Бичлэгийн тоо 372
Солонгосчууд урт хугацааны амралаар явсан ч ажил нь хэвийн үргэлжлэх вий гэж айдаг”

Файнэншл таймс (FT) германд хэвлэгдсэн эхд Солонгосын нийгэм дэх урт ажлын цаг, ач холбогдолгүй ажил, амрахаас айдаг сэтгэхүйн тухай шүүмжлэсэн бичлэг нийтлэгдлээ.

Сонинд “Амралтгүй хүмүүс” гэсэн гарчигтайгаар “Солонгосоос илүү урт ажлын цагтай, амь хорлолтын хувь ихтэй хөгжингүй орон байхгүй” гээд “Солонгосчууд нь жилд дунджаар 11хэн өдрийн амралттай бөгөөд түүнийгээ бага багаар хувааж хэрэглэдэг” гэж танилцуулжээ.

Мөн "Солонгосчууд амралтаараа өөрчдийгөө цэнэглэхээсээ илүү ажил хийж бонус болон, магтаал авахыг илүүд үздэг” гэжээ. “Солонгосчууд ажиллах хүсэл тэмүүлэлтэй, ажилсаг ард түмэн гэдэгтээ сэтгэл хангалуун байдаг юм шиг байна лээ” гэж бичжээ.

Гэвч үнэ хэрэг дээрээ "Өөрийн амьдралын эрч хүчээ бага багаар алдаж байна гэдгээ мэдэрдэг" “Ямар ч зорилгогүйгээр ажил тарах цагийг хүлээдэг” гэж хүмүүс хэлдэг хэмээжээ.

Хөгчингүй орнуудтай харьцуулахад Солонгос хүн жилд 2256цаг ажилладаг бол Герман 1430цаг, Недарланд 1389цаг ажилладаг боловч 1хүнд ногдох цалингийн хэмжээ Герман болон Недарланд нь Солонгосоос 2дахин илүү байдаг байна.

Солонгосчууд жилд 4өдрийн турш л аяладаг бол тэднээс илүү ажилсаг Япон ч хүртэл Солонгосчуудаас 10дахин олон өдөр аяладаг гэж сонинд өгүүлжээ.

Германы иргэн болох Солонгосын нэгэн аялалын компаны захирал “Үйлдвэрлэлийн үр дүн ажилласан цагаас шууд хамааралтай гэсэн эртний бодлоо хаяж чадахгүй байгаа орон” гэж тодорхойлоод “Орчин үед ажлын санаачлага, үр бүтээлтэй бага цагаар ажиллах шинэ санаа хэрэгтэй гэдгийг ойлгох хэрэгтэй” гэжээ.

Мөн Солонгос ажилчид урт хугацааны амралт хүсэх боломжтой боловч ажиллах хүчний төлөвлөгөө нь хуулиа зөрчдөг гэжээ.

Солонгосыг судлагч эрдэмтэн Майкл Брин “Солонгосчууд өөрсдийгөө улс орон болон байгууллага гэсэн том машины жижиг төхөөрөмж нь гэж боддог нь асуудал болдог””Солонгос хүн 2долоо хоног ажлаа ориод яваад ирэхэд нь түүнгүйгээр ч гэсэн ажиллах бүрэн боломжтой гэдгийг хамт ажиллагчид нь мэдэг вий гэдэгээс айдаг” гэж хэлжээ.
profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4830251/005/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21256
배너신청
자생병원

배너신청