Бичлэгийн тоо 372
Сүүлийн үед гадаадын гэрээт ажилчид БНСУ-д урт хугацаагаар оршин суух эрх (F-2-6 )авах, мөн гэрээт ажилчны виз Е-9 төрөлөөс Н-2 төрөлрүү сольж болно гэсэн өрөөсгөл мэдээлэлийг ихээр асууж өөрсдийнхөө утасны мөнгө болон цаг заваа үрэх болсон нь маш харамсалтай байна. Иргэд та бүхэн уншиж буй мэдээ мэдээллийнхээ тавигдсан он сар өдөрийг шалгаж байхыг мөн тавигдсан мэдээ мэдээлэлд зөв дүгнэлт хийж байхыг зөвлөх байна.  Мөн хувийн бизнэсийн эрх ашгийн төлөө энгийн ард иргэдэд төвөг чирэгдэл учируулж  , итгэл найдвараар нь тоглохгүй байхыг хувиараа бизнэс эрхэлж буй иргэдэд хандаж хэлмээр байна.

 

Жишээлбэл:

1. Е-9  гадаадын гэрээт ажилчдын визний ангилал нь БНСУ-н нутаг дэвсгэр дээр яамар ч төрлийн визний ангиллаар солигдохгүй болно.  заавал МУ-руу явж байж визний ангилалаа өөрчилж эргэж орж ирнэ.

2. Н-2 визний ангилалыг зөвхөн Хятад улсын иргэд авах эрхтэй байдаг юм.

3. Гадаадын гэрээт ажилчид 3-н жил ажилаад нутаг буцахгүйгээр 2 жил гэрээг дахин сунгах боловч Иммегрейшнээс  оршин суух хугацааг 1 жил 10-н сараар сунгаж өгдөг гадаадын гэрээт ажилчны  нийт ажиллах хугацаа 4-н жил 10 сар болдог учир яагаад ч 5 жил хүрдэггүй юм.

 

 

 

БНСУ-дахь Монголчуудын төлөө

 "БОЛОМЖ ТББ"

 утас: 010-4816-2737 

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4428088/32e/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21256
배너신청
자생병원

배너신청