Бичлэгийн тоо 372

Өнгөрөгч 12 дугаар сард амжилттай харвасан пуужингийн туршилт Азийг бүхэлд нь айдаст автуулав. Хөгжингүй орнуудын дийлэнхийнх нь хараалыг барсан энэ ажиллагааны дараа хөрш Солонгос, Япон улсууд онц байдал зарласан. Япон улс сүүлийн 12 жилийн хугацаанд анх удаа батлан хамгаалах салбарын төсвийг нэмээд амжив. Энэ үйл явдал өрнөөд хоёр сар хүрээгүй байна. Энэ хооронд дахин туршилтын харвалт хийнэ гэдэг нь тодорхой болчихсон. Одоо чухам хэзээ харвах вэ, гэдэг л хамгийн том асуулт болон үлджээ. Хоёр дахь харвалтын байг АНУ-ын эрэг орчим гэж үзэж байгаа бол зарим нь атлантын далайн дунд хэсэгт чиглэж байгаа ч гэж үзэж байна. Ямар ч байсан хойдын үйлдлээс болж өмнөд нутгийнхан онц байдал зарлан, айл болгоныг газар доор хоргодох байр бариулахыг уриалж, дайны байдалд шилжихэд аюулгүй байдлаа хэрхэн хамгаалах талаар сурталчилж эхэллээ. Япон улс батлан хамгаалахын ажилчдад томоохон сургалтыг зохион байгуулж байна. АНУ ч энэ үйл явдлыг зүгээр хараад суухыг хүссэнгүй. Өмнөдтэй нийлэн цэргийн хамтарсан сургуулилт хийж байгаа.

2009 онд олон улсын хямралын эсрэг хөдөлгөөнийхний хийсэн судалгаагаар хойдчуудын жинхэнэ дүр зургийг гаргаж ирсэн. Өмнө нь цөмийн хөтөлбөрөө зогсоосон гэж мэдэгдэн олон улсад хаалттай байсан энэ улсад 12 цөмийн пуужин тээсэн зургаан хэсэг бригад Хойд Солонгосын хил даган байрласан гэдгийг тогтоожээ. Тухайн үед цөмийн хөтөлбөрийн тухай яриа хөөрөө дэгдэж, цөмийн хөтөлбөрөө зогсоосон гэж бодож байсан ч олон улс жинхэнэ төрхийг нь мэдлээ. 2009 оны сүүлээр өмнөд нутгийнхан цэргийнхээ зардлыг нэмэхээ албан ёсоор зарлав. Угтаа 2006-2009 оны хооронд гурван жилийн хугацаанд газар доорх байгууламжид нийтдээ 10 гаруй удаагийн туршилт хийжээ. Эдгээрээс хамгийн хүчтэй пуужинг 2009 оны дундуур туршжээ. 2,5-6 килотонд хэлбэлзэх 10 гаруй пуужинг нэгэн зэрэг туршсан байна. “Бидний цуглуулсан мэдээллээс харвал цөмийн пуужингийн технологи нь энгийн атлаа нэмж тоноглогдсон байсан. Хамгийн гол нь маш сайн нууцалсан учраас тусгай зассан байгууламжид туршдаг байсан нь тогтоогдсон” гэж олон улсын хямралын эсрэг хөдөлгөөний зүүн хойд азийг хариуцсан ахлах зөвлөх Даниел Пинкстон ярьжээ.
 
Хоёр сар гаруйн өмнө амжилттай хөөргөн тойрог замд оруулсан пуужин дэлхий дахинд анхааруулга өгсөн. Учир нь алсын тусгалтай пуужинг харвах чадал хойдчуудад бий гэдгийг долоон тэрбум хүн мэдэрсэн билээ. Гурав хүрэхгүй долоо хоногийн өмнө НҮБ-ын аюулгүйн зөвлөлөөс нэгэн анхааруулгыг дэлхийд дахин өглөө. Энэ бол хойдчууд дахин пуужин хөөргөх бэлтгэл ажлыг хийгээд эхэлсэн тухай мэдээлэл. Ялангуяа энэ удаад АНУ-ыг чиглэж байгааг сануулсан явдал.

Өмнөд нутгийнхан бүхэлдээ айдаст автлаа. Учир нь хэзээ мөдгүй харвахад бэлэн 60 гаруй пуужин хойд солонгосын хил дагуу бий. Дээрээс нь ойрын хугацаанд харвах шинэ пуужин байгаа болохоор зүгээр суух нь тэдэнд зохисгүй үйлдэл болж хувирна. Хоёр Солонгосыг заагласан цэрэггүй бүсийн ойр орчимд өмнөд Солонгос улс зэвсэгт төхөөрөмжийг суурилуулаад амжжээ. Мөн харуулдах цэргийн тоог ч өмнөхөөсөө нэмсэн байна. Ойрын үед АНУ-тай хамтарсан цэргийн сургуулилт хийж байгаа тухай мэдээлэл моодонд ороод байгаа. Энэ нь ч үнэн. АНУ Азийн орнуудтай цэргийн хамтарсан сургуулилтыг тэр бүр хийгээд байдаггүй. Угтаа дэлхийн хоёдугаар дайнаас хойш Азитай ямар ч харьцаагүй байсан АНУ-ын батлан хамгаалах салбар үүдээ нээлээ. Хойд Солонгосын энэхүү үйлдлийг судлуулахын тулд АНУ-ын тагнуулын төв газар хүч гарган ажиллаж байгаа. Одоогоор томоохон үр дүнд хүрээгүй байгаа ч Обама шинэ мэдээллийг чих тавин хүлээж байгаа нь мэдээж. Япон улс ч энэ асуудлыг зүгээр хараад суухгүй нь тодорхой. Батлан хамгаалах хүрээний анги, салбар, нэгтгэлүүд сард гурван удаа сургалтанд сууж байна. Мөн онцгой нөхцөлд ажиллах зарчим, цөмийн бөмбөг тэсэрч, дэлбэрэх аюулыг урьдчилан мэдэж, аюулаас хамгаалах ажлыг нэн даруй эхлүүлэхийг үүрэгджээ.

Япон, Солонгос, АНУ тус бүртээ сандралдаж байхад Пхенян чимээгүй. Хэзээ харвах нь ч тодорхойгүй. Гэхдээ сүүлийн гурван жилд тав гаруй тэрбум ам.долларыг цөмийн зэвсгийн хөтөлбөрт зарцуулсан гэдэг мэдээлэл л олон нийтэд ил байна.
 
Б.БОЛОРСҮХ

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7013530/5c9/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21258

Усан цэргийн ангид буудлага гарч 3хүн нас барав.

  • admin
  • 2011-07-04
  • Уншсан 4307

Кэти Перри, Майкл Жексоны амжилтыг эвджээ

  • admin
  • 2011-08-24
  • Уншсан 4301

Apple төлбөр төллөө

  • admin
  • 2011-07-14
  • Уншсан 4297

Азияана Боинг-747 онгоц осолдлоо

  • admin
  • 2011-07-28
  • Уншсан 4294

Кейт Миддлтон Диана гүнжийн замаар оров

  • admin
  • 2011-09-21
  • Уншсан 4293

Хадгаламж банкыг сонгохоос өөр арга байгаагүй

  • admin
  • 2011-08-01
  • Уншсан 4288

11жилийн турш алхаж дэлхийг тойрчээ

  • admin
  • 2011-09-29
  • Уншсан 4288

Шакира Обамагийн зөвлөх болов

  • admin
  • 2011-10-07
  • Уншсан 4284

Хятадад хурдны галт тэрэг осолдлоо

  • admin
  • 2011-07-25
  • Уншсан 4284

Америкт агаарын нислэгийн шоуны үеэр онгоц осолдож, гурван хүн нас барав

  • admin
  • 2011-09-19
  • Уншсан 4283

21 000 төгрөг

  • admin
  • 2011-08-26
  • Уншсан 4283

ПакЖиСон 8.5тэрбум воны гэрээ хийнэ

  • admin
  • 2011-07-04
  • Уншсан 4282

Хөлбөмбөгийн тамирчин ШинЁнгРуг ухаан оржээ

  • admin
  • 2011-06-28
  • Уншсан 4282

АРГАГҮЙ Л ОРЧИН ЦАГИЙН ХОТЫН МЭР

  • admin
  • 2011-11-01
  • Уншсан 4281

Нарны зам ашиглалтанд орно

  • admin
  • 2011-07-20
  • Уншсан 4278

Тэр яах бол?

  • admin
  • 2011-08-08
  • Уншсан 4269

Ижил хүйст найзыгаа өмгөөлсөн тухай асуудал сөхөгдөн....Ерөнхийлөгчид нэр дэвшихээс татгалзжээ

  • admin
  • 2011-08-03
  • Уншсан 4253

Солонгосын нарийн мэргэжлийн эмч нар үнэгүй үзлэг хийнэ

  • admin
  • 2011-07-21
  • Уншсан 4249

Ирэх жилээс оюутнууд тэтгэлэг авна

  • admin
  • 2011-07-25
  • Уншсан 4232

Америк `PartyMom' гэмгүй...иргэдийн эсэргүүцэл

  • admin
  • 2011-07-06
  • Уншсан 4224

Элчин сайд, консулууд эх орондоо ирэх дургүй байна [1]

  • Levi`s
  • 2012-11-08
  • Уншсан 4222

Эрэгтэй хөгжөөн дэмжигч бүжигчин

  • admin
  • 2011-07-05
  • Уншсан 4215

Харилцан буулт хийж чаддаггүй хосууд амархан салдаг

  • admin
  • 2011-07-26
  • Уншсан 4191

2020он хүртэл өрх бүр шуудангийн хайрцагтай болно

  • admin
  • 2011-07-20
  • Уншсан 4185

2012оны SorentoR худалдаанд гарна

  • admin
  • 2011-08-25
  • Уншсан 4156

Олон улсын жишигт нийцсэн татварын албатай болно

  • admin
  • 2011-08-24
  • Уншсан 4120

Xойд солонгос байлдааны бэлэн байдал зарлалаа [1]

  • Levi`s
  • 2013-03-28
  • Уншсан 4020

Тайландад үерийн улмаас 112 хүн амь үрэгдээд байна

  • admin
  • 2011-09-19
  • Уншсан 3983

Саудын Арабт эмэгтэйчүүд сонгуульд оролцох, нэр дэвших эрхтэй боллоо

  • admin
  • 2011-09-26
  • Уншсан 3962

БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Пхеньян сөрөг хүчнийг дэмжиж байна [1]

  • Levi`s
  • 2012-11-22
  • Уншсан 3911

"ЭХ ОРОНДОО АЖИЛЛАЖ АМЬДАРЦГААЯ" ӨДӨРЛӨГ БОЛНО.

  • admin
  • 2013-04-29
  • Уншсан 3714

Хууль бус ажил эрхлэлтийг хуулиар хориглоно

  • Levi`s
  • 2013-03-24
  • Уншсан 3702

Жүжигчин ХанХэЖин Хөлбөмбөгийн тамирчин ГиСонгЮун хосууд гэдгээ хүлээн зөвшөөрлөө

  • admin
  • 2013-03-27
  • Уншсан 3683

Хууль бус иргэдийн эрхийг хамгаалах боллоо.

  • Levi`s
  • 2013-03-24
  • Уншсан 3619

БНСУ-д оршин суугаа Монгол иргэдэд зориулсан зам тээврийн аюулгүй байдлын тухай сургалтын хөтөлбөр file

Хөх ордны анхны эзэгтэй Пак Ген Хе

  • Levi`s
  • 2013-03-04
  • Уншсан 3590

Элчин сайдууд ба томилгоо

  • Levi`s
  • 2012-12-06
  • Уншсан 3579

Шүдний өвчин буюу Хойд Солонгосын пуужин

  • Levi`s
  • 2013-02-05
  • Уншсан 3524

ТАМХИНЫ ХУУЛЬ 3.1-с хэрэгжиж эхэлнэ.

  • admin
  • 2013-02-20
  • Уншсан 3439

Монгол бүргэдийг ирэх хавар буцаана

  • Levi`s
  • 2012-11-19
  • Уншсан 3433

Х.Цагаанбаатар жин алгасан 81 кг-д өрсөлдөнө

  • Levi`s
  • 2012-12-06
  • Уншсан 3382

ӨНӨӨДӨР МОНГОЛД

  • admin
  • 2013-02-20
  • Уншсан 3381

Умард Солонгосын пуужин АНУ-ыг чиглэв

  • Levi`s
  • 2013-01-29
  • Уншсан 3371

Хойд Солонгос цөмийн цогцолбороо сэргээнэ

  • Levi`s
  • 2013-04-03
  • Уншсан 3278

Барак Обама Пак Кын Хетэй уулзана

  • Levi`s
  • 2013-04-16
  • Уншсан 3266
배너신청
자생병원

배너신청