Бичлэгийн тоо 372

Солонгосын эрүүл мэнд хамгаалах яамнаас анхааруулга гаргажээ.

sjk.png

Бага насны хүүхдий аман дотор болон гар хөл дээгүүр улаан устай зүйл туурдаг халдварт өвчин газар авч эрүүл мэндийн яамнаас албан ёсоор анхааруулга гаргалаа.
Халдварт өвчин судлалын төвөөс өнгөрсөн 6сарын14 хүртэл 7хоногийн турш улс даяар хүүхдийн эмнэлэгээр үйлчлүүлсэн өвчтөний тоог анализ хийсний үр дүнд 1000хүүхдийн 21.1 нь тус өвчнөөр өвчилсөн болох нь тогтоогджээ. Өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад 2дахин илүү өссөн байна гэж 19ны өдөр мэдээллээ. Жилээс жилд өвчний гаралт ихсэж байна гэж мэдэгдлээ.
Тус өвчин нь хүүхдийн өтгөн шингэн ялгадас болон шүлс зэргээр дамжин халдварладаг бөгөөд халдварласан даруйдаа биш 3-5хоногийн дотор нуугдмал байж байгаад илэрдэг юм байна. Илрэхдээ халуурч, толгой өвдөж , хоолны дуршилгүй болдог ба 1-2хоногийн дотор услаг улаан толбо гарын алга болон хөл дээгүүр туурдаг байна.
Тусгай эмчилгээ болон эм вакцин байхгүй тул урьдчилан сэргийлэх ёстой тул хүүхдийн гарыг олон дахин угаалгах, усыг буцалгаж уулгах зэрэг хувийн ариун цэврийг сайн сахиулах нь чухал. Хүүхэд олноор цуглардаг цэцэрлэг, хүүхэд асрах байгууллагууд онцгой анхаарах шаардлагатай юм байна шүү.

profile

www.mglclub.com Administrator

Файл оруулах
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4727042/667/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21256
배너신청
자생병원

배너신청