Бичлэгийн тоо 372

 

20 настай Англи залуу Chris Stanifor видео тоглоом удаан хугацаанд тоглосны дараагаар цусны дутагдалд орж нас барсан аймшигт хэрэг гарчээ. Сүүлийн хэдэн жил техник технологи эрчимтэй хөгжиж байгаагаас болж залуучууд тоглоом дотроо орсон юм шиг улаарч тоглодог болжээ. Учир нь олон хүний хувьд видео тоглоом бол зүгээр нэг хобби байдаг. Тэгвэл зарим хүмүүсийн хувьд тоглоомондоо донтож, гаж зуршил хийдэг болдог байна. Крис Станифорт өөрийн гэртээ "X box" тоглоомийг тасралтгүй 12 цагийн турш тоглосон байна. Үүний дараагаар түүний биеийн байдал муудаж амиа алджээ. Тоглоомын медиа холбооны тэргүүн Энди Паинь өөрсдийн муу зуршлийг хэрхэн дарах тухай зөвлөгөө өгөхдөө “Хэрвээ та видео тоглоом тоглох дуртай бол 45 юм уу 60 минут тутамд заавал 5 минутын завсарлага авч байх хэрэгтэй. Дэлгэцнээсээ холдож, бага зэрэг алхаж, ямар ч хамаагүй өөр зүйл хийх хэрэгтэй. Тэгсэн цагт таны эрүүл мэндийн байдал муудахгүй". Та өөрийн хоббигоо өдөр тутмын ажлаа болгож байвал энэ их муу зүйл гэдгийг битгий мартаарай. Та заавал өөртөө зав гаргаж, эрүүл мэндээ бодож байх хэрэгтэй” хэмээн хэлжээ. Судалгаагаар харахад тоглоомонд улаарагчид өөрсдийгөө орчноосоо тусгаарлан тоглоомноосоо өөр зүйлийг харахаа больдог байна. Үүнээс үүдэн тэд эрүүл мэндийн хувьд хохирч эхэлдэг болохыг тогтоогоод байна.

Д.Чингис
profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5070919/30c/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21256
배너신청
자생병원

배너신청