Бичлэгийн тоо 372

Улаанбаатарын цагаар энэ сарын 27-ны єдрийн 18.29 цагт Ємнєговь аймгийн Ханхонгор сумаас зvvн хойд зvгт 28 км-ийн зайд 5.8 магнитудын хvчтэй газар хєдлєлт болсон байна. Газар хєдлєлтийн талаар тус аймгийн Онцгой байдлын хэлтсээс тодруулах гэсэн боловч холбогдох боломжгvй байлаа. Уг газар хєдлєлтийн чичиргээ Дундговь аймагт хvртэл мэдрэгджээ. Энэ талаар Дундговь аймгийн Онцгой байдлын хэлтсээс тодруулахад "Одоогоор ямар нэгэн хохирол учраагvй байна. Газар хєдлєлтийн голомт нь Ємнєговь аймгийн Ханхонгор суманд байсан учраас манай аймагт газар хєдлєлтийн чичрэлтийн хvч суларсан" гэсэн юм. Орон нутгийн иргэдийн мэдээлснээр, газар хєдлєлт нэлээд хvчтэй байсан бєгєєд гэрлийн бvрхvvл савлаж, гэрийн хана шажигнасан ажээ. Vvнээс гадна уг газар хєдлєлтийн чичиргээ Улаанбаатар хотод ч мэдрэгдсэн байна. Тодруулбал, нийслэлийн Баянгол дvvргийн нутаг, П.Н.Шастины нэрэмжит тєв эмнэлгийн зvvн талд байх VIII байрны орчимд хvчтэй газар хєдлєлт болсон байна. Газар хєдлєлт 16.30 цагийн орчимд болсон бєгєєд айлын эд зvйл нурҗ хvмvvсийн толгой эргэх мэтээр хvчтэй мэдрэгджээ. Тус байрны дээд давхрын оршин суугчдад энэ vзэгдэл илvv их мэдэгдсэн гэнэ. Эх сурвалжийн мэдээлснээр "16:30 цагийн vед газар хєдєлж, гэрлийн бvрхvvл савлаж, ширээн дээр байсан аягатай зvйл асгарч, шvvгээний гvйдэг хаалга онгойж хаагдаж байсан.

Мєн гэрт байсан хvмvvсийн толгой эргэж, дотор муухайрах зэрэг шинж тэмдэг илэрсэн. Манай байрны оршин суугчид газар хєдлєх vед гадаа гарч, зогсоцгоосон байсан" гэсэн юм. Гэхдээ газар хєдлєлт хэдий хэр хугацаанд vргэлжилснийг мэдээгvй, их сандарсан гэдэг мэдээллийг VIII байрны оршин суугчид єгсєн юм.

Сvvлийн vед газар хєдлєлт эрчимжиж байгаа гэсэн мэдээлэл цацагдах болсон. Энэ талаар Одон орон геофизик судлалын тєвийнхєн ч хэлж байгаа юм. Тухайлбал, 2009 онд 508 газар хєдлєлт болсон байна. Мєн хамгийн сvvлийн хvчтэй газар хєдлєлт Дуңдговь аймгийн Дэлгэрцогт суманд болсон бєгєєд 5.6 баллын хvчтэй байсан юм. Эдгээр газар хєдлєлтvvдэд хийсэн судалгаагаар Эмээлт єртєєнєєс Єлзийт хороолол хvртэл нэг идэвхжлийн бvс, мєн Хустайн нурууны урд хэсгээр дамнасан урт хагалбар гэсэн идэвхжил бvхий хоёр газар байгаа аж. Хустайн идэвхжил бvхий бvсэд магнитут нь 7.0 гарсан хvчтэй газар хєдлєлт болох магадлалтай. Эмээлтийнх дээр газар хєдлєлт болвол хамгийн дээд хэмжээ нь 6.0 гарсан магнитутын хvчтэй хєдлєх бололцоотой юм гэсэн урьдчилсан таамгийг мэргэжилтнvvд гаргажээ.

Ийм хэмжээтэй газар хєдлєлт боллоо гэж vзэхэд Улаанбаатарт нэлээд хvчтэй vйлчлэл vзvvлэх гэнэ. Хамгийн муугаар бодоход 10 орчим баллын хvчтэй чичиргээ vvснэ гэж мэргэжилтнvvд vзэж байгаа аж. Газар хєдлєлтийн чичирхийлэл ихэвчлэн 5-20 секунд vргэлжилдэг ч vvнээс илvv хугацаатай vргэлжилбэл аюултай хэмээн мэргэжилтнvvд хэлж байна. Мєн нийслэлийн хамгийн идэвхтэй бvсийгтодорхойлжээ. Тухайлбал, долоон баллын идэвхтэй бvсэд XIII хороолол, Ш, IV хорооллын зарим хэсэг, найман баллын идэвхтэй бvсэд нийслэлийн Чингэлтэй, Сvхбаатар дvvрэг бvхэлдээ, Баянгол, Баянзvрх, Хан-Уул дvvргийн зарим хэсэг, есєн баллын идэвхтэй бvсэд I, X хороолол, Дунд гол, Туул, Сэлбэ голын сав газар, Сонгинохайрхан дvvргийн Толгойтын хэсэг орж байгаа юм байна. Тиймээс газар хєдлєлтийн идэвхтэй бvсэд амьдарч байгаа болон vйл ажиллагаа явуулдаг иргэд сонор сэрэмжээ дээшлvvлэх цаг ирсэн бололтой.

Э.ПАГМА, Э.ЭНХ

profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5040026/89c/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21256
배너신청
자생병원

배너신청