Японд нэг гэр бүлийн 4хүн цаазаар авах ял авч олны анхаарлыг татаад байна.
17ны өдөр Японы хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээлсэнээр улсын дээд шүүхээс танхай бүлэглэлийн толгойлогч байсан иргэн А(67) болон түүний эхнэр B(52), хоёр хүү нийт гэр бүлийн 4 иргэнд ийнхүү ял оногдуулжээ.
Тэд өнгөрөгч 2004оны 9сард A болон B нь нэгэн эмэгтэй хувийн хүүлэгчээс 1тэрбум орчим төгрөг зээлсэн боловч зээлээ төлөхгүйн тулд түүнийг алахаар шийдэн хоёр хүүгээ хамсуулжээ.
Тэд хүүлэгчийн гэрт очин мөнгийг нь хулгайлж гэрт байсан 15 настай хүүг алж голд хаясан байна.
Мөн дараа өдөр нь хүүхэнтэй уулзан хор уулган алсанаар зогсохгүй
18настай хүүг нь найзын хамт мөн адил хөнөөн голд хаяжээ.
Ийм харгис хэрэг үйлдэгсдийг шоронд ч байлгах аргагүй гэж үзсэн Японы дээд шүүх цаазаар авах ял оноожээ.
aimshigtain