Бичлэгийн тоо 372

 

700хан мянган воны цалингаасаа хугаслан байж, 5жилийн турш ядуу буурай амьдралтай  бага насны хүүхдэд туслаж ирсэн хятад хоолны газрын ажилчин 52настай КимҮСү автын ослоор нас барж харуусал илэрхийлсэн хүмүүсийн цуваа үргэлжилсээр байна. 

Өнгөрсөн 26ны өдөр "Ногоон шүхэр" сангийн мэдээлсэнээр тэрээр хоол хүргэж яваад булан тойрох үедээ урдаасаа ирж явсан машинтай мөргөлдөн 25ны өдөр эмэлэгт хүргэгдсэн боловч амиа алдсан гэлээ.  
Сөүлийн Кангнам дүүрэгт ажлынхаа ойролцоо нийтийн байранд амьдарч байсан бөгөөд 2006оноос хойш 5жилийн турш сар бүр 100мянган  воны хандив өргөжээ. Мөн дотор эрхтнүүдээ ч хандивлана гэж гэрээслэсэн бөгөөд нас барсны дараа даатгалаас авах 40сая воноо "Ногоон шүхэр" хүүхдийн санд гэрээслэн үлдээжээ.
Гэвч харамсалтай нь нас барсны дараа хамаатан саданг нь хайхад цаг зарцуулсаар цогцос нь хөрч эрхтэн шилжүүлэх суулгах боломжгүй учир дотор эрхтэнээ хандивлах гэрээслэлийг нь биелүүлж чадаагүй юм байна.

"Ногоон шүхэр" хүүхдийн сангийн сайтад талийгаачийн амьд сэрүүн байхдаа үйлдсэн буяны үйлдлийг нь бахархан, халин одсонд нь харамсал илэрхийлсэн бичлэгүүд үргэлжилсээр байна.

"Таниас хэд дахин илүү цалин авдаг мөртлөө нэг ч удаа хандив өргөж үзээгүй өөрөөсөө ичиж байна" "Өөрийнхөө хүүхдийн идэх зүйлийг дээд зэрэглэлийн үнэтэйг авч өгдөг мөртлөө хүү охинтой минь адил багачуудад бага ч гэсэн тус болж чадаагүйдээ харамсаж байна, цаашид таны амьдарлаас суралцаж амьдрахаа амлаж байна" гэж бичжээ.


 

profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5158833/f96/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21257
배너신청
자생병원

배너신청