Бичлэгийн тоо 372

БНСУ-д гэрээгээр ажиллаж байгаад ирсэн иргэдэд зориулсан “ЭХ ОРОНДОО АЖИЛЛАЖ, АМЬДАРЦГААЯ“ өдөрлөг зохион байгуулагдах гэж байна

БНСУ-д гэрээгээр ажиллаж байгаад ирсэн иргэдэд зориулсан “ЭХ ОРОНДОО АЖИЛЛАЖ, АМЬДАРЦГААЯ“ өдөрлөг зохион байгуулагдах гэж байна

Монгол Улсын Засгийн газрын "Ажилтай орлоготой Монгол хүн" хөтөлбөрийн зорилтын хүрээнд БНСУ-д ажиллаж, амьдарч байгаад эх орондоо буцаж ирсэн иргэдийг дотоодын болон Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа Солонгосын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгж, байгууллагуудад ажилд зуучлах, мэргэшүүлэх сургалтанд хамруулах, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрүүдийг танилцуулах үйл ажиллагааг нэг доороос шуурхай, хүртээмжтэй хүргэх “ЭХ ОРОНДОО АЖИЛЛАЖ, АМЬДАРЦГААЯ“ өдөрлөг зохион байгуулагдах гэж байна.

“Эх орондоо сайхан амьдаръяа, Ажилтай, орлоготой Монгол хүн “

Ерөнхий санаачлагч: Хөдөлмөрийн яамны харьяа Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв

Хамтран зохион байгуулагчид:

    - БНСУ-ын АҮХНХЭГ-ын суурин төлөөлөгчийн газар
    - Монгол дахь Солонгосын ажил хэрэгч иргэдийн нийгэмлэг

    Хугацаа: 2013 оны 5 дугаар сарын 2, 3-ны өдрүүдэд

    Өдөрлөг зохион байгуулагдах газар:
    Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв, 1 давхарын танхимд

    Оролцогч байгууллагууд:

      - Хөдөлмөрийн яамны ХЭБХЗГ
      - Хөдөлмөрийн яамны ЖДҮХГ
      - БНСУ-ын хөрөнгө оруулагчид, ажил олгогчдын төлөөлөл
      - Хөдөлмөрийн төв бирж
      - Нийслэлийн дүүргүүдийн хөдөлмөрийн хэлтэсүүд
      - Дотоодын ажил олгогч байгууллагын төлөөлөл
      - БНСУ-д ажиллаж байгаад нутаг буцаж ирсэн бизнес эрхлэгчид
      - БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад нутаг буцаж ирсэн ажил хайгч иргэ


      Дэлгэрэнгүй мэдээллийг : 70139022, 77121285, 310949

      profile

      www.mglclub.com Administrator

      Холбоотой бичлэг :
      http://www.mglclub.com/7242486/f56/trackback
      List of Articles
      Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
      Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21256
      배너신청
      자생병원

      배너신청