Бичлэгийн тоо 372
 
Өмнөд Солонгосын шинэ Ерөнхийлөгч Пак Кын Хей улс орондоо томоохон өөрчлөлт хийхээр бэлтгэлээ базааж байна. Гэвч тус улсын улстөрчид сонгуулийн дараа амлалтаа биелүүлдэггүй сул талтайг олон улсын ажиглагчид онцолж байгаа юм.

Пак Кын Хей болон түүний Сэнури нам сонгуульд тус улсын нийгмийн бодлогыг эрс шийдвэртэй өөрчлөх уриалгатай оролцсон. Тэд Өмнөд Солонгосыг Швед, Финланд юм уу, хойд Европын бусад орны адил “нийгмийн улс” болгохоор яригдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, БНСУ анх удаа шийдвэртэй өөрчлөлт хийнэ.

Хатагтай Пак Кын Хей сонгогдсоныхоо дараа шууд мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж эхэлсэн. Үүний тулд шинэ оны орой шөнийн турш хуралдаж  төсвийнхөө эцсийн хувилбарыг нэгдүгээр сарын 1-ний 06.00 цагт баталсан юм.

Дараагийн санхүүгийн жилд Өмнөд Солонгост хүүхдийн цэцэрлэг үнэ төлбөргүй болно. Бага сургуулиудад бага, дунд орлоготой гэр бүлийн хүүхдүүдийг 22.00 цаг хүртэл өдөр өнжүүлэх бүлгүүдэд үнэ төлбөргүй сургана. Мөн их, дээд сургуулийн оюутнуудын 70 хувь нь бага, дунд орлоготой гэр бүлийнх байх бөгөөд тэдний сургалтын төлбөрийн 50 хувийг төрөөс даах юм байна.

Шинэ засгийн газрын төлөвлөгөө их, дээд сургуулиудын оюутны төлбөрийг эрс бууруулахаар хязгаарлагдахгүй. Бага, дунд орлоготой иргэдэд эмнэлгийн үйлчилгээг үнэ төлбөргүй буюу төлбөрийг нөхөн олгох болсон бөгөөд ахмадуудын тэтгэврийн хэмжээг нэлээд хувиар нэмэгдүүлжээ.

Эдгээр бүх санал санаачилга нь иргэдэд сайшаалтай санагдах нь мэдээж. Гэхдээ эдгээр төлөвлөгөө эцсийн дүнд Өмнөд Солонгосын татвар төлөгчдийн халааснаас гарч байгаа гэдгийг мартаж болохгүй. Тиймээс шинээр сонгогдсон Ерөнхийлөгчийн нийгмийн өргөн хөтөлбөрүүдийн хэрэгжүүлэлтийн тухай яриаг сөрөг хүчнийхэн ч эсэргүүцэхгүй байгаа. Ерөнхийдөө тус улсад татварын ачааллыг нэмэгдүүлэх нь зайлшгүй.

Ийм арга хэмжээ шаардлагатай байгааг Пак Кын Хей болон түүний өрсөлдөгчид ч сонгуулийн мөрийн хөтөлбөртөө хүлээн зөвшөөрсөн. Ингэхдээ тэд хөтөлбөрүүдийг санхүүжүүлж болно гэж ярьж байв. Жишээлбэл төрийн байгууллагуудыг цомхотгох юм уу, чинээлэг иргэдийн татварыг нэмэх замаар байж болох хувилбарыг дэвшүүлсэн. Гэвч эдгээр нь нийгмийн амьдралд томоохон өөрчлөлт хийхэд хангалтгүй.

Ийнхүү Өмнөд Солонгосын засгийн газар мухардалд орох магадлалтай болов. Хэрэв тэд нийгмийн хөтөлбөрүүдээ тэлэхийг хүсч байгаа бол татварыг эрс нэмэгдүүлэх нь зайлшгүй. Гэвч энэ нь татварыг бүрдүүлдэг дундаж давхаргынхны эсэргүүцэлтэй тулгарч болзошгүй.

Сөүлийн сонирхож буй зүүн болон хойд Европт нийгэм харьцангуй тогтвортой, тэгш эрх ба аюулгүй байдал нь эдийн засгийн уналтын үед зохицсон бөгөөд бусад улсад илүүтэй үнэлэгддэг мэргэжлийн боловсон хүчнээ алдаагүй. Тиймээс ч төдийлөн их татвар төлөхгүй асуудлыг зохицуулах системийг хэрэгжүүлдэг. Төрөөс хэрэгжүүлэх нийгмийн ийм загвар нь харьцангуй амь бөхтэй. Өөрөөр хэлбэл, Америкийн сонгодог жишгээс илүү давуу гэсэн үг.

Хойд Европт энэхүү загвар нь олон арван жил үйлчилж байгаа бөгөөд швед, финландууд ч татгалзах бодолгүй байна. Нөгөө талаас дийлэнх улс дээрх системд дасан зохицож эхэлжээ. Хамгийн шилдэг жишээ нь Грек улс. Тус улсын хямралын нэг шалтгаан нь “нийгмийн улс”-д яаран шилжин орсноос болсон гэдгийг шинжээчид тодорхойлсон юм.

Тэгвэл энэ удаад Өмнөд Солонгос улс татвараа нэмэгдүүлснээр энэ загварт нийцэж “нийгмийн улс”-д амжилттай шилжих нь бүрхэг байгаа. Гэвч хатагтай Пак Кын Хей сонгуулийн мөрийн хөтөлбөрөө яаравчлан, шийдэмгий хэрэгжүүлж эхэлснээрээ үнэлэгдэж байна.

Т.Арьяа

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/6988099/f20/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21258

Хүүхдийн халдварт өвчин газар авч байна. file

  • admin
  • 2011-06-20
  • Уншсан 13263

"Big Bang" Тэсонг-ы хэрэг хэрхэн шийдэгдэх бол? file [1]

  • admin
  • 2011-06-20
  • Уншсан 5420

Шоколад үрчлээнээс сэргийлдэг гэнэ

  • admin
  • 2011-06-20
  • Уншсан 4811

Солонгос улсын шүүхийн шийдвэр нийтэд нээлттэй болно

  • admin
  • 2011-06-21
  • Уншсан 4420

Япончууд иргэддээ 1сая 500мянгын нөхөн олговор олгоно

  • admin
  • 2011-06-21
  • Уншсан 4423

Орост онгоц осолдож хамгийн багадаа 44хүн нас барсан байна file

  • admin
  • 2011-06-21
  • Уншсан 4852

НҮБ ерөнхий нарийн бичгийн дарга улиран сонгогдлоо file [1]

  • admin
  • 2011-06-22
  • Уншсан 4468

Метронд олон хүний нүдэн дээр зодуулжээ [2]

  • admin
  • 2011-06-22
  • Уншсан 5849

Цэвэр алтыг яагаад 24K гэж тэмдэглэдэг вэ?

  • admin
  • 2011-06-22
  • Уншсан 5741

Хурд хэтрүүлсний торгууль нэмэгдэх төлөвтэй байна.

  • admin
  • 2011-06-23
  • Уншсан 4324

499.000воны үнэтэй LCD TV file

  • admin
  • 2011-06-23
  • Уншсан 4669

ГАДААДАД АМЬДАРДАГ МОНГОЛЧУУДЫН ТУХАЙ

  • admin
  • 2011-06-23
  • Уншсан 5914

Авилгалд автсан FIFA

  • admin
  • 2011-06-24
  • Уншсан 4504

БИЕИЙН ЖИНГЭЭ БИШ ХАЛУУНЫГ ХЯНАХ ХЭРЭГТЭЙ

  • admin
  • 2011-06-24
  • Уншсан 5008

Өөрийнхөө оршуулгыг харсан бүсгүй [1]

  • admin
  • 2011-06-24
  • Уншсан 6104

ДӨРВӨЛЖИН ТАРВАС

  • admin
  • 2011-06-27
  • Уншсан 4503

Харри Поттер сүүлчийн анги file

  • admin
  • 2011-06-27
  • Уншсан 4578

Хөлбөмбөгийн тамирчин ШинЁнгРуг ухаан оржээ

  • admin
  • 2011-06-28
  • Уншсан 4282

Германы цус сорогч

  • admin
  • 2011-06-28
  • Уншсан 5532

Солонгос жүжигчинд 100тэрбум долларын бэлэглэжээ

  • admin
  • 2011-06-29
  • Уншсан 5020

АМЬДРАЛ ҮНЭНЧ БАЙХААС ЭХЭЛЖ, ИТГЭЛ ДЭЭР ТОГТДОГ

  • admin
  • 2011-06-29
  • Уншсан 4421

Сөүл Нувон гүд уул нуржээ

  • admin
  • 2011-06-29
  • Уншсан 4489

Хойд Солонгост түгшүүртэй байна

  • admin
  • 2011-06-30
  • Уншсан 4403

Даяана гүнж 50 : Хэрвээ тэр амьд байсан бол....

  • admin
  • 2011-06-30
  • Уншсан 4537

ПакЖиСон 8.5тэрбум воны гэрээ хийнэ

  • admin
  • 2011-07-04
  • Уншсан 4282

Усан цэргийн ангид буудлага гарч 3хүн нас барав.

  • admin
  • 2011-07-04
  • Уншсан 4307

Усан цэргийн ангид 4хүн нас баржээ

  • admin
  • 2011-07-05
  • Уншсан 4529

Эрэгтэй хөгжөөн дэмжигч бүжигчин

  • admin
  • 2011-07-05
  • Уншсан 4215

МИАТ нислэг хойшилсоор байх уу? [2]

  • admin
  • 2011-07-05
  • Уншсан 4732

몽골항공이 허가 없이 ....?

  • "MK"
  • 2011-07-06
  • Уншсан 4644

МИАТ нэмэлт нислэг зөвшөөрөгдлөө [1]

  • admin
  • 2011-07-06
  • Уншсан 4892

Америк `PartyMom' гэмгүй...иргэдийн эсэргүүцэл

  • admin
  • 2011-07-06
  • Уншсан 4224

2018онд ӨВЛИЙН ОЛИМП СОЛОНГОСТ

  • admin
  • 2011-07-07
  • Уншсан 4809

ҮС АРЧЛАХ АРГА

  • admin
  • 2011-07-11
  • Уншсан 6231

5настай террорист

  • admin
  • 2011-07-11
  • Уншсан 4564

ПОП ОД "ЛЭЙДИ ГАГА" ХАМГИЙН ДОТНЫ НАЙЗ НЬ СОЛОНГОС

  • admin
  • 2011-07-11
  • Уншсан 4992

Ажлын цаг ихтэй, амралтгүй орон

  • admin
  • 2011-07-12
  • Уншсан 5162

Японы АсахиTV, КимЁнА-гийн PT буруу орчуулсандаа хүлцэл өчлөө

  • admin
  • 2011-07-12
  • Уншсан 4449

Сөүлээс Илсан орох шинэ зам ашиглалтанд орно

  • admin
  • 2011-07-13
  • Уншсан 4709

Apple төлбөр төллөө

  • admin
  • 2011-07-14
  • Уншсан 4297

Унтаж байгаад хүүхдээ төрүүлжээ [2]

  • admin
  • 2011-07-14
  • Уншсан 5633

8настай хүүхдийг алаад цогцсыг 2хуваажээ [1]

  • admin
  • 2011-07-15
  • Уншсан 5570

Япон-Солонгос арлыг тойрсон чимээгүй дайн

  • admin
  • 2011-07-15
  • Уншсан 4661

Солонгос баячуудын сарын дундаж хэрэглээ 8сая320мянган вон

  • admin
  • 2011-07-15
  • Уншсан 5882

Японы рок од таалал төгсчээ

  • admin
  • 2011-07-18
  • Уншсан 4442
배너신청
자생병원

배너신청