Бичлэгийн тоо 372
Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын шийдвэрийн дагуу 2011 онд анх удаа дэлхийн тэргүүлэх их сургуулиудад инженер-технологийн чиглэлээр суралцах эрх авсан бакалавр оюутнуудыг Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр суралцуулахаар болсон.  

Энэ дагуу Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 217 дугаар тогтоолоор “Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр дэлхийн шилдэг их сургуульд суралцуулах журам” батлагдан гарлаа.

Математик, физик, хими, биологи, мэдээлэл зүйн улсын олимдиадад 1, 2, 3 дугаар байр эзэлсэн эсхүл боловсролын асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүний шийдвэрээр эдгээр чиглэлийн олон улсын олимдиадад оролцсон Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн   1-2 дугаар дамжааны 3.5 аас доошгүй голч дүнтэй зэрэг шаардлагыг хангасан оюутнууд энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах эрхтэй бөгөөд инженер-технологийн дэлхийн тэргүүлэх 50 их сургуулиудад хандан суралцах урилга авсан байх шаардлагатай.  

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн дэлхийн шилдэг их сургуулиудын зэрэглэл тогтоодог байгууллагуудын нэг болох Томсон Ройтерсийн инженер, технологийн чиглэлийн дэлхийн шилдэг сургуулиудын зэрэглэлийн эхний 50- багтсан нэрсийг http://www.timeshighereducation.co.uk/world-university-rankings/2010-2011/engineering-and-it.html#uni-1076  веб хуудаснаас авах боломжтой.
profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4913890/1f7/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21256
배너신청
자생병원

배너신청