Бичлэгийн тоо 372

БНСУ-д ажиллаж амьдарч буй хууль бус иргэд нь бусадад зодуулах, эд хөрөнгөө залилуулах  тохиолдолд эрх ашигаа хамгаалуулах асуудалаар цагдаагын газар гомдол гаргах тохиолдолд хууль бус оршин суугч гэсэн утгаараа шууд гадаад иргэд мэдээллийн төв / immegration * 출입국관리사무소 /рүү шилжигдэж албадан хилээр гардаг  тогтолцоотой байсан билээ.  Тиймээс хууль бус / оршин суух эрхгүй / иргэд нь хүнд зодуулсан ч, хулгайд эд хөрөнгөө алдсан ч,  бусдад  залиулсан ч, авто замын осолд ороод бэртсэн ч цагдаагын газар мэдэгдэж асуудалаа хууль ёсны дагуу шийдүүлж чадахгүй хохирч үлдэх хүний эрх зөрчигдөж байв.

БНСУ-ын  출입국관리법 제84조 -д заасны дагуу хууль бус оршин суугч иргэд  цагдаагын газар гэмт хэргийн хохирогчыг гомдол гаргах тохиолдолд хариуцагч төрийн ажилтан / цагдаа / нь  хохирогчын талаарх мэдээллийг  출입국관리사무소-д албан ёсоор мэдэгдэж гомдолын асуудалыг шийдэх биш эсрэгээр нь БНСУ-с албадан гаргадаг  байсан бол 2013 оны 3 сарын 11 ны өдөрөөс эхлэн хууль бус оршин суугч иргэд нь гэмт хэргийн хохирогч бөгөөд цагдаагын газар гомдол гаргах тохиолдолд хариуцагч цагдаагын ажилтан нь 출입국관리사무소-д албан ёсоор мэдэгдэх биш гомдолын дагуу асуудалыг шийдвэрлэж байхаар болсон байна.

Хэрвээ хууль бус гадаадын иргэн нь хуурамч гомдол гаргах тохиолдолд тухайн хууль бус иргэний  хувийн мэдээллийг 출입국관리사무소-д мэдэгдэж БНСУ-с албадан гаргах юм.

 

Хууль бус иргэдийн хууль эрх зүйн хүрээнд  эд хөрөнгөнөөс болж амь насаа алдах , биедээ гэмтэл авах, гэнэтийн болон автын осол,  дарамтанд орох,  барьцаалагдах, хэлмэгдэх, зодуулах, хулгайд эд хөрөнгөө алдах гэх мэт иргэдийн  хохирсон гомдол хүсэлтийг цагдаагын газараас хүлээж авч гомдолын дагуу асуудалыг шийдвэрлэж өгөх юм байна.

 

 

Солонгос дахь Монгол Нийгэмлэг


Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7147129/697/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21256
배너신청
자생병원

배너신청