Бичлэгийн тоо 372

Нэг дэх сэрэмжлэл

Монголчууд хоолыг час халуунаар нь иддэг их хорлонтой хооллодог улс. Хэт халуун хоол идэхэд улаан хоолой түлэгдэн сорвижиж улмаар хорт хавдар үүсэх нэг шалтгаан болдог байна.

Хоёр дахь сэрэмжлэл

Монголчууд хоносон хоолоо халааж идэх дуртай. Цөөхүүлээ байсан ч заавал их хоол хийж түүнийгээ маргааш нь халааж идэхээр хойш нь тавьдаг. Орчин үеийн шинжлэх ухаан хоносон хоолыг тэжээллэг чанараа алдаж, маш олон нянгийн үүр уурхай болдог тул хоол биш хэмээн үзэж байна. Ийм хоол ходоодыг зугуу зугуухнаар гэмтээж улмаар хорт хавдар үүсэхэд нөлөөлдөг аж.

Гурав дахь сэрэмжлэл

Спиртийн төрлийн ундаа болон тамхи нь хорт хавдраар өвчлөх нэг шалтаг болдог нь нэгэнт тодорхой болоод байгаа. Зарим хүмүүс насаараа тамхи татлаа, өчнөөн жил архи уулаа. Хордож муудсан юм алга л байна гэж өөрсдийгөө зөвтгөдөг. Гэтэл амьдрал дээр хүн бүрийн организм өөр өөр байдаг аж. Зарим нь насаараа тамхи татсан атлаа ханиах ч үгүй байхад нөгөө хэсэг нь дорхноо мэнгэртэж уушги нь мууддаг. Хэн нэг нь олон жил архи уугаад ямар нэг өөрчлөлт ороогүй байхад бусад нь 3-5 жил архи уугаад л хорт хавдраар өөд болдог байна. Тиймээс бусдыг дууриаж болохгүй.

Дөрөв дэх сэрэмжлэл

Хүний ходоод болон хоол боловсруулах бусад эрхтнүүд нь шарсан, хайрсан болон утсан хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэхээр заяагдаагүй гэдэг. Шарсан, хайрсан, утсан хүнс амттай байх тусмаа хүний биед хортойгоор нөлөөлдөг аж. Ямар ч хоолыг шарж хуурах юмуу утах тусам хортой элементүүд нь улам их болдог гэнэ. Энэ нь хорт хавдар үүсэх шалтгаан болдог байна.

Тав дахь сэрэмжлэл

Хүмүүс малын өөхийг хүний биед сайн, ямар ч хоргүй гэх мэтээр өрөөсгөл ойлголттой байдаг. Гэтэл орчин үеийн шинжлэх ухаан өөхийг хор хэмээн тодорхойлоод зогсохгүй хорт хавдар үүсэхэд нөлөөлдөг гэсэн дүгнэлтэд хүрээд байна. Хүнсний бүтээгдэхүүнээс давс, элсэн чихэр, өөх гурвыг "Цагаан үхэл" хэмээн нэрлэх нь ч буй. Иймд ямар ч тохиолдолд өөхнөөс зайлс хийж байх хэрэгтэй.
profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5107345/f94/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21257
배너신청
자생병원

배너신청