Бичлэгийн тоо 372

Шинэ жилийн баярт уригдан, энд тэндхийн албан байгууллагад очиж ам барьсан шигээ халтуур хийж, халаасаа зузаалдаг хамтлаг дуучид ажилгүй болсон сурагтай.

Ая дуугаараа бэлэг барихыг хүссэн фенүүдийнхээ гуйлтад хамраа сөхөж, амандаа орсон тоог хэлээд л үнэ хөлсөө тэнгэрт тултал өсгөсөн алдартнуудыг хэн ч тоогоогүй юм байх. Ганцхан дуу дуулуулах гэж хэдэн сая төгрөг цацаж байснаас баярын арга хэмжээгээ дорвитойхон тэмдэглэсэн нь дээр хэмээн бухимдсан хүмүүс ийнхүү тэдний ханшийг навс унагалаа. Тиймээс урилга заллагаа голж шилээд л пээдгэр суусан дуучид юун онгирох манатай. Үнэ хөлсөө огцом буулгаж, хаана очиж дуулах вэ гээд л өөрсдөө гуйх шахам гүйдэг болжээ.
Баярын өмнөхөн өндөр үнэтэй тасалбар бүхий томоохон хэмжээний тоглолт зохион байгуулахаар төлөвлөж байсан гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа хүртэл сэтгэл гонсгор яваа сурагтай. Тэрбээр 100-150 ам.доллараар тасалбар худалдаж авах хүн ховор байгааг дуулаад тоглолтынхоо товыг ч тогтоож чадахгүй эргэлзэж хэцүүхэн байдалд орсон юм байх.
Өдөр шөнөгүй бэлтгэл хийж, хэзээ мөдгүй тоглолтоо зохион байгуулахаар яарч байсан дуучин бүсгүйн уран бүтээлийг ивээн тэтгэх газар ч мөн ховордсон гэх. Юутай, дэлхийд нүүрлээд байгаа эдийн засгийн хямрал манайхыг ч тойрсонгүй. Төсвийн байгууллагууд зардлаа хэмнэж, зарим нь бүр шинэ жилийн баяраа тэмдэглэхгүй байхаар шийдсэн аж.
Харин баяраа тэмдэглэж, наргиж цэнгэсэн зарим хэсэг нь арга хэмжээгээ хөтлөх, дуулж бүжиглэх гэх мэт урлагийн үзүүлбэр, бага сага ажлаа өөрсдөө хийж байгаа болохоор хамтлаг, дуучдыг урих шаардлагагүй гэсэн үг. Ингээд л хөөрхий хэдэн дуучдын маань ханш навс унаж, дуулах газар олдохоо больсон нь энэ.
Баяр дөхөөд ирэхээр толгойтой бүхэн л шинэ жилийн сэдэвтэй дуу дуулж, болсон болоогүй клип хийлгэхээр зүтгэдэг нь нууц биш.
Харамсалтай нь, шил дараалан гаргасан мөнөөх хэдэн дууных нь ач тус энэ удаад гарахгүй нь бололтой. Шинэ оны дараа cap шинийн баяр хүлээж байгаа учраас иймэрхүү сэдэвтэй дуунууд хүссэн хүсээгүй мартагдах юм чинь. Иймээс арга буюу илүү мөнгө зарлагадаж явснаас ганц нэг газарт очоод хуучин дуугаа хямдхан үнээр дуулж өгөхийг илүүд үзэх болжээ, тэд.

profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1061570/70d/trackback

aia

2009.03.26 16:30:43
*.236.221.186

bolj   baina.aliin  bolgon  tegj  am  barij  heden  yadarsan  momgolchuudaa  moljih  we  dee.bas  boloogui  OD  geed  bga  yumaa.chaawaas  gej.

Ээж минь

2010.06.07 08:15:43
*.199.131.115

end ger bul bolj bgaa hunii bichig barimt mgld bataluulj ugnu{01097409854}

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21256
배너신청
자생병원

배너신청