Бичлэгийн тоо 372

Шоколад єдєр бvр идвэл арьс хєгшрєх явцыг удаашруулдаг байна. Флавонол ихээр агуулсан жаахан ч гэлээ хар шоколад идэхэд л хvний нvvрт vрчлээс тогтохоос сэргийлээд зогсохгvй арьсны хорт хавдраар євчлєх эрсдлийг бууруулдаг тухай "European Dermatology London" гэдэг хувийн эмнэлгийн хэсэг эрдэмтний судалгаанаас иш татаж The Telegraph сонин мэдээлжээ.
Мэргэжилтнvvд судалгааныхаа явцад хоёр хэсэг болгож хуваасан сайн дурынхны арьсны байдлыг ажиглажээ. Туршилтын эхний хэсэгт орсон хvмvvс гурван сарын туршид флавонол ихээр агуулсан хар шоколад идсэн бол хоёр дахь хэсгийнхэн ердийн шоколад идэж байсан байна. Тэгээд эцэст нь судалгааныхаа дvнг гаргахад эхний хэсгийн сайн дурынхны арьс нарны хортой хэт ягаан туяанаас сайтар хамгаалагдсан байжээ.
Шоколад идэх нь арьсны хорт хавдар тусах магадлалыг ч бууруулдаг гэсэн дvгнэлтэд хvрчээ. Гэхдээ какао-бобт агуулагдаж байдаг антиоксидант гэдэг флавонолоор баялаг хар, исгэлэн шоколад л тийм чанартай байдаг байна.
Британийн Халла, Йоркийн Анагаах ухааны сургууль, мєн Оксфордын их сургуулийн эрдэмтэд какао ихээр агуулсан шоколад хэт ядрахаас сэргийлж, ой тогтоолтыг сайжруулдаг тухай бичиж байсан юм. Мєн хар шоколад єдєр бvр идэж байвал цусны эргэлтийн системийн євчнєєс vvдэлтэй элдэв vрэвслийг намжаадгийг Италийн эрдэмтдийн хийсэн судалгаа харуулсныг Оросын "Вокруг Света" сэтгvvлд бичсэн байна.

profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4728355/c52/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21256
배너신청
자생병원

배너신청