Бичлэгийн тоо 372

Зам тээврийн аюулгүй байдлыг сайжруулж, цаашдын төлөвлөгөөг хэлэлцэх хурал 7дох удаагаа зохион байгуулагджээ

Хурд хэтрүүлэхэд ногдох торгуулийг өсгөх, шөнийн зам тээврийн ослыг бууруулах зорилгоор явган хүний гарцыг гэрэлтүүлэх зэрэг ажлыг төлөвлөж хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ.

23ны өдөр Зам тээвэр хот тохижуулалтын яамнаас “Зам тээврийн аюулгүй байдлыг хангах” хурлаар хэлэлцэж шийдвэрлэсэн  ойрын төлөв болох  2012-2016он хүртэлх төлөвлөгөөг танилцууллаа..

Өнгөрсөн жил Солонгос улсад зам тээврийн ослоор нас барагчдын тоо өссөн байна. Хөгжингүй орнууд 10,000машин дутамд тээврийн осол дунджаар 1,25хүн байдаг бол Солонгост 2,86хүн байна.  

Зам тээвэр, хот тохижуулалтын яам нь 2016он хүртэл тус төлөвлөгөөг хэрэгжүүлсэнээр зам тээврийн ослыг 40хүртэлх хувиар бууруулах зорилготойгоор

Жолоочын хариуцлагыг нэмэгдүүлэх

Замын аюулгүй байдлыг үүднээс нэмэлт төхөөрөмж хийх

Зам тээврийг смарт системд оруулах

Аюулгүй байдлыг хянах системыг чангаруулах

Онцгой тохиолдолд хэрэгжүүлэх систем бэлдэх 5том хэсэгт хуваан тус тус хэрэгжүүлэх болно гэж мэдэгдлээ.

Түүнчлэн юун түрүүн хурд хэтрүүлэх зэрэг дүрэм зөрчсөн тохиолдолд ногдох торгуулын хэмжээг хөгжингүй орны түвшинд хүргэн өсгөх болжээ. Зөвшөөрөгдсөн хурднаас 40км/цаг хэтэрвэл торгууль 2дахин, 60км/цаг хэтэрүүлбэл үнэмлэхийг түр болон бүр хүчингүй болгох бөгөөд согтууруулах ундаа хэрэглэн жолоо барьсан тохиолдолд цусан дахь алкохолын хэмжээ 0,05% хүрвэл эрхийг хаадаг байсан бол цаашид 0,03% болж шалгуурыг чангаруулахаар болжээ.

Өнгөрсөн 1995-2010оны хооронд ҮНБ 140% өссөн боловч зам тээврийн дүрэм зөрчигчид ногдох торгууль ямар ч хэлбэлзэлгүй зөвшөөрөгдсөн хурднаас 20-40км/цаг хэтэрвэл 60мянган вон 40км/цагаас дээш хэтэрвэл 90мянган вон байсан, Энэ нь 40км/цаг хэтрүүлбэл 280евро буюу 430мянган вон,
 35мянган иен буюу 470мянган вон ногдуулдаг Герман Япон зэрэг хөгжингүй орнуудтай харьцуулахад маш доогуурт байна.

Мөн шөнөөр гарч байгаа ослыг бууруулах зорилгоор замын гэрэлтүүлэгийг нэмэгдүүлэхээр болжээ.

Тус хурлаар хэлэлцэж төлөвлөсөн ажил цаашид цагдаагийн хэрэг эрхлэх газар, Улсын аюулаас хамгаалах яаманд батлуулан 2011ондоо батлагдана гэнэ.

Зам тээврийн хөдөлгөөн маш болгоомжтой оролцохгүй бол олсон мөнгөө торгуульд өгөөд дуусах нь ээ.

profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4739477/99d/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21256
배너신청
자생병원

배너신청