Бичлэгийн тоо 372
Жастин Бибер, Селена Гомез нар хайр дурлалаа баталгаажуулсан байна
Уншсан 5644 vote 0 2011.09.02 15:47:47Хөгжмийн хамгийн алдартай наадам “MTV Music Video Awards-2011” шагнал гардуулах ёслол өнгөрсөн сарын 28-нд "Лос Анжелос" хотод болсон. Дэлхийн олон сая хөгжим сонирхогчийн хамгийн дуртай наадмуудын нэг “MTV Music Video Awards-2011” MTV сувгийн түүхэн дэх хамгийн амжилттай наадам болж өнгөрсөнд мэргэжилтнүүд ам сайтай байгаа аж. Тус наадмын рейтингийг илэрхийлэгч гол хүчин зүйл болох үзэгчдийн тоо үлэмж их байсан бөгөөдойрын жилүүдэд болоогүй гайхалтай шоу боллоо гэж үзэх хүн ч олон байжээ. “MTV Music Video Awards-2011”-ын үеэр дуучин Жастин Бибер, Селена Гомез нар хамтдаа байсан ба тэдний талаарх таагүй мэдээллүүдийг үгүй хийж хайр дурлалаа баталгаажуулсан байна.