Бичлэгийн тоо 372

ӨНӨӨДӨР МОНГОЛД

Уншсан 3381 vote 0 2013.02.20 13:01:04
Өнөөдөр болох үйл явдлууд
Өнөөдөр 9 цаг 23 минут
Олон улсын шатрын холбооны ерөнхийлөгч Кирсан Николаевич Илюмжинов өнөөдөр Монголд ирж байгаа бөгөөд 11.00 цагт Монголын шатрын холбооны удирдлагуудтай уулзана.

-12.00 цагт Цалин хөлс, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдүүлэх кампанит ажил эхлүүлж байгаагаа МҮЭХ-ноос мэдээлнэ. Хэвлэлийн бага хурал МҮЭХ-ны байранд болох юм.

-Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчид өнөөдөр 10.00 цагт НЗДТГ-ын “А” танхимд хуралдана. Хуралдаанаар “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн журам батлах тухай”, “Гэр хорооллыг дахин хөгжүүлэх төсөл хэрэгжүүлэгчийг шалгаруулах журам батлах тухай” асуудлуудыг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэхээр төлөвлөжээ.

-Энэ гуравдугаар сарын 1-ээс хэрэгжиж эхлэх “Тамхины хяналтын тухай” хууль  нийслэлд  хэрхэн дагаж мөрдөгдөх  болон хуулийн хэрэгжилтэд ямар хяналт тавьж ажиллах талаар өнөөдөр 09.00-11.00 цагийн хооронд Хангарьд ордны 14 давхарт мэдээлэл өгнө.

-НИТХ-ын дарга Б.Баттулга өнөөдөр 13.00 цагт НЗДТГ-ын “А” танхимд 6-н дүүргийн ИТХ-ын дарга нартай уулзахаар болжээ.

-Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Засгийн газар, Хувь Хүний Хөгжлийн Институттэй хамтран “Амьдрах ухаан-Амжилтын хөтөч” төслийг хэрэгжүүлж эхэлсэн билээ. Энэ төслийн  “Амьдрах ухаан-Амжилтын хөтөч” сургалтын нээлт өнөөдөр 11.00 цагт Мэдээлэл технологийн үндэсний паркад байрлах Хувь хүний хөгжлийн Институтын сургалтын байранд болох аж. Сургалтын нээлтэд Ерөнхий сайд Н.Алтанхуяг анхны хичээлийг нээн үг хэлж, хичээлийн нээлтийн хонхыг цохих юм.

-УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр 15.00 цагаас нийслэлийн  Сонгинохайрхан дүүрэгт ажиллана. 

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар зохион байгуулж буй дуучин П.Адарсүрэнгийн дурсгалд зориулсан “Мөрөөдлийн дуу” хүндэтгэлийн гала тоглолтын талаарх мэдээллийг MN мэдээллийн төвд 11.00 цагаас болно.

-Сонгинохайрхан дүүргийн ИТХ-аас “2013 оны орон нутгийн төсөвт иргэд, олон нийтийн оролцоог хангах нь” сэдвээр зарласан хэвлэлийн бага хурал MN мэдээллийн төвд 12.00 цагт болох ажээ
 
profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7053068/072/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21256
배너신청
자생병원

배너신청