Бичлэгийн тоо 372
Баянзүрх дүүрэг энэ оныг “Хөрөнгө оруулалт нийгмийн үйлчилгээний жил” болгон зарлаж нийт 45 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийж ар араасаа нээлтээ хийн ашиглалтанд оруулаад байна. Нийслэлд тохижилт бүтээн байгуулалтаараа тэргүүлж тохижилттой жишиг дүүрэг болоод байгаа Баянзүрх дүүргийн  15 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Бөхийн өргөөний урд талын дөрөвдүгээр байрны дэргэдэх хүүхэд багачууд хөгшид буурлуудад зориулсан амралт чөлөөт цагийн талбайн нээлтийн ажиллагаа өнөөдөр болж байна.  Долдугаар сарын 8 нд ажлаа эхэлсэн гүйцэтгэгчээр Баян Тосон ХХК ажиллалаа. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 246 сая төгрөгийн санхүүжилтээр хийгдэж байгаа Усан оргилуур бүхий амралт чөлөөт цагийн талбайд хүүхдийн тоглоомын талбай, хөгжөөнт тоглоом, усан оргилуур, сагсан бөмбөгийн талбай, сүүдрэвч, гэрэлтүүлэгийг хийж өгсөн нь загвар шийдлийн хувьд онцгойрч байсан юм. Өнгөрсөн жил дүүргийн Засаг дарга Б.Батзориг тус хороонд ажиллаж иргэдтэй уулзаж тэдний санал хүсэлтийг сонсох үеэр хөгшид салхилж суух талбай байхгүй хүүхдүүд тоглож наадах газар байхгүй тухайгаа дүүргийн даргадаа дуулгаж байсан юм. Засаг дарга Б.Батзориг ирэх онд тоглоомын талбай байгуулж өгөхөө амлаж байсан бөгөөд түүний амлалт өнөөдөр биелэлээ олж  нийслэлд үлгэр жишээ тохижилттой амралт чөлөөт цагийн талбай нэгээр нэмэгдлээ. Нээлтийн ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Мөнхбаяр болон бусад албаны хүмүүс оролцлоо. Иргэдийн хүсэн хүлээж байсан цогцолбор ашиглалтанд орж байгаад хорооны иргэд баярлаж талархсанаа дүүргийн Засаг даргадаа илэрхийлж байлаа. Хүүхэд багачуудын хөлд дарагдсан цогцолбор эргэн тойронд халуун дулаан орчныг бий болгож ийм л газар дутагдаж байсан нь ажиглагдаж байлаа.
 
   
 
 
 
 
 
profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5020591/774/trackback

profile

MAKE-UP

2011.08.26 13:09:57
*.192.56.208

songuuliin surtilchilgaa........

 unuudur talbai bariad... Songuulid ner devshseniihee daraa buulgaad APART barihaas siihgui humuus dee 246 say ch geh shig joohon gazar tohijuulahad ymar ih hurung zardiim bee ......teneg hun ch tegj tootsoolohgui

profile

idersuh

2011.08.29 23:59:27
*.197.210.25

hehe o hui unen l helj t1 mongolchuudiig t1 mongol tur zasag ni huursaar l ..... bolj bgaa neg ni bolj bna geed , bolohgui bolgohgui archaagui zarim ni gutarch arhi uuj mongol oron mini ene ih evgui zurag yum mongol-cport.jpg  

Файл оруулах

bataa_aaaaaaaaaaaaa

2011.09.01 18:31:33
*.126.160.173

246 say b,hdaa yahav de ingej idej uuhaa bolimoor yumaa arai denduu yumaa ene lalaruud..



j@mes

2011.10.30 10:56:09
*.166.173.84

EH ORNIIG MINE NADAD ULDEEGEECH

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21256
배너신청
자생병원

배너신청