Бичлэгийн тоо 372

Саудын Арабын хаан Абдулла улсынхаа эмэгтэйчүүдэд улс төрийн сонгуульд оролцох, сонгуульд нэрээ дэвшүүлэх эрх олгожээ. Мөн эмэгтэйчүүд Хааны дэргэдэх зөвлөлд ч сонгогдох эрхтэй болжээ.
Саудын Арабт энэ сарын 29-нд сонгууль болох юм. Эмэгтэйчүүдийн сонгуульд оролцох эрхийг саяхан баталсан болохоор энэ удаагийн сонгуульд оролцох эрхгүй байх ажээ. Харин дөрвөн жилийн дараа болох сонгуульд оролцох эрхтэй юм.
Саудын Арабт эмэгтэйчүүд сонгуульд оролцох эрхгүйгээс гадна автомашин жолоодохыг мөн хориглодог. Өнгөрсөн зургадугаар сард нэгэн бүсгүй машин жолоодсныхоо төлөө арав хоног шоронд хоригдсон нь ихээхэн шуугиан дэгдээж, хүний эрхийн төлөө тэмцэгч байгууллагуудын зүгээс Саудын Арабын удирдлагыг хууль тогтоомжоо эргэж харахыг шаардахад хүргэсэн юм.
 
Р.Гэгээ
profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5151975/b1e/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21257
배너신청
자생병원

배너신청