Бичлэгийн тоо 372
“Хүн төрөлхтний гоо бүсгүй-2011” уралдааны тэргүүн байрыг эзэлсэн ангол бүсгүй Лейла Бразилын алдарт “Фламенго” багийн бэлтгэлийг сонирхжээ. Анголчууд бразилчуудтай адилхан португалаар ярьдгаас гадна гоо бүсгүй хөлбөмбөгт дуртай юм байна. Тиймээс л “Фламенго”-гийн бэлтгэлийг зорьсон хэрэг. Гэтэл цагтаа дэлхийн шилдэг хөлбөмбөгчөөр тодорч явсан, хүүхэмсэг зангаараа зартай Роналдиньо ангол бүсгүйтэй яриа өдөж, хэсэг зогсчээ. Бүсгүйгийн явах цаг болж, бэлтгэл ч эхлэх шахтал Роналдиньо бүсгүйг дахиад жаахан хамтдаа байхыг хүссэн гэнэ. Харин гоо бүсгүй Роналдиньо эрсхэн татгалзсан хариулт өгөөд “Фламенго”-гийн бэлтгэлийн баазыг орхисон байна.