Бичлэгийн тоо 372


Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотоос АНУ-ын Сан-Франциско хот хүрэх “Asiana Airlines” авиа компанийн 214 дэх шууд нислэгийг үйлдсэн “Boeing 777” онгоц газардах үедээ осолдсон хэрэг өнгөрсөн бямба гаригт гарсан билээ. Онгоцонд 307 хүн явсны 291 нь зорчигч, 16 нь онгоцны багийн гишүүн байсан ба тэдний 141 хятад, 61 америк, 77 солонгосын иргэн байсан байна. “Boeing 777” онгоцны ослын улмаас 182 хүн эмнэлэгт хүргэгдсэн ба хоёр хүн нас барсан нь Хятадын иргэн, өсвөр насны охид байсан аж.

Сөүлээс Сан-Франциско хот хүртэлх 10 гаруй цагийн нислэгийг амжилттай гүйцэтгэсэн “Boeing 777” онгоцны ахмад И Кан-кук газардах үедээ онгоцыг буух зурваст зогсоож дийлэлгүй онхолдуулсан байна. Өмнөд Солонгосын онгоцны нисэгч И Кан-кук нь 1999 оноос хойш нисэх онгоц жолоодож байгаа ба өнгөрсөн хугацаанд тэрээр 10 мянга гаруй цаг нислэг үйлдэхдээ “Boeing 777” онгоцоор нийт 43 цаг ниссэн аж. “Asiana Airlines” авиа компанийн “Boeing 777” онгоцны жолоодлогыг түүнээс гадна гурван хүн хамтран гүйцэтгэж байсан байна. Одоогоор Өмнөд Солонгос болон Америкийн мөрдөн шалгах албаны хамтарсан багийнхан онгоцны ослын шалтгааныг тодруулахаар мөрдлөгө явуулж, нисэгчид болон ахмадаас мэдүүлэг авч байгаа гэнэ. Албаныхны мэдээлснээр онгоцны хар хайрцаганд жолоочид онгоцны хурдыг багасгаж, зогсоож чадахгүй байгаа тухай бичигдэн үлдсэн гэнэ. “Asiana Airlines” компанийн захирал Юн Ён-дугийн мэдээлснээр “Boeing 777” онгоц нислэг үйлдэхээс өмнө онгоцны хөдөлгүүрт ямар нэгэн доголдол үүсээгүй байсан аж.

Б.АНХТУЯА

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7421103/687/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21255
배너신청
자생병원

배너신청