Бичлэгийн тоо 372

 

 Сүүлийн үед Аппле компаны CEO-ын суудлыг хүлээлгэн өгсөн Стивен Жобс (нас-55·)-ын төрсөн эцэг Абдулпата Жандалли(80) 50гаруй жилийн өмнө Жобсыг өргүүлсэндээ гэмшиж явдаг тухайгаа  ABC агентлагт  29ны өдөр мэдэгджээ. 
Тэрээр анхны эхнэрээс төрсөн хүү маань өөр  айлд өргөгдөн ийм том компаны захирал болсныг мэдээгүй байсан бөгөөд саяхнаас мэдсэн гэжээ. 

Эхнэрийнх нь аав охиноо Сери хүнтэй суусанд ихэд дургүйцэж байсан бөгөөд  түүнийг Санфранциско руу нүүснийх нь дараа охиноо тусад нь байлгаж хүүхэд гарахад нь шууд өөр хүнд өргүүлсэн гэжээ. Хэрвээ тэр үед хүүхдийнхээ болон эхнэрийнхээ амьдралыг шийдвэрлэх эрх түүнд байсан бол хэрхэвч хүүхдээ хүнд өргүүлэхгүй байсан гэжээ.

Жобс өөрийнх нь хүүхэд гэдийг саяхан мэдээд хэд хэдэн удаа имэйл илгээсэн боловч хөрөнгөнд сонирхолтой байна гэсэн ойлголт төрүүлэхгүйн тулд утсаар яриагүй юм байна.

Гэвч түүний хэлсэн үг үнэн эсэхэд эргэлзсэн мэдээллүүд гарсаар байна. Жобсыг өргүүлэх үед эцэг нь Сери гаралтай хүн бөгөөд эцэг эх хоёр зөвшилцсөний үндсэн дээр хүүг өргүүлэхийг хүлээн зөвшөөрч байна хэмээн гарын үсэг зурсан баримт олдоод байгаа юм байна.

Түүнийг төрөх үед төрсөн эцэг эх нь ядуу оюутанууд байсан учир өргүүлэхээр шийдвэрлэсэн гэнэ. Тэр ч бүү хэл өргөж авах хүн хайж байхдаа заавал дээд боловсротой байх ёстой гэж заасан байжээ.

Гэвч түүнийг өргөж авсан эцэг эх нь дээд сургууль төгсөөгүй боловч худал хэлж байсан бөгөөд тэр нь мэдэгдэн төрсөн эцэг эх нь өргүүлэхээс татгалзжээ. Гэвч өргөж авсан эцэг эх нь Жобсыг заавал дээд сургууль төгсгөнө гэж амласны үндсэн дээр өргүүлжээ.

Жобс том болсныхоо дараа өөрийнх нь төрсөн дүү охин зохиолч гэдгийг сонсон уулзаж байсан юм байна.

Одоо төрсөн эцэг нь түүнтэй уулзаж ярилцахыг маш их хүсэж буйгаа хэвлэл мэдээлэлд илэрхийлээд байна. Жобсын эрүүл мэнд сайнгүй байгаа бөгөөд уулзах эсэхийг Жобс л мэдэх байхдаа.

Дашрамд төрсөн эцэг нь Невадад нэгэн Казинод дэд захиралын алба хашдаг юм байна.


 

profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5047420/612/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21256
배너신청
자생병원

배너신청