Бичлэгийн тоо 372

Үйлдвэрийн осол гэж юу вэ?

Уншсан 10799 vote 0 2011.04.10 21:52:20
                                                                                                                                              Монголчуудын эрх ашгийн төлөө 

                                                                                                           " Боломж ТББ"

                                                                                                       утас: 010-4816-2737

 

 

 

Ажлаас шалтгаалсан бэртэл гэмтэл ба өвчин зэрэг нь 4 өдрөөс дээш хугацааны эмчилгээ сувилгаа хийлгэх шаардлагатай байгаа тохиолдолд эмчилгээ хүссэн өргөдлөө гаргаж өгөөд ажлын байрны осол мөн болохыг  зөвшөөрүүлэх ёстой. ( 요양신청 )

 

Эмчилгээний төлөвлөгөөнд тэмдэглэх зүйл

  • ˙Ажилчны ажил дээрээ өртсөн ослын гэмтэл ба өвчний нэр
  • ˙Тухайн хугацаан дах гэмтэл ба өвчны явц байдал-эмчилгээний агуулга болон одоогийн өвчний байдал
  • ˙Эмчилгээний хугацааг сунгах анагаахын шаардлагатай шинж байгаа талаар
  • ˙Цаашид хэвтэж эмчлүүлэх, гадуур эмчилгээ хийлгэх, ажиллаж эмчлүүлэх зэрэг эмчилгээний арга, агуулга, товлосон хугацааны талаар
  • ˙Үүнээс гадна тэрхүү ажилчны эмчилгээтэй холбоотой шаардлагатай зүйлс

 

Эмчилгээний төлөвлөгөө мэдүүлэх (Эмчилгээний хугацааг сунгахдаа)

Ажлаас шалтгаалсан өвчлөлт, бэртэл гэмтлийн эмчилгээ дууссаны дараа үргэлжлүүлэн эмчлүүлэх шаардлагатай бол үйлдвэрлэлийн ослын даатгалд бүргэл бүхий эрүүл мэндийн байгууллага нь ажилчны гэмтлийн байдал, эмчилгээ хийгдэх товлосон хугацаа, эмчилгээний арга зэргийг бичсэн эмчилгээний төлөвлөгөөг ХНХГ( Хөдөлмөр Нийгмийн Халамжийн Газар )-т мэдүүлэх ёстой.

 (Лавлагаа:- эмчилгээ дуусна гэдэг нь бэртэл гэмтэл ба өвчлөлт угийн байдалдаа сэргэж орох гэсэн утгатай биш бөгөөд өвдөлт тогтворжиж эмчилгээг үргэлжлүүлсэн ч эмчилгээний үр дүнд найдаж болохгүй гэсэн анагаах ухааны дүгнэлт гарах үеийг эмчилгээ дууссан үеээр авч үздэг. Иймээс үйлдвэрлэлийн осолд өртсөн ажилчин бүрэн төгс эдгэрсэнгүй гэсэн ч өвдөлт тогтворжиж, эмчээс эмчилгээг дуусгах шаардлагатай гэсэн анагаах ухааны дүгнэлт санал гарсан бол эмчилгээ дуусах бөгөөд цаашлаад дуусах үед согог үлдсэн бол тахир дутуугийн нөхөн олговрыг нэхэмжилж болно.)

 

Нэмж илэрсэн өвчний талаар өргөдөл гаргах нь

 

Ажил дээрээ осолд өртөөд эмчлүүлж буй ажилчин

  • ˙Тухайн ажил дээрх ослоос болж нэгэнт бий болсон гэмтэл ба өвчин нь нэмж илэрэн эмчлүүлэх шаардлагатай бол
  • ˙Тухайн ажил дээрх ослоос болж үүссэн гэмтэл ба өвчин уг шалтгаан нь болж шинэ өвчин үүсэх, эмчилгээ хийлгэх шаардагдлагатай тохиолдолын аль нэг нь бол нэмж илэрсэн өвчний эмчилгээний зардлыг хүсэж болно. (Үйлдвэрлэлийн ослын нөхөн олговрын тухай хууль 49-р зүйл)
  • Дахин эмчлүүлэх (эмчилгээ дууссаны дараа өвчин дахин сэдрэхэд)Эмчилгээний зардал авсан этгээд эмчилгээний дараатухайн бэртэл гэмтэл, өвчин нь дахин сэдрэх, эмчилгээ хийлгэсэн үеэс байдал улам хүндэрч, үүнийг эдгээхийн тулд идэвхтэй эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн анагаахын дүгнэлт гарсан бол эмчилгээ, сувилгаа хийлгэж болно. (Үйлдвэрийн ослын даатгалын тухай хууль 40-р зүйл)
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4419778/3fc/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21256
배너신청
자생병원

배너신청