдсэн аймшигт аллагын золиос болсон хүмүүсийн гэгээн дурсгалыг хүндэтгэжээ. Гартаа галт дэнлүү, улаан цагаан сарнай цэцэг барьсан эдгээр хүмүүс дахин эх оронд нь ийм аймшигт аллага болохгүй байхын төлөө залбирсан байна. Олон түмний өмнө угсаа залгамжлах хунтайж Хозон гарч үг хэлсэн байна. Тэрээр норвегчууд нэг нэгдээ нөмөр нөөлөг болж, цаашид ийм аймшигт явдал гаргахгүйн тулд сонор сэрэмжтэй байхыг сануулжээ.
Ослогоос бусад хотод ч амиа алдсан 76 хүнийг дурсгалыг хүндэтгэж жагсаал цуглаан болсон аж. Норвегийн Цагдаагийн газар Брейвикийн гарт амиа алдсан хүмүүсийн тоог эхэндээ 93 гэж мэдээлж байсан бол сайтар нягталсны эцэст 76 гэж тогтоожээ. Ослогийн төвд болсон дэлбэрэлтийн улмаас 8, Утойя арал дээрх Норвегийн Хөдөлмөрийн намын залуучуудын лагерьт 68 залуус амиа алдсан байна.
Андерс Брейвик алан хядах ажиллагааны утга, шалтгаанаа “Европыг мусульманууд колончилж буйг ойлгуулах гэсэн юм” хэмээн тайлбарласан юм.