Бичлэгийн тоо 372
Энэ оны эхний хагас жилд тодорхой бус уушгины өвчнөөр жирэмсэн байсан 4 эмэгтэй нас барж, 17 хүн эмнэлэгт хэвтэж эмчлүүлжээ. Уг өвчний шинжилгээний хариу гарахад Солонгосын криминалист шинжилгээний төв болон Эрүүл мэндийн яамнаас агаар чийгшүүлэгчээс боллоо гэсэн мэдээг өнөөдөр зарлалаа. Учир нь эмнэлэг болгонд, ялангуяа төрөх эмнэлэгт хамгийн ихээр хэрэглэдэг агааршуулагч нь өрөөний агаарыг сорон авч буцаан гаргахдаа хүний уушгийг өрөвсүүлдэг бодисыг ялгаруулдаг нь батлагджээ. Өмнө  нь агаар чийгшүүлэгчээс болж жаахан хүүхдүүд болон эмэгтэйчүүдийн  арьс хуурайшин загатнаж, зарим нэгэн тохиолдолд толгой өвдөх, дотор муухайрах зэрэг шинж тэмдэг илэрч байсан ч албан ёсны хариу гараагүй байсан аж. Өнөөдрийн байдлаар  Солонгосын хоёр компани агаар чийгшүүлэгч үйлдвэрлэхээ зогсоох болсноо мэдэгдээд байна. Тун удахгүй худалдаанд байгаа агаар чийгшүүлэгч бүтээгдэхүүнүүдэд ямар арга хэмжээ авах талаар шийдвэр гарах ажээ.. Бүгд Найрамдах Солонгос улсад 1997 оноос эхлэн агаар чийгшүүлэгчийг 11 компани албан ёсоор үйлдвэрлэж эхлэсэн бол жилд дунджаар 2 тэрбум воны борлуулалт хийдэг байна. 2004 онд агаар чийгшүүлэгчээс болсон байх магадлалтай уушигны өвчнөөр анхны 28 хүн эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байсан бол энэ оны эхний хагаст 17 хүн эмнэлэгт хэвтэж эмчлүүлснээс 4 хүн уушгиа солиулж, 4 жирэмсэн эмэгтэй нас барсан байна.

С.Гандарь
profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5053409/c12/trackback

saraan0105

2011.09.24 14:55:54
*.170.213.217

aguurshuulagch   dotor  hiideg  nyn  ustagch  chi  dee  ugaarjuulagch  bish   가슴기 살균 ...

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21256
배너신청
자생병원

배너신청