Бичлэгийн тоо 372
            


Хойд Солонгос улсын зүгээс АНУ болон Өмнөд Солонгосын талууд хамтарсан цэргийн сургуулилт хийж буйг эсэргүүцэн Йонбён дахь цөмийн цогцолборын үйл ажиллагааг сэргээж, цөмийн зэвсэг үйлдвэрлэхээр зэхэж буйгаа мэдэгджээ. Сүүлийн үед Хойд Солонгосын зүгээс дэлхийг цочроосон мэдэгдэл удаа дараа хийж, АНУ болон Өмнөд Солонгос улсуудыг удаа дараа заналхийлсээр байгаа билээ. Хамгийн сүүлд гэхэд Хойд Солонгосын зүгээс Өмнөд Солонгос улстай дайны цэрэгжилтийн бэлэн байдалд шилжсэн тухайгаа мэдэгдсэн юм. Үүний зэрэгцээ олон улсын зүгээс Хойд Солонгосыг хэдийнэ 10-аад тооны цөмийн зэвсэгтэй болсон хэмээн хардаж байгаа аж.

Хойд Солонгос улс Йонбён дахь цөмийн цогцолборт нь атомын бөмбөг үйлдвэрлэх зорилгоор плутони баяжуулах үйлдвэрлэл явуулдаг бөгөөд 2007 оны долдугаар сард үйл ажиллагааг нь албан ёсоор зогсоосон гэж мэдэгдэж байжээ. Гэхдээ АНУ-ын зүгээс Хойд Солонгосын энэхүү мэдэгдэлд эргэлзсээр ирсэн байна.

Хойд Солонгос улс өнгөрсөн хоёрдугаар сард цөмийн туршилт хийсний улмаас НҮБ-ын шинэ хориг арга хэмжээтэй тулгараад буй билээ. Харин Хойд Солонгосын зүгээс НҮБ-ын шинэ хориг арга хэмжээг эсэргүүцэн Өмнөд Солонгостой байгуулсан 1953 оны гал зогсоох энхийн гэрээг цуцалснаар Солонгосын хойг дайн гарахад бэлэн нөхцөл байдлыг үүсгэжээ.

Б.АНХТУЯА

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7173836/0e3/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21257
배너신청
자생병원

배너신청