Бичлэгийн тоо 372

Элчин сайдууд ба томилгоо

Уншсан 3579 vote 0 2012.12.06 14:44:50


Засгийн газрын хувь заяа дэнсэлж буй энэ өдрүүдэд олны анхаарлын төвд оршиж байгаа бас нэгэн чухал асуудалд Элчин сайд нарын томилгоо багтаж байна. Хэдийгээр эл асуудал УИХ-ын чуулганы энэ долоо хоногийн хэлэлцэх асуудлын дараалалд багтаагүй боловч Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Засгийн газраас өргөн мэдүүлсэн хүсэлтийг хүлээн авч, өмнөх элчингүүдийг эргүүлэн татах саналаа УИХ-д мэдүүлээд буй.  Түүнд тусгаснаар Монгол Улсаас Австри улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ж.Энхсайханыг эргүүлэн татаж, оронд нь  Г.Батжаргалыг томилох болж буй юм. Ж.Энхсайхан нь С.Баярын тэргүүлж байсан Засгийн газрын үед буюу 2008 оны тавдугаар сард Элчин сайдаар томилогдсоноор өнөөг хүртэлх хугацаанд Австрид суурьшжээ.  Харин түүний орыг залгах Г.Батжаргал нь одоо Гадаад харилцааны яамны Бодлого төлөвлөлт, судалгааны газрын захирлаар ажилладаг. Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль, Зүүн Английн Их сургуулийг төгссөн тэрбээр олон улсын харилцаа, эдийн засагч мэргэжилтэй. Ажлын гараагаа Гадаад харилцааны яамны Европ, Америкийн газрыг хариуцсан мэргэжилтнээр эхлүүлж байсан, 1997-2000 онд Лондон дахь Элчин сайдын яамны хоёрдугаар нарийн бичгийн дарга, 2002-2003 онд Гадаад харилцааны яамны Олон талт хамтын ажиллагааны газрын дэд захирал, 2004-2005 онд Вена дахь НҮБ-ын салбар төв олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газарт зөвлөх зэрэг албыг хашсан. Энэ бүхэн нь түүний хувьд туршлагатай дипломатч болох үндэс суурь нь болсон гэж улстөрийн хүрээнийхэн дүгнэж байна. 

Элчин сайдаас татагдах хоёр дахь хүн нь Х.Бэхбат юм, 2008 онд АНУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдож,  дөрөвдүгээр сард албаа хүлээн авчээ. Түүнээс өмнө Женев дэх Элчин сайдын албыг мөн хашиж байсан. Одоо түүний албыг Гадаад харилцааны сайдаар хоёронтоо томилогдож байсан Б.Алтангэрэл залгуулна. Энэ эрхэмд туршлага бий, учир нь 1997-2003 он хүртэл Туркэд Монгол Улсыг төлөөлөн Элчин сайдаар суусан бол 1981-1985 онд Афганистан дахь Монголын Элчин сайдын яаманд ажиллаж байсан. Түүнчлэн УИХ-ын Тамгын газартай ч ажил, амьдрал нь холбогдох аж. Тодруулбал, 1990-1991 онд УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн зөвлөхөөр, 1992-1997 он хүртэл УИХ-ын Тамгын газрын гадаад харилцааны хэлтсийн даргын албыг тус бүр хашжээ. 

Засгийн газраас Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсний дагуу Бүгд найрамдах Казахстан улсад Суух Элчин сайдаар Ж.Сүхээг нэр дэвшүүлээд байна. БНСУ-д суух Элчин сайдын зөвлөхөөр ажиллаж буй тэрбээр шинэчлэлийн Засгийн газрын нүүрэнд Элчин сайд болох нь. Ж.Сүхээ Элчин сайдаар томилогдсоноор Х.Аюурзана татагдана. Тэрбээр Монгол Улсыг төлөөлөн Казахстан улсад Элчин сайдаар томилогдон ажилласнаас хойш дөрвөн жилийг үджээ. Тодруулж хэлбэл, УИХ-аас түүнийг 2009 оны долдугаар сарын 9-ний өдөр Казахстан улсад суух Бүрэн эрхт Элчин сайдаар томилж байсан аж. Ингэхдээ ОХУ-д суух Элчин сайд Д.Идэвхитэн, Болгар улсад суух Элчин сайд Ц.Ганхуяг нар хамтдаа нэг өдөр томилогдож байжээ. 

Лалын Бүгд найрамдах Афганистан улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар О.Дамбийнямыг санал болгоод байна. Польши, Латви, Эстони, Сингапур зэрэг оронд Монголыг төлөөлөн сууж байсны зэрэгцээ Египетдэх Монголын Элчин сайдын яамны зөвлөхийн алба хүртэл хашиж явсан. Энэ бүх ажлын дадлага туршлага нь дэлхийн халуун цэг болох Афганистан руу илгээгдэх итгэлийг хүлээлгэсэн бололтой. Тэр бас  Гадаад харилцааны яаманд мэргэжилтэн, хэлтсийн дарга, Гадаад харилцааны яамны бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргаар тус тус ажиллаж байжээ. 

 Засгийн газраас санал болгосны дагуу Бельгийн Вант улс болон Европын Холбоонд  суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар Х.Даваадоржийг нэр дэвшүүллээ. Намтрыг нь сөхвөл Гадаад харилцааны яамны Азийн газарт III нарийн бичгийн дарга, Австри улсад суугаа Элчин сайдын яаманд нэгдүгээр нарийн бичгийн даргын алба хашиж байсан, харин 2009 онд Берлин дэх Элчин сайдын зөвлөхөөр ажиллаж байгаад Герман улсад Монгол Улсыг төлөөлөн суух онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдон тушаал дэвшиж байжээ. 

Тэгвэл Кувейт Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар Цөмийн энергийн газрын дарга асан С.Энхбатыг санал болгосон нь улстөрийн хүрээнийхэн төдийгүй олон нийтийн анхаарлыг татах хамгийн содон, сондгой нэр дэвшүүлэлт болж онцлогдов. С.Баяр Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байх үедээ түүнд Цөмийн энергийн газрыг удирдах итгэлийг хүлээлгэсэн ч С.Батболдын Засгийн газрын нүүрэн дээр унагасан гэж үзэх нь бий. Учир нь Монголд цөмийн хаягдал булшлах нь гэсэн дуулиан дэгдэж, С.Батболдын Засгийн газрыг дэнжигнүүлэх хэмжээнд асуудал хурцдах үед тэр нуувчинд орж, үнэхээр ийм хэлэлцээр гадаад ертөнцөд хийгдсэн юм бол түүнийг нь зоригтойгоор хэн хийсэн талаар зарлах, хийгээгүй байхад нь ийм дуулиан дэгдсэн бол түүнд нь үнэн зөв тайлбар хийх ёстой Цөмийн энергийн газрын дарга тухайн үед дуугүй суусан нь эцсийн дүндээ албан тушаалаасаа чөлөөлөгдөх шалтгаан нь болж байв. Харин С.Энхбат Ерөнхий сайд асан С.Батболдод тэгж ч амар бууж өгөхгүйгээ мэдэгдэж шүүхэд хандаад авсан нь бий. Гэвч түүнийг Засгийн газраас “Ажил үүргээ хариуцлагатай хашиж чадаагүйгээр үл барам ураны ордын хайгуулын лицензийг хүүгийнхээ нэр дээр авч, албан тушаалаа урвуулан ашигласан” хэмээн буруутгасан ч энэхүү дуулиан цөмийн хаягдал хийгээд УИХ-ын сонгуулийн дуулианд дарагдаж, үнэн худал нь батлагдаагүй юм. Одоо шинэчлэлийн Засгийн газар түүнд итгэл хүлээлгэж Кувейтэд суух Элчин сайдад санал болгоод байна. УИХ-аас түүнийг Элчин сайдаар томилбол Кувейт улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд К.Сайрааны бүрэн эрх дуусгавар болж татагдана. К.Сайраан нь 2009 оны зун тус албанд томилогдсон бөгөөд энэ үед Ерөнхий сайдын зөвлөх байжээ. 

БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар Б.Ганболдыг нэр дэвшүүлсэн нь нүдээ олсон томилгооны нэг болох нь хэмээн улстөрийн хүрээнийхэн дүгнэж буй.  Гадаад харилцааны яамны Ази, Номхон далайн орнуудын газрын захирлаар ажиллаж байгаа тэрбээр Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль, АНУ-ын Хавайн их сургуулийг тус тус төгссөн. Олон улсын эдийн засгийн ухааны магистр зэрэгтэй, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин цолтой аж.  Өнгөрсөн хугацаанд Гадаад харилцааны яамны Ази, Африкийн хэлтэст туслах ажилтан, Пхеньян дахь Элчин сайдын яамны орчуулагч, атташе, Ази, Африкийн газар, Улс төрийн газарт мэргэжилтэн. Мөн Гадаад харилцааны яамны Мэдээлэл, мониторингийн газрын дарга, Ази, Африкийн газарт хоёрдугаар нарийн бичгийн дарга, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажилласны зэрэгцээ 2004 онд Вьетнам улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар сууж байжээ. 

Бүгд найрамдах Турк улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар Б.Батхишигийг санал болгосон нь Гадаад харилцааны яамны дөрөв дэх туршлагатай боловсон хүчинд тооцогдож  байна. Өмнө нь Болгар улсад Монгол Улсыг төлөөлөн суух Элчин сайдаар томилогдон ажиллаж байсны зэрэгцээ Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга, одоо бол тус яамны Тусгай үүргийн Элчин сайдаар ажиллаж буй аж. УИХ-аас түүнийг Турк улсад суух Элчин сайдаар томилсноор өмнөх Элчин О.Очиржав татагдана. Тэрбээр МАХН-ын дарга Н.Энхбаярыг Ерөнхийлөгч байх үед буюу 2008 оны нэгдүгээр сард Турк улсад суух Элчин сайдаар томилогдож байжээ. 

Шинээр томилогдох Элчин сайдуудын тухай болон албаа өгөх Элчингүүдийн тухай товч багцаллаа.  

Г.ДАРЬ

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/6837281/4ee/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21258
327 Хүүхдийн халдварт өвчин газар авч байна. file admin 2011-06-20 13263
326 "Big Bang" Тэсонг-ы хэрэг хэрхэн шийдэгдэх бол? file [1] admin 2011-06-20 5420
325 Шоколад үрчлээнээс сэргийлдэг гэнэ admin 2011-06-20 4811
324 Солонгос улсын шүүхийн шийдвэр нийтэд нээлттэй болно admin 2011-06-21 4420
323 Япончууд иргэддээ 1сая 500мянгын нөхөн олговор олгоно admin 2011-06-21 4423
322 Орост онгоц осолдож хамгийн багадаа 44хүн нас барсан байна file admin 2011-06-21 4852
321 НҮБ ерөнхий нарийн бичгийн дарга улиран сонгогдлоо file [1] admin 2011-06-22 4468
320 Метронд олон хүний нүдэн дээр зодуулжээ [2] admin 2011-06-22 5849
319 Цэвэр алтыг яагаад 24K гэж тэмдэглэдэг вэ? admin 2011-06-22 5741
318 Хурд хэтрүүлсний торгууль нэмэгдэх төлөвтэй байна. admin 2011-06-23 4324
317 499.000воны үнэтэй LCD TV file admin 2011-06-23 4669
316 ГАДААДАД АМЬДАРДАГ МОНГОЛЧУУДЫН ТУХАЙ admin 2011-06-23 5914
315 Авилгалд автсан FIFA admin 2011-06-24 4504
314 БИЕИЙН ЖИНГЭЭ БИШ ХАЛУУНЫГ ХЯНАХ ХЭРЭГТЭЙ admin 2011-06-24 5008
313 Өөрийнхөө оршуулгыг харсан бүсгүй [1] admin 2011-06-24 6104
312 ДӨРВӨЛЖИН ТАРВАС admin 2011-06-27 4503
311 Харри Поттер сүүлчийн анги file admin 2011-06-27 4578
310 Хөлбөмбөгийн тамирчин ШинЁнгРуг ухаан оржээ admin 2011-06-28 4282
309 Германы цус сорогч admin 2011-06-28 5532
308 Солонгос жүжигчинд 100тэрбум долларын бэлэглэжээ admin 2011-06-29 5020
307 АМЬДРАЛ ҮНЭНЧ БАЙХААС ЭХЭЛЖ, ИТГЭЛ ДЭЭР ТОГТДОГ admin 2011-06-29 4421
306 Сөүл Нувон гүд уул нуржээ admin 2011-06-29 4489
305 Хойд Солонгост түгшүүртэй байна admin 2011-06-30 4403
304 Даяана гүнж 50 : Хэрвээ тэр амьд байсан бол.... admin 2011-06-30 4537
303 ПакЖиСон 8.5тэрбум воны гэрээ хийнэ admin 2011-07-04 4282
302 Усан цэргийн ангид буудлага гарч 3хүн нас барав. admin 2011-07-04 4307
301 Усан цэргийн ангид 4хүн нас баржээ admin 2011-07-05 4529
300 Эрэгтэй хөгжөөн дэмжигч бүжигчин admin 2011-07-05 4215
299 МИАТ нислэг хойшилсоор байх уу? [2] admin 2011-07-05 4732
298 몽골항공이 허가 없이 ....? "MK" 2011-07-06 4644
297 МИАТ нэмэлт нислэг зөвшөөрөгдлөө [1] admin 2011-07-06 4892
296 Америк `PartyMom' гэмгүй...иргэдийн эсэргүүцэл admin 2011-07-06 4224
295 2018онд ӨВЛИЙН ОЛИМП СОЛОНГОСТ admin 2011-07-07 4809
294 ҮС АРЧЛАХ АРГА admin 2011-07-11 6231
293 5настай террорист admin 2011-07-11 4564
292 ПОП ОД "ЛЭЙДИ ГАГА" ХАМГИЙН ДОТНЫ НАЙЗ НЬ СОЛОНГОС admin 2011-07-11 4992
291 Ажлын цаг ихтэй, амралтгүй орон admin 2011-07-12 5162
290 Японы АсахиTV, КимЁнА-гийн PT буруу орчуулсандаа хүлцэл өчлөө admin 2011-07-12 4449
289 Сөүлээс Илсан орох шинэ зам ашиглалтанд орно admin 2011-07-13 4709
288 Apple төлбөр төллөө admin 2011-07-14 4297
287 Унтаж байгаад хүүхдээ төрүүлжээ [2] admin 2011-07-14 5633
286 8настай хүүхдийг алаад цогцсыг 2хуваажээ [1] admin 2011-07-15 5570
285 Япон-Солонгос арлыг тойрсон чимээгүй дайн admin 2011-07-15 4661
284 Солонгос баячуудын сарын дундаж хэрэглээ 8сая320мянган вон admin 2011-07-15 5882
283 Японы рок од таалал төгсчээ admin 2011-07-18 4442
배너신청
자생병원

배너신청