Бичлэгийн тоо 372

 “Хүнсний хомсдолд ороод байгаа Хойд Солонгост Монгол улс тусламж үзүүлэх боллоо. Хэдийгээр Хойд Солонгос цөмийн зэвсэг туршиж байгаа ч ард түмнийх нь амьдрал хэцүү байгаа нь харагдаж байна.

Монголын Засгийн газар өнгөрсөн долоо хоногийн эцсээр хуралдан тус улсад хүнсний тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн байна. Яг ямар тусламж, хэзээ үзүүлэх нь тодорхойгүй ч зургадугаар сард тендер зарласныхаа дараа Хойд Солонгос руу илгээхээр болжээ” гэж Японы FNN агентлаг өчигдөр мэдээллээ. Мэдээнд мөн Хойд Солонгос урьд өмнө тусламж авдаг байсан Хятад улстай сүүлийн үед харилцаа муудсан тул дотно харилцаатай Монголоос тусламж авахаас аргагүйд хүрчээ гэж дурдсан байна.

БНАСАУ-ын шинэ Элчин сайд Хон Гю дөрөвдүгээр сарын 16-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барихдаа “Зовох цагт нөхрийн чанар танигдана гэдэг” гээд хаврын тарчиг цагт Хойд Солонгост хүнсний хомсдол нүүрлэж болзошгүй байгаа тул Монгол Улсын зүгээс БНАСАУ-д хүнсний тусламж үзүүлэх бололцоог судалж үзэхийг хүссэн билээ.

 М.СУГАРАА

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7284552/5f5/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21255
배너신청
자생병원

배너신청